Хэрэглэх арга, тун: Шахмал эмийг 50-100 мл усаар даруулан залгиж ууна.
Амёбын цусан суулгыг эмчлэхэд насанд хүрэгсэд 0,5 г-аар өдөрт 3 удаа уулгана.
Хүүхдийн хоногийн тун мг/кг байх ба 3 хувааж хэрэглэнэ. Эмчилгээ 7 хоног үргэлжилнэ.
Лямблиозыг эмчлэхэд насанд хүрэгсэд, 15-аас дээш насны хүүхдэд хоногт 0,75-1,0г; 10-15 настайд хоногт 0,5г; 5-10 настайд 0,375г; 2-5 настайд 0,25г тунгаар тус тус хэрэглэж эмчилгээ 5 хоног үргэлжилнэ.
Эмэгтэйчүүдийн трихомонадын вагинат ба уретрит, эрэгтэйчүүдийн уретрит үед 0,25-0,5г хоногт 2 удаа өглөө орой хоолны дараа 10 хоног ууж хэрэглэнэ. Эмэгтэйчүүд метронидазол уухын зэрэгцээ үтрээний лаа болон үтрээний шахмал унтахын өмнө 1 ширхгээр хавсаргаж хэрэглэнэ. Трихомонадын бус вагинатын үед 0,5г-аар хоногт 2 удаа 7 хоног ууна.