Энэхүү эмийн бэлдмэлийг байнга эмчлэгч эмч болон эм зүйчийн зааврын дагуу хэрэглэж байгаарай. Танд эргэлзээтэй асуудал байвал эмч болон эм зүйчдээ хандана уу.
Эмч нь кальцийн ерөнхий хэрэглээг (өдөр тутмын хоолны дэглэм ба эмийн хэлбэрээр) харгалзан эмийн тунг тус тусад нь тогтоодог. Уг эмийг ууж хэрэглэнэ. ОУН товчлол нь олон улсын нэгжийг илэрхийлдэг бөгөөд энэ нь Д аминдэмийн идэвхжилийг харуулдаг.
Витамины дутагдалаас урьдчилан сэргийлэх:
Хүүхдэд амьдралын эхний өдрөөс, насанд хүрэгсэд – өдөрт 500 ОУН (1 дусал)
Витамины дутагдалын эмчилгээнд:
Витамин дутагдалын эзргээс хамааран эмч тунг тогтооно.
Витамин Д шалтгаант сульдаа
Хүүхдэд: өдөрт 3000-10000 ОУН (6-20 дусал)
Таталдааны эсрэг эм хэрэглээтэй холбоотой остеомаляци:
Хүүхдэд – өдөрт 1000 ОУН (2 дусал), насанд хүрэгчидэд – өдөрт 1000-4000 ОУН (2-8 дусал).
Хэрэглэх арга
Тэмдэглэл: нэг дусалд 500 ОУН витамин Д3 агуулна.
Тун хэтрүүлэх магадлалтай тул хүүхдийн аманд шууд шилнээс нь уулгахгүй.
Эмийн тунг нарийн хэмжихийн тулд дуслын тоолохдоо флаконыг 450 налуу өнгцгөөр барина.
Эмийг нэг халбага шингэнд хийн ууна.
Аквадетрим бэлдмэлийн тунг хэтрүүлбэл яах вэ?
Энэ талаар эмчдээ яаралтай мэдэгдээрэй. Шаардлагатай бол эмийн бэлдмэлээ хэрэглэхийг зогсооно.
Витамин Д нь фосфор-кальцийн солилцоонд идэвхтэй нөлөөлдөг бөгөөд хэтрүүлэн хэрэглэх нь гиперкальциеми (цусан дахь кальцийн илүүдэл), гиперкальциури (шээсэнд кальцийн илүүдэл), бөөрний шохойжилт, ясны гэмтэл, түүнчлэн зүрх судасны эмгэгийг үүсгэдэг.
Гиперкальциеми нь Д витаминыг өдөрт 50,000-100,000 ОУН тунгаар удаан хугацаанд хэрэглэсний дараа үүсдэг.
Бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэсний дараа булчин сулрах, хоолны дуршилгүй болох, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, ам хүчтэй цангах, полиури, урт хугацаагаар унтах, коньюнктивит, фотофоби, нойр булчирхайн үрэвсэл, хамраас ус гоожих, гипертерми, бэлгийн дур хүслийг бууруулах, гиперхолестеролеми, цусны даралт ихсэх, зүрхний хэмнэл алдагдах, уреми үүсэх үйл ажиллагаа. Байнгын шинж тэмдэг нь толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх, жин хасах явдал юм. Бөөрний үйл ажиллагаа суларсан бөгөөд энэ нь шээсний нягтрал буурч, шээсний тунадас дахь цилиндр харагдахаар илэрдэг.
Тун хэтрүүлэлтийн эмчилгээ
Эмийн хэрэглээг зогсооно. Шингэнийг ихээр ууна. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай эсэхийг шийдэх эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Хэрэв та Аквадетрим уухаа мартсан бол
Хэрэв та Аквадетрим уухаа мартсан бол аль болох хурдан аваарай. Дараагийн тунг ердийн цагт ууна. Гэхдээ дараагийн тунг хэрэглэхэд бага хугацаа үлдсэн бол алдсан тунг бүү хэрэглээрэй; дараагийн тунгаа ердийн цагт ууна. Давхар тунгаар хэрэглэж болохгүй.
Хэрэв танд энэ эмийг хэрэглэх талаар нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.