- All Products
- Genitourinary system
- Клотри-Денк 100мг №6 Уртасгасан үйлдэлтэй лаа
Клотри-Денк 100мг №6 Уртасгасан үйлдэлтэй лаа
Үтрээний Клотри-Денк 100 бэлдмэлийн үйлчлэгч бодис болох клотримазол нь мөөгөнцрийн эсийн пролифераци, өсөлтийг дарангуйлах ба мөөгөнцрийн бусад элемент болон зарим бактерийн эсрэг үйлчилнэ.
Үтрээний Клотри-Денк 100 бэлдмэлийг Мөөгөнцрийн улмаас үүссэн үтрээний халдвар, мөөгөнцрөөс үүдэлтэй үтрээ болон бэлгийн уруулын үрэвсэл - ихэвчлэн Candida төрлийн мөөгөнцөр, түүнчлэн клотримазолд мэдрэмтгий бактерийн гаралтай өмнөх халдвартай давхацсан хоёрдогч халдварын үед (дахилтат халдвар) хэрэглэнэ.
Хэрэв таны бие сайжрахгүй эсвэл дордож байвал эмчид хандах хэрэгтэй.
Үйлчлэгч бодис нь клотримазол. 1 ширхэг шахмалд 100мг клотримазол агуулагдана.
Бусад туслах бодис: лактозын моногидрат, бичил талст целлюлоз, натрийн лаурилсульфат, гипромеллоза, целлюлозан нунтаг, коллоид коллойд усгүйжүүлсэн цахиур, магнийн стеарат (ургамлын)
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.
Клотримазолыг зөвлөсний дагуу хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрсэн. Эдгээр гаж нөлөөнүүд өвчтөний сайн дурынхны бүлгүүдэд тодорхойгүй тоогоор мэдэгдсэн бөгөөд тэдгээрийн давтамжийг найдвартай тооцоолоогүй болно.
Хэрэв танд анхаарал татахуйц онцгой гаж нөлөө эсвэл шинж тэмдгүүд илэрсэн бол авах арга хэмжээ
Хэрэв танд дараах гаж нөлөөний аль нэг нь илэрсэн бол Үтрээний Клотри-Денк 100 шахмалын хэрэглээг зогсоож, аль болох хурдан эмчид хандаарай.
Дархлааны тогтолцооны эмгэгүүд
Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс давтамж тодорхойлох боломжгүй):
Нүүр, хэл, дууны хөвчийн хаван (судас хавагнал), анафилаксийн урвал, хэт мэдрэгшил
Зүрх судасны эмгэгүүд

Артерийн даралт буурах, ухаан алдах
Амьсгалын зам, цээж болон голтын эмгэгүүд

Амьсгаадах
Арьс болон арьсан доорх эдийн эмгэгүүд

Тууралт, чонон хөрвөс
Нөхөн үржихүйн систем болон хөхний эмгэгүүд

Бэлгийн уруул үтрээ загатнах, бэлгийн уруул үтрээ халуу оргих, бэлгийн уруул үтрээний улайлт, үтрээний арьс гуужих, бэлгийн уруул үтрээний таагүй байдал, бэлгийн уруул үтрээний өвдөлт, үтрээнээс цус алдалт, үтрээний ялгадас
Ходоод гэдэсний эмгэгүүд

