Сөрөг урвалын илрэлийн давтамжийг дараах зарчимын дагуу жагсаасан: Маш түгээмэл: < 1/10,000; давтамж тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй)
Дархлалын системийн эмгэг
Маш ховор: анафилакси, анафилакси төст урвалууд. Хэт мэдрэгшлийн урвал болох чонон хөрвөс илрэх.
Амьсгал, цээжний хөндийн голтын эрхтэний эмгэгүүд:
Маш ховор: Амьсгалын замд гуурсан хоолойн агчил үүснэ.
Эм хэрэглээтэй холбоотой аль нэг гаж нөлээ илэрвэл эмчид мэдэгдэнэ үү.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Эмийн бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Энэ бэлдмэл нь кальци, карбонат гэх антацид тул дараах бэлдмэлүүдийг 2 цагийн зайтай хэрэглэх нь зүйтэй: H2 гистамины эсрэг, тетрациклинүүд, дигоксин, фторхинолон, төмрийн давс, нейролептикүүд, тироксин, пенициламин, β-хориглогчид (атенолол, метопролол, пропранолол), глюкокортикоидууд, хлорохин, бисфосфонат.
ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ
АЛЖИКАЛ хөвмөлийг хэрэв эмнэл зүйд шаардлагатай гэж үзвэл жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно.
АЛЖИКАЛ хөвмөл нь жолоо барих, механизмтай ажиллах чадварт огт нөлөөлөхгүй.