- Бүх Бараа
- Амло-Денк 5мг №50 Шахмал
Амло-Денк 5мг №50 Шахмал
Амло-Денк 5 нь кальцийн суваг хориглогч бүлгийн бэлдмэл бөгөөд идэвхтэй бодис нь амлодипин юм. Амло-Денк 5 бэлдмэлийг артерийн даралт ихсэх өвчин (гипертензи), болон цээжээр өвдөх зүрхний бах, мөн Принзметалын буюу зүрхний бахын ховор тохиолдох өвөрмөц хэлбэрийн эмчилгээнд хэрэглэнэ. Цусны даралт өндөр байгаа өвчтөнд уг бэлдмэл нь судас тэлж цусны урсгалыг сайжруулна. Зүрхний бахтай өвчтөнд Амло-Денк 5 бэлдмэл нь зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулан хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр цээжээр өвдөхгүй болно. Уг бэлдмэл нь зүрхний бахын цээжээр өвдөлтийг огцом намдаахгүй.
Дараах тохиолдолд Амло-Денк 5 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно:
- хэрэв та Амлодипин эсвэл найрлага дахь бодист (6-р хэсгээс үзнэ үү) харшилтай, эсвэл бусад кальцийн суваг хориглогч бэлдмэлд харшилтай бол Амло-Денк 5 бэлдмэлийг хэрэглэхгүй. Эдгээр нь загатнах, арьс улайх, амьсгалахад хүндрэлтэй байх зэргээр илэрдэг.
- цусны даралт хэт бага (гипотони) бол
- гол судасны хавхлагын нарийсалтай (гол судасны нарийсал) эсвэл зүрхний гаралтай шокийн улмаас бие махбодын цусан хангамж хангалтгүй байгаа бол
- Зүрхний шигдээсийн дараах зүрхний дутагдалтай бол тус тус хэрэглэхийг хориглоно.
Идэвхтэй үйлчлэгч бодис: Амлодипин. Шахмал тус бүр 5 мг амлодипин агуулна (месилат байдлаар).
Туслах бодис: бичил талстат целлюлоз, кальцийн гидроген фосфат ангидроз, натрийн гликолат, магнийн стеарат (хүнсний ногооны).
Бусад эмийн бэлдмэлтэй нэгэн адил гаж нөлөө илэрч болзошгүй ч энэ нь хүн бүрд тохиолдохгүй. Бэлдмэл хэрэглэснээр доор дурдсан гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандана уу. Үүнд:
- Гэнэт бие тавгүйрэх, амьсгаадах, амьсгалахад хүндрэлтэй болох
- Зовхи, нүүр, уруул хавагнах
- Хэл, төвөнх хөөж хавагнаснаас амьсгалахад төвөгтэй болох
- Арьсны хүнд хэлбэрийн урвал болох бүх биеийн тууралт, гөвдрүү, улайлт, загатнаа, цэврүү, арьс хавдах, хавагнах, салст бүрхүүлийн үрэвсэл (Стивен-Жонсын хам шинж, хоруу чанарт эпидермал үхжил) болон харшлын бусад урвалууд
- Зүрх өвдөх, зүрх дэлсэх,
- Нойр булчирхайн үрэвслээс шалтгаалсан нуруу, хэвлийн өвдөлт хавсарч биеийн байдал ихээхэн тавгүйрхэх
Нийтлэг илрэх: 10 хэрэглэгч тутамд 1-ээс олон тохиолдол илэрч болзошгүй
- Шингэн хурах (хаван)
Олонтаа илрэх гаж нөлөөг доор дурдав. Хэрэв эдгээр шинж танд илэрвэл эсвэл нэг долоо хоногоос удаан хугацаагаар үргэлжилбэл эмчлэгч эмчдээ хандана уу.
Олонтаа илрэх: 10 хэрэглэгчид 1-с олон тохиолдол илэрч болзошгүй
- Толгой эргэх, толгой өвдөх, нойрмоглох (ялангуяа эмчилгээний эхэн үед)
- Зүрх дэлсэх, нүүр минчийж улайх
- Хэвлийгээр өвдөх, дотор муухайрах
- Хоолны шингэц муудах, гүйлгэх, өтгөн хатах
- Бие сульдаж ядрах
- Нүд бүрэлзэх, хоёрлож харагдах
- Булчин чангарах
- Шагай хавагнах
Мэдээлэгдсэн бусад гаж нөлөөг доор дурдав. Эдгээр гаж нөлөө мэдэгдэхүйц илэрсэн эсвэл энэхүү зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдэнэ үү.