Хэвлийгээр өвдөх, дотор муухайрах
Ерөнхий эмгэгүүд болон хэрэглэх газрын байдал

Хэрэглэсэн газарт арьсны цочрол, хаван, өвдөлт
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Үүнд энэ зааварт тэмдэглэгдээгүй аливаа гаж нөлөө орно.
Гаж нөлөөний талаар мэдээлснээр та энэ эмийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл өгөх боломжтой.
Үтрээний Клотри-Денк 100 шахмалыг эмчийн зөвлөгөөг баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууна уу.
Зөвлөх тун:
Доор тайлбарласны дагуу үтрээний 1 шахмалыг орой болгон үтрээнд аль болох гүн хийж, 6 хоногийн турш хэрэглэнэ.
Түлхэгчээр хэрэглэх
- Үтрээний шахмалыг хөнгөн цагаан цааснаас гаргаж, түлхэгчид хийнэ.
- Шахмал бүхий түлхэгчийг үтрээний аль болох гүнд хийнэ. Үтрээний бүлүүрийг тултал нь болгоомжтой түлхэх замаар шахмалыг үтрээнд оруулна.
- Хэрэглэсний дараа түлхэгчийг үтрээнээс гаргаж бүлээн усаар сайтар цэвэрлэнэ.
Цэвэрлэгээ хийх сэрэмжлүүлэг: буцламгай халуун ус хэрэглэж болохгүй!
Түлхэгчгүй хэрэглэх
Үтрээний шахмалыг мөн үтрээнд түлхэгчгүй хэрэглэж болно.
Боломжтой бол сарын тэмдэг ирэх үед (менструаци) хэрэглэхгүй эсвэл сарын тэмдэг ирэхээс өмнө хэрэглэж дуусгах ёстой.
Үтрээний шахмалыг жирэмсэн үед хэрэглэх болно; тэдгээрийг үтрээнд оруулахдаа түрхэгч ашиглахгүй хийж болно.
Тэмдэглэл:
Үтрээ хуурай бол үтрээний шахмал бүрэн уусахгүй байх магадлалтай. Ингэснээр жишээ нь хатуу хэсгүүд үтрээнээс цухуйх, дотуур хувцсанд хатуу хэсгүүд ажиглагдаж болно. Энэ тохиолдолд эмчилгээг үтрээний тос ашиглан хийж, тосыг түрхэгч ашиглан хийнэ.
Хэрэв мөөгөнцрийн шалтгаант үтрээний болон бэлгийн уруулын үрэвсэл хамтрагч эмэгтэйд оношлогдвол түүнд мөн хэсэг газрын эмчилгээ хийх шаардлагатай.
Хэрэв мөөгөнцрийн шалтгаант булчирхай болон хөвчний үрэвсэл хамтрагч эрэгтэйд оношлогдвол түүнд уг зорилгод тохирсон бэлдмэлээр хэсэг газрын эмчилгээ хийх шаардлагатай.
Хэрэглээний үргэлжлэх хугацаа
Ерөнхийдөө ээлж эмчилгээ дараалсан 6 өдөр үргэлжлэхэд мөөгөнцрийн халдварыг арилгахад хангалттай. Гэсэн хэдий ч шаардлагатай бол түүнийг эмчилгээний хоёрдох мөчлөгөөр давтдаг.
Ерөнхийдөө мөөгөнцрөөс үүдэлтэй үтрээний үрэвслийн шинж тэмдэг (загатнах, ялгадас гарах, халуун оргих гэх мэт) эмчилгээ эхэлснээс хойших эхний 4 хоногт мэдэгдэхүйц буурдаг. Хэрэв шинж тэмдгүүд 4 хоногийн дараа мэдэгдэхүйц сайжрахгүй бол эмчид хандана уу.
Үтрээ болон бэлгийн уруул ихэвчлэн хамтдаа өртдөг тул хосолсон эмчилгээ (аль аль хэсгийн эмчилгээ) хийх шаардлагатай.
Хэрэв танд Үтрээний Клотри-Денк 100 бэлдмэлийн үйлчлэл хэт хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмч, эм зүйчтэйгээ зөвлөөрэй.
Хэрэв Үтрээний Клотри-Денк 100 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Хэрэв та нэг оройн Үтрээний Клотри-Денк 100 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол маргааш өглөө нь эмчилгээнд нөхөн хэрэглэж болно.
Хэрэв Үтрээний Клотри-Денк 100 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох тохиолдолд
Халдварыг бүрэн эдгээж, дахилтаас урьдчилан сэргийлэхийн тулд эмчтэйгээ зөвлөлдөхгүйгээр эмчилгээг эрт зогсоох эсвэл тасалдуулахгүй байх ёстой. Хэрэв мөөгөнцрийн халдвар зохих ёсоор эдгээгүй байвал шинж тэмдгүүд дахин гарч ирэх эрсдэлтэй. Гэхдээ шинж тэмдгүүд арилангуут эмчилгээгээ зогсоож болохгүй, харин 6 хоногийн турш тасралтгүй үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хэрэв танд бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч, эм зүйчээс асуугаарай.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.