- Бүх Бараа
- Халдварын эсрэг
- Амоксиклав-Денк 1000мг/125мг №8 Тунлагдсан нунтаг
Амоксиклав-Денк 1000мг/125мг №8 Тунлагдсан нунтаг
АмоксиКлав-Денк нь пенициллиний бүлгийн антибиотик болох амоксициллин ба β-лактамаза ферментийг дарангуйлагч клавуланы хүчил агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. АмоксиКлав-Денк бэлдмэлийг цочмог ба архаг халдварын эмчилгээнд ууж хэрэглэнэ. Өвчин үүсгэгч грам сөрөг ба эерэг бичил биетнүүд нь β-лактамаза фермент ялгаруулж β-лактамын цагирагт бүтэцтэй антибиотикт тэсвэртэй байх боловч амоксициллин ба клавуланы хүчлийн нийлмэл бэлдмэлд мэдрэг байна.
Хэрэв дээр дурдсан эмгэг төрөгч бичил биетэн нь тодорхой халдварын шалтгаан болох үндэслэл байвал антибиотикт мэдрэг чанарын шинжилгээний үр дүн гарахаас өмнө ч АмоксиКлав-Денк бэлдмэлийг хэрэглэж болно.
Бэлдмэлийг доорх эмгэгийн эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой. Үүнд:
- Амьсгалын дээд ба доод замын халдвар:
- Дунд чихний халдвар (дунд чихний үрэвсэл)
- Хамрын ойролцоох дайвар хөндийн цочмог халдвар (дайвар хөндийн цочмог үрэвсэл)
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл
- Уушгины халдвар (уушгины хатгалгаа)
- Бөөр ба шээс ялгаруулах доод замын халдвар
- Бэлгийн замын халдвар
Үйлчлэгч бодис нь амоксициллин ба клавуланы хүчил.
- Нэг уутанд 1000 мг амоксициллин (тригидрат), 125 мг клавуланы хүчил (калийн клавуланат) агуулагдана.
- Бусад бодис: цахиурын давхар исэл, сахароз, ксантины бохь, натрийн сахарин, жүржийн үнэр оруулагч.
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар энэ бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст адилгүй. Энэ бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно:
Таны анхаарах ёстой нөхцөлүүд
Харшлын урвалууд
- арьсны тууралт
- арьсан дээр улаан эсвэл нил ягаан өнгийн толбо хэлбэрээр харагдах боловч биеийн бусад хэсэгт нөлөөлж болох цусны судасны үрэвсэл (васкулит)
- халууралт, үений өвдөлт, хүзүү, суга эсвэл цавины булчирхай хавдах
- заримдаа нүүр, хоолой (ангиоэдема) хавагнах, амьсгалахад хүндрэл учруулдаг
- коллапс
- харшлын улмаас үүссэн зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрч болох ба харшлын урвалын хүрээнд цээжний өвдөлт (Коунис хамшинж)
➜ Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь танд илэрвэл даруй эмчид хандаарай. АмоксиКлав-Денк-ийн хэрэглээг зогсооно.
Бүдүүн гэдэсний үрэвсэл
Бүдүүн гэдэсний үрэвсэл нь ихэвчлэн ходоодны өвдөлт болон халууралт цустай, салсархаг, усархаг суулгалтыг үүсгэдэг.
Нойр булчирхайн цочмог үрэвсэл (цочмог панкреатит)
Хэрэв таны ходоодны хэсэгт хүчтэй, байнгын өвдөлттэй байвал энэ нь нойр булчирхайн цочмог үрэвслийн шинж тэмдэг байж болно.
Эмийн шалтгаант энтероколитын хамт шинж (DIES)
DIES нь амоксициллин/клавуланатыг хэрэглэсэн хүүхдүүдэд голдуу бүртгэгдсэн байдаг. Энэ нь давтан бөөлжих шинж тэмдэг бүхий тодорхой төрлийн харшлын урвал юм (эм хэрэглэснээс хойш 1-4 цагийн дараа). Нэмэлт шинж тэмдгүүд нь хэвлийгээр өвдөх, нойрмоглох, суулгах, цусны даралт буурах зэрэг байж болно.
➜ Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчтэйгээ аль болох түргэн холбоо барина уу.
Олонтаа илрэх гаж нөлөө (10 хүн тутамд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- мөөгөнцөртөх (candida- үтрээ, амны хөндий эсвэл арьсны нугалмын мөөгөнцрийн халдвар)
- ялангуяа өндөр тунгаар хэрэглэснээр бие сульдах (дотор муухайрах)
- энэ тохиолдолд АмоксиКлав-Денк-ийг хоолны өмнө уулгана - бөөлжих
- суулгах
Хааяа илрэх гаж нөлөө (100 хүн тутамд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- арьсны тууралт, загатнаа
- загатнаат тууралт (чонон хөрвөс)
- ходоодны хямрал
- толгой эргэх
- толгой өвдөх
Цусны шинжилгээнд хааяа илрэх сөрөг нөлөө
- элэгнээс нийлэгжих зарим бодисууд ихсэх (энзимүүд)
Ховор илрэх гаж нөлөө (1000 хүн тутамд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- жижиг бай шиг харагдах цэврүүтэй арьсны тууралт (төв хэсгээрээ бараан толботой цайвар өнгөөр хүрээлэгдсэн ба захаараа бараан цагираг бүхий хэсэгтэй – олон хэлбэрт улайлт)
➜ Хэрэв та эдгээр шинж тэмдгүүдийн аль нэгийг анзаарсан бол эмчид яаралтай хандаарай.
