- All Products
- Ointment
- Клотри-Денк 1%-20гр №1 Крем
Клотри-Денк 1%-20гр №1 Крем
Клотри-Денк 1% крем нь дерматофит, хөрөнгөний ба хөгцний мөөгөнцөр болон Malassezia furfur зэрэг бусад мөөгөнцрөөр үүсгэгдсэн арьс ба салст бүрхүүлийн мөөгөнцрийн халдвар (микоз), Corynebacterium minutissimum-р үүсгэгдсэн арьсны халдварын эмчилгээнд зориулсан эмийн бэлдмэл.
Тухайлбал дараах хэлбэрийн мөөгөнцрийн халдвар тохиолдоно:
Гар ба хөлийн хурууны завсрын буюу хөлийн мөөгөнцөр (тамирчны хөл), хумсны суурь хэсгийн (паронихи) халдвар нь хумсны мөөгөнцөртэй хавсарч илрэх, клотримазолд мэдрэг эмгэг төрүүлэгчийн супер халдвар бүхий арьсны эмгэг, арьс ба арьсны нугалаа хэсгийн мөөгөнцөр, өнгөц кандидоз, олон өнгөт үлд (хөрөнгөний мөөгөнцрийн улмаас илрэх арьсны тууралт), Corynebacterium minutissimum бүхий халдвар (эритразм), зөвхөн бактерийн оролцоот эсвэл бусад эмгэг төрүүлэгчээр үүсгэгдсэн себорейн дерматит.
Бэлгийн уруул ба залгаа хэсгийн хөрөнгөний мөөгөнцрөөр үүсгэгдсэн халдвар (кандида вульвит), хөрөнгөний төрлийн мөөгөнцрөөр үүсгэгдсэн эр бэлэг эрхтний толгой ба тээрхийн үрэвсэл (кандида баланит).
Клотри-Денк 1% кремийн үйлчлэгч бодис болох клотримазол нь гэмтсэн арьсанд нэвтэрч мөөгөнцөрт үйлчилнэ. Үүний үр дүнд мөөгөнцрийн өсөлт нь саатаж үхэлд хүргэдэг.
Үйлчлэгч бодис нь клотримазол.
1г кремд 0.01г клотримазол буюу үйлчлэгч бодис (1%) ба туслах бодис болох 0.01г бензил алкохол агуулагдана.
Бусад туслах бодис: цетилстеарил алкохол, полисорбат 60, сорбитан стеарат, октилдодеканол, гексадецил пальмитат, цэвэршүүлсэн ус.
Хэдийгээр Клотри-Денк 1% кремийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.
Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна:
Нийтлэг илрэх: | 10 өвчтөнд 1-с олон тохиолдох |
Олонтаа илрэх: | 100 өвчтөнд 1-10 тохиолдох |
Хааяа илрэх: | 1000 өвчтөнд 1-10 тохиолдох |
Ховор илрэх: | 10000 өвчтөнд 1-10 тохиолдох |
Маш ховор илрэх: | 10000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох |
Давтамж тодорхойгүй илрэх: | Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй |
Илэрч болох гаж нөлөө
Арьс, арьсан доорх эдийн эмгэг
Хааяа илрэх: халуу оргих, хорсох, улайх зэрэг арьс цочролын түр зуурын урвал илрэх.
Хэт мэдрэгшлийн урвал
Цетилстеарил алкохолд хэт мэдрэгшил үүссэн тохиолдолд арьс/салст бүрхүүлийн харшлын урвал илэрч болно.
Хэрэв танд ямар нэгэн хүнд явцтай болон уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй.
Бэлдмэлийг уг эм хэрэглэх зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууна.
Хэрэв эмч өөрөөр зөвлөөгүй бол бэлдмэлийг арьсны гэмтсэн хэсэгт өдөрт 1-3 удаа түрхэж үрнэ. Ерөнхийдөө ½ см орчим крем нь гарын алганы хэмжээтэй талбайд түрхэхэд хангалттай.
Клотри-Денк 1% кремийг түрхэхийн өмнө арьсны хайрст хэсгийг зайлуулахын тулд арьсны гэмтсэн хэсгийг тогтмол угаана. Дараа нь арьсыг сайтар хатаана.
Эмэгтэйн бэлгийн уруул ба залгаа хэсгийн халдварын үед (кандида вульвит) бэлдмэлийг гэмтсэн талбайд (бэлэг эрхтнээс анус хүртэлх хэсгийн гадна талд) өдөрт 1-3 удаа түрхэнэ.
Бэлдмэлийг мөн хөрөнгөний төрлийн мөөгөнцрөөр үүсгэгдсэн эр бэлэг эрхтний толгой ба тээрхийн үрэвслийн (кандида баланит) хавсарсан эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний байрлал болон бусад хүчин зүйлсээс хамаарна. Бүрэн эдгэрэлд хүрэхийн тулд шинж тэмдэг арилмагц эмчилгээг зогсоохгүй ба хамгийн багадаа 4 долоо хоног тууштай үргэлжлүүлнэ. Ерөнхийдөө олон өнгөт үлд 1-3 долоо хоногт, эритразм 2-4 долоо хоногт эдгэрдэг.
Тамирчны хөлний шинж тэмдэгтэй өвчтөнд ямар нэг дахилтаас сэргийлэхийн тулд шинж тэмдгийн субьектив сайжрал түргэн илэрсэн ч бүх шинж тэмдэг арилснаас хойш эмчилгээг ойролцоогоор 2 долоо хоног үргэлжлүүлнэ.
Кандида вульвит ба кандида баланит 1-2 долоо хоногт эдгэрдэг.
Хэрэв танд Клотри-Денк 1% кремийн үйлдэл хэт хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмч, эм зүйчтэйгээ зөвлөөрэй.
Хэрэв Клотри-Денк 1% крем бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд
Клотри-Денк 1% кремийг зөвлөсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд илрэх үр дагавар тодорхойгүй байна. Тун хэтэрсэн талаарх мэдээлэл ирээгүй байна.
Хэрэв Клотри-Денк 1% кремийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Дараагийн хэрэглэх хугацаанд бэлдмэлийг илүү хэмжээгээр хэрэглэж болохгүй. Эмчилгээг зөвлөсний дагуу ердийн үргэлжлүүлнэ.
Хэрэв Клотри-Денк 1% кремийг хэрэглэхээ зогсоох тохиолдолд
Мөөгөнцрийн халдварыг бүрэн эмчлэх, эсвэл ямар нэгэн дахилтаас сэргийлэхийн тулд эмчилгээг эмчийн зөвлөгөөгүйгээр эрт зогсоох болон таслахыг хориглоно. Эсрэг тохиолдолд мөөгөнцөртөх эмгэг бүрэн эдгэрэхгүйн улмаас шинж тэмдэг дахих эрсдэлтэй байдаг. Хэдийгээр өвчний шинж тэмдэг арилсан ч эмчилгээг системтэйгээр үргэлжлүүлнэ (“Клотри-Денк 1% кремийг яаж хэрэглэх вэ?” хэсэгт зөвлөсний дагуу).
Хэрэв танд бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч, эм зүйчээс асуугаарай.
Та өөр юу хийх вэ?
Арьсны гэмтсэн хэсэгтэй хүрэлцдэг алчуур, дотуур хувцас, оймс ба улавчийг өдөр бүр солино. Энэхүү энгийн арга хэмжээ нь эдгэрэлтийг дэмжин, халдвар биеийн бусад хэсэгт эсвэл, бусад хүмүүст дамжихыг зогсооход тусална.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.