Дараах тохиолдолд уг эмийг хэрэглэхээс өмнө эмч буюу эм зүйчээс зөвлөгөө аваарай. Үүнд:
- Нүдэнд эмчилгээг хийлгэж байгаа үед
- Нүдний дусал хэрэглэхэд харшил үүсэж байсан өгүүлэмжтэй өвчтөнд
- Нүдний хүчтэй өвдөлт
- Нүдний даралт ихсэх өвчин
2. Хэрэглэхийн өмнө дараах болгоомжлолыг баримтална.
- Хүүхдэд насанд хүрэгсдийн хяналтын дор хэрэглэнэ
- Бичил биет болон нулимсаар уусмалыг бохирдуулах болон булингартахаас сэргийлж зовхи ба сормуусанд эмийн савны амсрыг хүргэж болохгүй
- Уг бүтээгдэхүүнийг зөвхөн нүдэнд дусааж хэрэглэнэ.
3 Дараах тохиолдолд уг эмийг хэрэглэхийг нэн даруй зогсоож эмч буюу эм зүйчээс зөвлөгөө аваарай. Үүнд:
- Хэрэглэсний дараа:
Хамаарал бүхий хэсэг | Шинж тэмдгүүд |
Арьс | Тууралт, улайлт, загатнаа, |
Нүд | Улайлт, загатнаа, хаван, өвдөлт |
- Нүдний бүрэлзээ арилахгүй байх
- 2 долоо хоногийн дараа шинж тэмдэг сайжрахгүй байх
4 Хадгалалт болон хэрэглээтэй холбоотой дараах зүйлийг анхаарна.
- Хэрэглэсэн тохиолдол тутмын дараа тагийг таглана.
- Чанар муудах ба эм гарздахаас сэргийлэх зорилгоор уг бүтээгдэхүүнийг өөр саванд юулж болохгүй
- Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бусадтай нүдний дусаалгыг хамт хэрэглэж болохгүй
- Идэвхтэй үйлчлэгч бодис нь хадгалалтын горимоос шалтгаалан савны амсар дээр тунаж болно. Хэрэглэхийн өмнө савны амсрыг алчуураар цэвэрлэнэ үү.
- Хуурай сэрүүн газар (30 C-аас доош) нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалана.
- V.ROHTO VITAMIN-ы саванд ямар нэгэн өөр уусмалыг нэмж хийж болохгүй.
- Хэрэглэх үед бохирлогдож болох тул нэгэнт онгойлгосон нүдний дусаалгыг аль болох түргэн хэрэглэнэ.
5 Жирэмсэн болон хөхүүл үе: Жирэмсэн ба хөхүүл эмэгтэй болон урагт гаж нөлөө үзүүлсэн талаар мэдээлэл байхгүй.
6 Жолоо барих болон машин механизмтай ажиллах үед үзүүлэх нөлөө: үгүй