Цусны шинжилгээнд ховор илрэх сөрөг нөлөө
- цусны ялтас эсийн тоо цөөрөх
- цусны цагаан эсийн тоо цөөрөх
Давтамж тодорхойгүй (давтамжийг байгаа мэдээллээс тооцох боломжгүй)
- харшлын урвалууд (дээр дурдсан)
- бүдүүн гэдэсний үрэвсэл (дээр дурдсан)
- төвдөө царцдастай эсвэл сувдан хэлхээ шиг дугуй хэлбэртэй цэврүүт тууралт (шугаман IgA өвчин)
- тархи, нугасны хальсны үрэвсэл (асептик менингит)
- арьсны ноцтой урвалууд:
- ам, хамар, нүд, бэлэг эрхтний эргэн тойронд цэврүүтэх, гуужих, арьсанд өргөн тархсан тууралт (Стивенс-Жонсоны хам шинж), арьс их хэмжээгээр гуужих (биеийн гадаргуугийн 30% -иас илүү – эпидермисийн хорт үхжил)
- жижиг идээт цэврүү бүхий арьсны улаан тууралт (буллозын гуужуулагч дерматит)
- арьсан доорх овойлт, цэврүүт улаан, хайрст үлд тууралт (экзантемийн идээт үрэвсэл)
- тууралт, халууралт, булчирхай хавдсан, цусны шинжилгээний хэвийн бус үзүүлэлт бүхий томуу төст шинж тэмдэг (цусны цагаан эс (эозинофили) болон элэгний ферментийн хэмжээ ихсэх) (Эозинофили ба системийн шинж тэмдэг бүхий эмийн хариу урвал (DRESS))
➜ Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь танд илэрвэл нэн даруй эмчид хандаарай.
- элэгний үрэвсэл (гепатит)
- цусан дахь билирубин (элгэнд үүсдэг бодис) ихэссэнээс үүдэлтэй шарлалт нь таны хүүхдийн арьс, нүдний цагаан хэсгийг шар өнгөтэй болгодог.
- бөөрний сувганцрын үрэвсэл
- цусны бүлэгнэлтийн хугацаа удаашрах
- хэт идэвхжил
- таталдаа (амоксициллин/клавуланы хүчил өндөр тунгаар ууж байгаа эсвэл бөөрний өвчтэй хүмүүст)
- хэл хар өнгөтэй үстэй юм шиг харагдах
- шүдэнд өнгөр тогтож сойзоор угаахад арилах (хүүхдэд)
Цус, шээсний шинжилгээнд гарах сөрөг нөлөө
- цусны цагаан эсийн тоо эрс буурах
- цусны улаан эсийн тоо цөөрөх (гемолитик анеми)
- бөөрний цочмог гэмтэлд хүргэх шээсний талстууд.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү. Үүнд энэ зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна. Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад тус болох юм.
- АмоксиКлав-Денк-ийг хэрэглэхийн өмнө уутыг онгойлгож, доторх нунтгийг тал аяга усанд уусгана. Сайтар хутгаад, холимгийг нэн даруй ууж хэрэглэнэ.
- Хооллож эхлэх үед эсвэл хоолны өмнөхөн ууж болно.
- Тунг жигд хуваарилж, өдөрт багадаа 4 цагийн зайтай тогтмол ууна. 1 цагийн дотор 2 уутыг хэрэглэхгүй.
- 2 долоо хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй. Хэрэв таны биеийн байдал сайжрахгүй байвал эмчдээ хандана уу.
Хэрэв та АмоксиКлав-Денк бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд
Хэрэв та АмоксиКлав-Денк-ийн тунг хэтрүүлбэл ходоодны хямрал (өвчлөх, өвдөх, суулгах) эсвэл таталдааны шинж тэмдэг илэрч болно. Эмчид аль болох хурдан хандана уу. Эмчид үзүүлэхдээ эмийн савлагааг авч очино уу.
Хэрэв та АмоксиКлав-Денк бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Хэрэв та АмоксиКлав-Денк бэлдмэлийг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол санасан даруйдаа хэрэглэх ба эмчлэгч эмчтэйгээ холбогдоно уу. Та дараагийн тунг даруй хэрэглэж болохгүй, хоёр тунгийн хоорондын зай 4 цагаас доошгүй байна. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд бэлдмэлийг давхарлаж хэрэглэж болохгүй.
Хэрэв та АмоксиКлав-Денк бэлдмэлийн эмчилгээг зогсоох тохиолдолд
АмоксиКлав-Денк-ийг эмчилгээ дуустал хэрэглэх ба таны бие сайжирсан ч үргэлжлүүлэн ууна. Халдвартай тэмцэхийн тулд танд тун бүр хэрэгтэй. Хэрэв зарим бактери амьд үлдвэл халдвар дахиж болно.
Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт тулгарвал эмчлэгч эмч ба эм зүйчээс лавлана уу.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.