Энэхүү эмийг үргэлж эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй тохиолдолд эмчлэгч эмч болон эм зүйчээс нягталж асуугаарай.
Эмч өөрөөр заагаагүй бол зөвлөж буй тун
Насанд хүрэгчид ба 45 кг-аас дээш жинтэй өсвөр насныханд
Дараах эмгэгийн эмчилгээнд
- амьсгалын дээд ба доод замын халдвар,
- чихний халдвар (цочмог дунд чихний үрэвсэл),
- арьс, зөөлөн эдийн халдварын үед
Нийт тун нь 1500 мг азитромицин байх бөгөөд үүнийг нэг бол 3 өдөр хувааж эсвэл 5 өдөр хувааж хэрэглэнэ.
3 өдрийн курс
Нимгэн бүрхүүлтэй 2 ширхэг шахмалыг өдөрт нэг удаа (500 мг азитромицинтэй дүйцнэ) 3 өдрийн турш хэрэглэнэ.
5 өдрийн курс
Нөгөө хувилбар бол, нийт тунг (1500 мг) 5 өдөр хэрэглэх буюу эхний өдөр нимгэн бүрхүүлтэй 2 ширхэг шахмалыг (500 мг азитромицинтэй дүйцнэ) ууна, дараагийн өдрөөс нимгэн бүрхүүлтэй 1 шахмалаар (250 мг азитромицинтэй дүйцнэ) 4 өдөр дараалан хэрэглэнэ.
Бэлгийн замаар дамжих халдварын үед
- Chlamydia trachomatis-ээр үүсгэгдсэн өвчний үед азитромициныг нийт 1000 мг тунгаар нэг удаа 1 хоног ууж хэрэглэнэ.
- Neisseria gonorrhoeae-р үүсгэгдсэн өвчний үед азитромициныг 1000 мг эсвэл 2000 мг-р мөн 250 мг эсвэл 500 мг цефтриаксонтай хамт хослуулан хэрэглэхийг зөвлөсөн бөгөөд орон нутгийн эмчилгээний удирдамжийг баримтлан хэрэглэнэ. Хэрэв та пенициллин болон цефалоспоринуудад харшилтай бол таны эмч орон нутгийн эмчилгээний удирдамжтай сайтар танилцах ёстой.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн
Бөөрний түүдгэнцрийн фильтрацийн хурд 10-80 мл/мин байгаа үед бэлдмэлийн тунг өөрчлөх шаардлагагүй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн
Элэгний хөнгөн болон дунд зэргийн явцтай өөрчлөлтийн үед бэлдмэлийн тунг өөрчлөх шаардлагагүй.
Хэрэв та элэг, бөөрний өвчтэй бол эхлээд эмчлэгч эмчдээ хэлэх хэрэгтэй. Тэгээд таны эмч шаардлагатай тунг тохируулж өгнө.
Хүүхэд ба өсвөр насныхан
45 кг-аас бага жинтэй хүүхэд, өсвөр насныханд азитромицины эмийн бусад хэлбэрийг (жишээ нь хөвмөл) хэрэглэнэ.
Өндөр настай өвчтөн
Өндөр настай өвчтөнд насанд хүрэгчидтэй ижил тунгаар хэрэглэнэ. Настангууд зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдал бүхий (пируэт хэлбэрийн хэм алдагдал) өвчнүүдэд залуу өвчтөнүүдийг бодвол илүү мэдрэг тул болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга
Азитро-Денк-ийг хоолноос хамааралгүй хэрэглэнэ. Нимгэн бүрхүүлтэй шахмалыг шингэнээр даруулан залгиж уух ёстой.
Хэрэглэх хугацаа
Азитро-Денк-ийг 3 өдрийн эмчилгээний горимд 3 хоногийн турш эсвэл 5 өдрийн эмчилгээний горимд 5 хоногийн турш хэрэглэдэг (Тунгийн хэсгээс үзнэ үү).
Уушгины үрэвслийн (пневмони) эмчилгээнд азитромициныг 5 өдрийн турш хэрэглэх нь үр дүнтэй болох нь батлагдсан. Ихэнх тохиолдолд 3 өдрийн эмчилгээ нь хангалттай байдаг.
Хэрэв танд Азитро-Денк-ийн үйлчлэлийн нөлөө маш хүчтэй эсвэл маш сул санагдаж байвал эмчлэгч эмч болон эм зүйчдээ хэлэх хэрэгтэй.
Хэрэв Азитро-Денк бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд
Азитро-Денк-ийн багц дахь азитромицины нийт тунгийн хэмжээ хязгаарлагдмал; эрсдэл бага гэж үзэж байна. Хэрэв тунг нэгэнт хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Хэтрүүлэн хэрэглэсэн үеийн ерөнхий шинж тэмдэг нь сонсголын түр зуурын алдагдал, хүнд явцтай дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж хамаарна.
Хэрэв Азитро-Денк бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Хэрэв Азитро-Денк-ийг маш бага хэмжээгээр хэрэглэж байгаа бол мэдсэн даруйдаа алдагдсан тунг хэрэглэж болно. Дараагийн тунг хэрэглэх цагийн хуваарийн дагуу хэрэглэнэ.
Хэрэв бүтэн тунгаар хэрэглэхээ мартсан бол дараагийн цагийн хуваарийн дагуу хэрэглэх бөгөөд тунг давхарлаж хэрэглэж болохгүй гэхдээ өдөрт хэрэглэх эмчилгээний дэглэмийг үргэлжлүүлнэ. Энэ тохиолдлуудад эмчийн бичсэний дагуу Азитро-Денк-ийг бүрэн тунгаар нь авч зохих ёсны дагуу эмчдээ мэдэгдэнэ.
Хэрэв Азитро-Денк-ийг хэрэглэхээ зогсоох тохиолдолд
Эмийн үйлчлэлийн нөлөө буурахаас сэргийлэхийн тулд эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэх бөгөөд эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авалгүйгээр эмчилгээгээ зогсоохыг хориглоно.
Хэрэв энэхүү эмийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч, эм зүйчээсээ асууж болно.