- Бүх Бараа
- Ацикловир-Денк 200мг №25 Шахмал
Ацикловир-Денк 200мг №25 Шахмал
Ацикловир Денк 200 эмийг вирусийн халдварын (виростатик) эмчилгээнд хэрэглэнэ.
Ацикловир Денк 200 бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
- Арьс ба салст бүрхүүл, бэлэг эрхтний херпесийн халдварын үед хэрэглэнэ. Нярайд болон дархлаа нь ноцтой дарангуйлагдсан хүүхдэд херпес вирусийн хүнд хэлбэрийн эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Насанд хүрэгчдэд бэлэг эрхтний маш олон удаагийн дахилтат хүнд хэлбэрийн энгийн херпесийн халдвараас урьдчилан сэргийлэх эмчилгээнд хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис нь ацикловир.
Нэг шахмалд 200 мг ацикловир агуулагдана.
Бусад бодис: бичил талст целлюлоз, натрийн гликолат, поведон К 25, цахиурын
коллоид усгүйжсэн цахиур, магнийн стеарат (хүнсний ногооны), эрдэнэшишийн цардуул.
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар энэхүү бэлдмэлийг хэрэглэхэд гаж нөлөө илэрч болзошгүй ч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.
- Онцлог гаж нөлөө Хэрэв харшлын хүнд хэлбэрийн урвалын доор дурдсан шинж тэмдэг илэрвэл бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож, яаралтай эмчид хандана уу. Үүнд:
- амьсгалах, ярих, залгихад хүндрэлтэй болох, амьсгаадах
- ядрах, цусны даралт буурах
- уруул, хэл, нүүр, хоолой хавагнах
Харшлын хүнд хэлбэрийн урвал (анафилаксийн урвал, судасны хаван, амьсгал тасалдах) ховор (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй) тохиолдоно.
- Хэрэв та мэдрэлийн системд нөлөөлж буй дараах шинж тэмдгүүдийн аль нэгийг мэдэрсэн бол энэ эмийн хэрэглээг зогсоож, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай: биеийн ерөнхий цочрол, төөрөгдөл, чичиргээ, хөдөлгөөн, хэл ярианы эмгэг, хий юм харах, хувь хүний шинж чанараа алдах, таталт, тархинд эмгэг өөрчлөлтүүд, нойрмоглох, ухаан санаа өөрчлөгдөх, түүний дотор ухаан алдах.
Бэлдмэлийг зогсоосны дараа арилах эдгээр гаж нөлөө нь ихэвчлэн бөөрний үйл ажиллагаа гэмтсэн эсвэл эдгээр гаж нөлөө илэрч болзошгүй бусад эмгэгтэй өвчтөнүүдэд тохиолддог. Энэ нь маш ховор тохиолддог (10,000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй).
Түүнчлэн доорх гаж нөлөө илэрч болзошгүй
Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- арьс загатнах, тууралт гарах, нарны туяанд хэт мэдрэгших
- дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод өвдөх зэрэг ходоод гэдэсний замын асуудлууд
- толгой эргэх, толгой өвдөх
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- ядрах, халуурах
- чонон хөрвөс
- ацикловир хэрэглэснээр үс ихээр унасан нь мэдээлэгдсэн ч холбоотой эсэх нь тодорхойгүй.
Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- цусны тодорхой үзүүлэлтүүд нэмэгдэх (элэг, бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт, цөсний пигмент, шээсний хүчил).
Маш ховор илрэх (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- элэгний үрэвсэл (гепатит), шарлалт
- цусны улаан эсийн бууралт нь таны арьсыг цайруулж, сул дорой, амьсгал давчдах мэдрэмж төрүүлдэг; цусны ялтас буурснаар цус алдах, арьс хөхрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг; цусны цагаан эсийн бууралт нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
- бөөрний цочмог дутагдал, бөөрний өвдөлт. Бөөрний өвдөлт нь бөөрний дутагдалтай хавсарч илэрч болно.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.Үүнд уг эмийн зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна.
Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад тус болох юм.
Зөвлөж буй тун:
Энгийн херпес вирусийн халдваруудад:
Ацикловир Денк 200-г 1 шахмалаар 4 цагийн зайтай өдөрт 5 удаа ууна.
Бэлэг эрхтэний энгийн херпесийн халдварын олон, удаа давтагдах болон хүнд хэлбэрээс урьдчилан сэргийлэх зорилгоор:
Дархлалын тогтолцоо хэвийн өвчтөнүүдэд Ацикловир Денк 200-г 1 шахмалаар 6 цагийн зайтай өдөрт 4 удаа ууна.
Мөн Ацикловир Денк 200-г 2 шахмалаар 12 цагаар өдөрт 2 удаа ууж болно. Зарим тохиолдолд Ацикловир Денк 200-г 1 шахмалаар 8 цагаар өдөрт 3 удаа эсвэл Ацикловир Денк 200-г 1 шахмалаар 12 цагийн зайтай өдөрт 2 удаа уухад үр дүнтэй урьдчилан сэргийлэх боломжтой. Эмч танд тохирсон тунг зөвлөх болно.
Урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэсэн ч халдварын дахилт (дахилтат халдвар) илэрвэл Ацикловир Денк 200-г 1 шахмалаар 4 цагийн зайтай өдөрт 5 удаа ууна. Херпес халдвар арилсны дараа дээрх урьдчилан сэргийлэх тунг үргэлжлүүлэн ууна.
Дархлааны тогтолцооны эмгэгтэй өвчтөнүүд урьдчилан сэргийлэх зорилгоор Ацикловир Денк 200-г 1 шахмалаар 6 цагийн зайтай өдөрт 4 удаа ууна.
Дархлааны тогтолцооны ноцтой эмгэгтэй өвчтөнүүд, тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгуулсны дараа Ацикловир Денк 200-г 2 шахмалаар 6 цагийн зайтай өдөрт 4 удаа ууж болно.
Хүүхдийн хэрэглээ
Энгийн херпес халдварыг эмчлэхдээ 2-оос дээш насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар, 2-оос доош насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгийн хагасыг уулгана. Хүүхдэд хэрэглэх тунг Ацикловир Денк 200 шахмалаар авах боломжгүй, учир нь шахмалыг тэнцүү тунгаар хуваах зорилгоор үйлдвэрлээгүй.
Бөөрний үйл ажиллагаа буурсан, өндөр настай өвчтөнүүдийн хэрэглээ
Бөөрний үйл ажиллагаа буурах нь , ялангуяа өндөр настай өвчтөнүүдэд ихэвчлэн тохиолддог тул ацикловирын бага тун нь эмчилгээнд хангалттай байж болно. Эмч таны тунг бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтээс хамааран тохируулж болно.
Хэрэв эмч таны бөөрний үйл ажиллагаа ноцтой буурсан (креатинины клиренс <10 мл/мин) байвал Ацикловир Денк 200 мг 1 шахмалаар 12 цагийн зайтай өдөрт 2 удаа уухыг зөвлөнө.
Хэрэв таны бөөрний үйл ажиллагаа суларсан эсвэл Ацикловир Денк-ийг өндөр тунгаар хэрэглэж байгаа бол хангалттай хэмжээний шингэн уугаарай.
Хэрэглэх арга
Боломжтой бол шахмалыг хоолны дараа, хангалттай шингэнээр (жишээлбэл, 1 аяга усаар) даруулж ууна.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.