- All Products
- Affect the nervous system
- Ибуфен Жуниор 200мг №10 капсул
- Янз бүрийн шалтгаант сул болон дунд зэргийн өвдөлтийн хам шинж:
- дунд чихний үрэвслийн улмаас үүссэн чихний өвдөлт
- шүдний өвдөлт, цоорсон шүдний өвдөлт
- толгойн өвдөлт, мигрени
- сарын тэмдэгийн өвдөлт
- мэдрэлийн өвдөлт
- хэрхийн өвдөлт
- булчин, үе мөчний өвдөлт
- булчингийн тогтолцооны гэмтэл.
Янз бүрийн шалтгаант биеийн хэм нэмэгдэлт:
- Ханиад, томуу
- Вирусын амьсгалын замын цочмог халдвар
- Ханиалга
- ангин (фарингит)
- халууралт дагалддаг хүүхдийн халдвар
- ванцины дараах урвал
1 капсулд:
Үйлчлэгч бодис: ибупрофен 200 мг
Туслах бодис: макрогол 600, калийн гидроксид, шингэн мальтитол, талсжилтгүй шингэн сорбитол, желатин, цэвэршүүлсэн ус.
Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болзошгүй ч хүн бүрт тохиолддоггүй.
Ибупрофен ерөнхийдөө зохимж сайтай. Ибупрофенийг жоргүй эм олгох ба богино хугацааны хэрэглээнд дараах гаж нөлөө ажиглагдсан.
Гаж нөлөөг илрэлийн давтамжаас хамааран жагсаав:
Цөөвтөр (100 өвчтөнд1-ээс бага тохиолддог):
- диспепси, ходоод өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, хошного цочирох
- толгой өвдөх
- янз бүрийн тууралт
- загатнаа, чонон хөрвөс
Ховор (1000 өвчтөний 1-ээс багад тохиолддог):
- суулгах, унгах, өтгөн хатах, бөөлжих
- толгой эргэх, нойргүйдэх, сэтгэлийн хөөрөл, ядрах мэдрэмж төрөх.
Маш ховор (10,000 өвчтөний 1-ээс багад тохиолддог):
- асептик менингитийн шинж тэмдгүүд илрэх: хүзүү хөших, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, орчины баримжаа алдагдах - системийн чонон яр, холбогч эдийн холимог өвчин зэрэг нь аутоиммуни эмгэгтэйөвчтөнүүдэд ажиглагдсан.
- цусны морфологийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт (цус багадалт - цус багасалт, лейкопени - лейкоцитын тоо буурах, тромбоцитопени - тромбоцитын тоо буурах, панцитопени - цусны бүх үүссэн элементүүдийн цусан дахь түвшин дутагдахаас бүрддэг гематологийн эмгэг: эритроцитууд, лейкоцит ба ялтас; агранулоцитоз - гранулоцитын тоо буурах). Эхний шинж тэмдгүүд нь халуурах, хоолой өвдөх, амны хөндийн салст бүрхэвчийн өнгөц шарх, томуу төст шинж тэмдэг, ядрах, хамраас цус гоожих, хөхрөлт, толбо үүсэх
- нүүр, хэл, мөгөөрсөн хоолой хавагнах замаар илэрдэг хэт мэдрэгийн урвал; амьсгал боогдох; зүрхний цохилт түргэссэн; цусны даралт буурах (анафилакси, ангионевротик хаван эсвэл шок)
- бронхийн багтраа, багтрааны сэдрэл, бронхоспазм, амьсгал боогдох, амьсгал давчдах
- түгшүүрлэх
- харах чадвар алдагдах
- чих шуугих, толгой эргэх
- хаван, артерийн даралт ихдэлт, зүрхний дутагдал (СБҮЭБ-ийн бүлгийн эмийг хэрэглээтэй холбоотой)
- ходоод, дээрх гэдэсний шархлаа, ходоод гэдэсний замын цооролт, цус алдалт, өтгөн хатах, цус алдалт зэрэг нь ялангуяа өндөр настай хүмүүст заримдаа үхэлд хүргэдэг; шархлаат стоматит, гастрит, амны хөндийн салст бүрхэвчийн шархлаа, шархлаат колит ба Кроны өвчний хурцадмал байдал
- элэгний үйл ажиллагааны хэвийн бус байдал, ялангуяа ибупрофенийг удаан хугацаагаар хэрэглэх үед; гепатит ба шарлалт
- Стивенс-Жонсоны хам шинж, олон хэлбэрт улайлт, эпидермисийн хорт үхжил зэрэг арьсны урвалын хүнд хэлбэрүүд (улаан толбо, цэврүүт тууралт, арьс халцрах; амны хөндийн салст бүрхэвч, залгиур, хамар, бэлэг эрхтэн, коньюнктив дээр шархлаа үүсэх). Арьсны хариу урвалын анхны шинж тэмдэг илэрвэл та эмийг хэрэглээг даруй зогсоож, эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
- бөөрний цочмог дутагдал; бөөрний папиллярын үхжил, ялангуяа ибупрофенийг удаан хугацаагаар хэрэглэсний дараа сийвэн дэх мочевины хэмжээ ихсэх, хаван үүсэх, мөн системийн хаван үүсэх; шээсэнд цус, уураг ихсэх, бөөрний завсрын эдийн үрэвсэл, нефротик хам шинж
- лабораторийн шинжилгээнд гематокрит, гемоглобины түвшин буурсан.
