Тунг тухайн өвчтөний онцлогт нь тохируулан тооцно.
Хүнд хэлбэрийн гуурсан хоолойн багтраа өвчний эмчилээнд болон ууж хэрэглэдэг кортикостеройдын хэрэглээг бууруулах зорилгоор хэрэглэх эмчилгээний эхлэх тун:
Насанд хүрэгсэд: 1 – 2 мг тунгаар өдөрт хоёр удаа.
Хүүхдэд: 0.5 – 1 мг тунгаар өдөрт хоёр удаа.
Зохицуулах тун
Зохицуулах тунг тухайн өвчтөний онцлогт нь тохируулан тооцно. Эмнэлзүйн зохимжтой үр дүнд хүрсний дараагаар өвчний шинж тэмдгийг хянаж байх идэвхитэй үйлчлэх хамгийн бага зохицуулах тун хүртэл алгуурхан бууруулах хэрэгтэй.
Насанд хүрэгсэд: 0.5 – 1 мг тунгаар өдөрт хоёр удаа.
Хүүхдэд: 0.25 – 0.5 мг тунгаар өдөрт хоёр удаа.
Вирүсийн гаралтай төвөнхийн үрэвсэл: Эхний тунг 2 мг, хоёрдох тунг 1 мг 30 минутын зайтай.
Ууж хэрэглэдэг стеройдын хараат өвчтөнд
Өвчтөний харьцангуй тогтвортой нөхцөлд ууж хэрэглэдэг стеройдыг будесонид ампулаар солих хэрэгтэй. Ингэхдээ будесонидыг өндөр тунгаар 10 өдрийн өмнөөс стеройдуудтай хавсруулан хэрэглэнэ. Үүний дараагаар уух тунг боломжит бага түвшин хүртэл аажмаар бууруулна. Ууж хэрэглэдэг кортикостеройдын үлдэгдэлтэй өвчтөнгүүдэд будесонид ампулын тунг өөрчлөх хэрэггүй.
Ууж хэрэглэдэг стеройдын хараат бус өвчтөнд
Будесонид ампулыг зөвлөмж болгосон тунгаар эмчилгээ хийхэд 10 өдрийн дотор эмчилгээний үйлдлээ үзүүлдэг. Ууж хэрэглэдэг кортикостеройдыг өндөр тунгаар болон тунг аажмаар бууруулан богино хугацааны эмчилгээ (2 долоо хоног орчим) хийлгэж байгаа өвчтөнд гуурсан хоолойн салстын ялгаралт ихэссэн бол нэмэлтээр будесонид ампулыг өгөх хэрэгтэй. Будесонид ампулын хэрэглэж буй тунгаар байж болох эмчилгээний хамгийн дээд үйлдэл үзүүлэхээс өмнө эмчилгээг багадаа нэг сар хүртлэх хугацаагаар үргэлжлүүлнэ.