Хааяа илрэх: 100 хэрэглэгчид 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй
- Сэтгэл түгших, айх, сэтгэл гутрах, нойргүйдэх
- Чичрэх, бие тавгүйрэх, ухаан балартах
- Хөл, гарын мэдээ алдах эсвэл чимчигнэх, өвдөлтийн мэдрэмж алдагдах
- Чих шуугих
- Цусны даралт буурах
- Хамрын хөндийн үрэвсэл, нус гоожих, найтаах
- Ханиалгах
- Ам хуурайших, бөөлжих
- Үс унах, их хөлрөх, арьс загатнах, хэсэг газар улайх, арьсны өнгө өөрчлөгдөх
- Шээсний гарц өөрчлөгдөх, шөнө шээх, шээс задгайрах
- Бэлгийн дур буурах, эрчүүдэд хөх хөндүүрлэх, томрох
- Бие өвдөх
- Булчин, үеэр өвдөх, нуруу өвдөх
- Биеийн жин ихсэх, буурах
Ховор илрэх: 1000 хэрэглэгчид 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй
- Төөрөгдөл
Маш ховор илрэх: 10000 хэрэглэгчид 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй
- Цусны цагаан эс болон ялтсан эсийн тоо буурснаар цус алдах эрсдэл нэмэгдэх
- Цусан дахь сахрын хэмжээ нэмэгдэх
- Мэдрэлийн судлын эмгэгээс шалтгаалж бие сульдах, мэдээгүйжих
- Буйл хавдах
- Ходоод цанхайх
- Элэгний үйл ажиллагаа алдагдах, элэгний үрэвсэл, арьс шарлах, шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн хэмжээ нэмэгдэх
- Булчингийн чангарал нэмэгдэх
- Цусны судас үрэвсэж, зонхилон тууралт гарах
- Гэрэлд мэдрэгших
- Булчингийн хөшингө, салгатай хосолсон эмгэг эсвэл хөдөлгөөний эмгэг
Шалтгаан тодорхойгүй (байгаа мэдээллээс давтамжийг тооцох боломжгүй)
- Чичрэх, булчингийн чангарал, маск зүүсэн мэт нүүртэй болох, хөдөлгөөн удаашрах, хөлөө чирэх, алхалтын тэнцвэр алдагдах.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд энэхүү зааварт тэмдэглэгдсэн болон тэмдэглэгдээгүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү. Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад тус болох юм
Бэлдмэлийг эмч, эм зүйчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Хэрэв та өөртөө итгэлгүй байвал эмч, эм зүйчээс давтан лавлана уу. Амлодипины ердийн эхлэх тун хоногт нэг удаа 5 мг бөгөөд тунг 10 мг хүртэл өсгөн өдөрт нэг удаа хэрэглэж болно.
Бэлдмэлийг хоол идэх, унд уухын өмнө ба дараа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг өдөр бүр тогтмол цагт, хангалттай хэмжээний ус, шингэнээр даруулж ууна. Амло-Денк 5 бэлдмэлийг гоо жүржийн (грейпфрут) шүүсээр даруулж уухгүй.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ
Хүүхэд, өсвөр насныханд амлодипины ердийн эхлэх тун хоногт нэг удаа 2.5 мг бөгөөд дээд тун өдөрт 5 мг байна. Амло-Денк 5 бэлдмэлийг хувааж хэрэглэхгүй. Учир нь шахмал тэнцүү 2 хэсэгт хуваагдахаар үйлдвэрлэгдээгүй. Та бэлдмэлээ үргэлжлүүлэн хэрэглэх нь чухал. Гэхдээ та бэлдмэлээ хэрэглэж дуустал эмчид очихоо хойшлуулах шаардлагагүй.
Хэрэв Амло-Денк 5 бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд
Зөвлөж буй тунгаас өндөр тунгаар олон шахмалыг хэрэглэвэл цусны даралт буурах, эсвэл хэт аюултай түвшинд хүртэл буурч болзошгүй. Толгой эргэх, толгой өвдөх, бие сулрах ухаан алдах шинж илэрнэ. Хэрэв цусны даралт ноцтой түвшинд буурвал шок үүсэж болзошгүй. Арьс чийгтэй, даарах мэдрэмж төрж ухаан алдаж болно. Таны уушгинд илүүдэл шингэн (уушгины хаван) хуримтлагдаж, улмаар бэлдмэлийг хэрэглэснээс хойш 24-48 цагийн хооронд амьсгаадах шинж тэмдэг илэрч болно. Хэрэв Амло- Денк 5 шахмалын тунг хэтрүүлэн хэт олон тоогоор хэрэглэсэн бол нэн даруй эмнэлэгт хандана уу.
Хэрэв Амло-Денк 5 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Санаа зоволтгүй. Хэрэв та бэлдмэлээ хэрэглэхээ мартсан бол тухайн тунг хэрэглэх шаардлагагүй. Мартсан тунгаа нөхөх зорилгоор давхарлаж хэрэглэхгүй. Дараагийн тунг товлосон цагаараа үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Хэрэв Амло-Денк 5 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох тохиолдолд
Бэлдмэлийг эмчийн зөвлөсөн хугацааны туршид хэрэглэнэ. Эмчилгээг зогсооход таны бие эмчилгээний өмнөх байдалд эргэн орж болзошгүй. Бэлдмэл хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээс лавлана уу.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.