Давтамж тодорхойгүй (байгаа өгөгдөл дээр үндэслэн давтамжийг тодорхойлох боломжгүй):
- DRESS хам шинж гэж нэрлэгддэг арьсны хүнд урвал илэрч болно. DRESS хам шинж нь арьсны тууралт, халууралт, лимфийн зангилаа хавдах эсвэл эозинофили (цагаан эсийн нэг төрөл) ихсэх зэрэг шинж тэмдгүүдээр илрэнэ.
- арьсны гадаргуугаас дээш товойсон улаан хайрст үлд тууралт, арьсны атираа, их бие, дээд мөчрүүд цэврүүтэх, эмчилгээний эхэн үед халууралт дагалддаг (цочмог ерөнхий эксантематозын идээт үрэвсэл). Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл та Ибуфен® Юниор -ийг хэрэглээг зогсоож, эмчид хандаарай.
- арьс гэрэлд мэдрэгших.
Хязгаарлагдмал тохиолдлуудад сэтгэлийн хямрал, сэтгэцийн эмгэг үүсэлт ажиглагдсан.
Шинж тэмдгийг арилгахын тулд хамгийн бага үр дүнтэй тунг аль болох богино хугацаанд хэрэглэснээр гаж нөлөөний илрэл, ноцтой байдлыг бууруулж болно («Тусгай анхааруулга» үзнэ үү).
Тун
Хүүхдэд – Ибупрофений хоногийн дээд тун 20-30 мг/кг ба 3-4 удаа ууна.
6-9 настай хүүхдэд (20-29 кг): нэг удаагийн тун 1 капсул. Дараа нь шаардлагатай бол 8 цагаар 1 капсулыг ууна. Хоногийн дээд тун 3 капсул (600 мг ибупрофен).
10 - 12 настай хүүхдэд (30-39 кг): нэг удаагийн тун 1 капсул. Дараа нь шаардлагатай бол 6 цагаар 1 капсулыг ууна. Хоногийн дээд тун 4 капсул (800 мг ибупрофен).
12-с дээш насны болон насанд хүрэгчидэд (40 кг-с дээш жинтэй): нэг удаагийн тун 1-2 капсул. Дараа нь шаардлагатай бол 1 (200 мг) - 2 (400 мг) капсулыг 4 (200 мг тунгаар) 6 (400 мг тунгаар) цагаар ууна. Хоногийн дээд тун 6 капсул (1200 мг ибупрофен)
Тун хоорондын хамгийн бага хугацаа 4-6 цаг байна.
Хэрэв шинж тэмдгүүд 3 хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл эсвэл эм ууж байх үед улам дордвол эмчид хандана.
Хэрэв та халдвар авсан бол шинж тэмдэг (халуурах, өвдөх гэх мэт) хэвээр эсвэл муудаж байвал эмчид яаралтай хандаарай («Тусгай анхааруулга»).
Энэ эм нь яаралтай тусламжийн зориулалттай.
20 кг-аас бага жинтэй өвчтөнд эмийг бүү хэрэглээрэй.
Өндөр настай өвчтөнүүд: тусгай тунг сонгох шаардлагагүй. Энэ бүлгийн өвчтөнүүд гаж нөлөөний илрэлийг хянах шаардлагатай.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд: Бөөрний хөнгөн, дунд зэргийн дутагдалтай өвчтөнд тунг бууруулах шаардлагагүй.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд: Элэгний үйл ажиллагааны хөнгөн, дунд зэргийн дутагдалтай өвчтөнд тунг бууруулах шаардлагагүй.
Хэрэглэх арга
Бэлдмэлийг хоололт үл хамааран ууна. Капсулыг бүхэлд нь аяга усаар даруулж ууна. Капсулыг бутлах, сорох, зажилж болохгүй.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.