- Бүх Бараа
- Верошпирон 25мг №20 Шахмал
Верошпирон 25мг №20 Шахмал
Зүрхний зогсонгошилт дутагдалтай өвчтөн, бусад эмэнд үр дүнгүй эсвэл зохихгүй байгаа тохиолдолд, түүнчлэн бусад шээс хөөх эмийн үйлчилгээг хүчжүүлэх зорилгоор
Анхдагч гипертензи, гол төлөв гипокалиеми үүссэн үед ба даралт бууруулах бусад эмийн хамт хэрэглэх.
Асцит ба хаван үүсгэсэн элэгний хатуурал.
Анхдагч гиперальдостеронизмын эмчилгээнд.
Нефротик хамшинжийн хаван.
Өөр ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэх боломжгүй өвчтөний гипокалиемийн эмчилгээнд.
Зүрхний гликозид хэрэглэж буй өвчтөн өөр эм хэрэглэх боломжгүй тохиолдолд гипокалиемигээс сэргийлэх зорилгоор.
“Найрлага” хэсэгт дурьдсан эмийн бэлдмэлийн үндсэн ба туслах бодист хэт мэдрэг, харшилтай байх.
Анури.
Бөөрний цочмог дутагдал.
Бөөрний үйл ажиллагааны хүнд хямрал (түүдгэнцрийн фильтрацийн хурд 10 мл/мин-аас бага).
Зүрхний дутагдал (түүдгэнцрийн фильтрацийн хурд 30 мл/мин-аас бага эсвэл сийвэн дэх креатинины хэмжээ 220 мкмоль/л-ээс их).
Гиперкалиеми.
Гипонатриеми.
Аддисоны өвчин.
Эплеренон эсвэл кали хадгалах шээс хөөх бусад эмүүдтэй хамт хэрэглэх.
Жирэмсэн ба хөхүүл үе.
Шахмал бүрт агуулагдах:
Үйлчлэгч бодис: спиронолактон 25 мг
Туслах бодис: усгүй коллоид цахиурын давхар исэл, магнийн стеарат, тальк, эрдэнэ шишийн цардуул, лактозын моногидрат
Спиронолактоний гаж нөлөө нь альдостеронтой (калийн ялгаралтыг ихэсгэхэд хүргэдэг) өрсөлдөх антагонизм болдогтой, мөн спиронолактоний андрогены эсрэг үйлдэлтэй холбоотой.
Гаж нөлөөг MedDRA-ийн эрхтэн-тогтолцооны ангиллын дагуу, MedDRA-ийн дагуу тохиолдох давтамжийг харуулсан болно: маш элбэг (≥1 / 10); элбэг (≥1 / 100-аас <1/10 хүртэл); элбэг биш (≥1 / 1000-аас <1/100 хүртэл); ховор тохиолддог (≥1 / 10,000-аас <1/1 000 хүртэл); маш ховор (<1/10 000), давтамжийг тогтоодоггүй (байгаа мэдээллээс тооцоолох боломжгүй).
Цус ба тунгалгийн тогтолцооны зүгээс илрэх хямрал
Маш ховор: тромбоцитопени, агранулоцитоз, эозинофили
Дархлын тогтолцооны зүгээс илрэх хямрал
Ховор: хэт мэдрэг болох
Дотоод шүүрлийн тогтолцооны зүгээс илрэх хямрал
Маш ховор: гирсутизм
Бодисын солилцооны зүгээс илрэх хямрал
Маш элбэг: гиперкалиеми1
Элбэг: гиперкалиеми2
Ховор: гипонатриеми, шингэн дутагдах, порфири
Давтамжийг тогтоогоогүй: гиперхлоремийн ацидоз
Сэтгэцийн хямрал
Ховор: баримжаа алдах
Мэдрэлийн тогтолцооны зүгээс илрэх хямрал
Ховор: нойрмоглох3, толгой өвдөх
Маш ховор: саа, хагас саа
Зүрхний зүгээс илрэх хямрал
Маш элбэг: хэм алдагдал4
Судасны зүгээс илрэх хямрал
Маш ховор: васкулит
Давтамжийг тогтоогоогүй: артерийн даралт хүсээгүй буурах
Амьсгалын тогтолцоо, цээжний торлогийн эрхтэн ба голтын зүгээс илрэх хямрал
Маш ховор: дууны өнгө өөрчлөгдөх
Ходоод гэдэсний зүгээс илрэх хямрал
Элбэг: дотор муухайрах, бөөлжих
Ховор: ходоодны үрэвсэл, шарх, ходоодноос цус алдах, ходоод өвдөх, суулгах
Элэг, цөсний зүгээс илрэх хямрал
Маш ховор: гепатит
Арьс, арьсан доор эдийн зүгээс илрэх хямрал
Ховор: тууралт, чонон хөрвөс
Маш ховор: нөсөө алдагдах, экзем, цагирган улайлт, ёломтөст арьсны өөрчлөлт
Давтамжийг тогтоогоогүй: идээт цэврүү6
Яс-булчин ба холбогч эдийн зүгээс илрэх хямрал
Маш ховор: яс зөөлрөх
Бөөр, шээсний замыг зүгээс илрэх хямрал
Маш ховор: бөөрний цочмог дутагдал
Бэлэг эрхтэн ба хөхний зүгээс илрэх хямрал
Маш элбэг: бэлгийн дур буурах, бэлгийн чалх ба хөвчрөл буурах, эрэгтэй хүнд хөх ургах, хөхөөр өвдөх, эрэгтэй хүний цээжээр өвдөх, хөх томрох, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хямрах
Элбэг: үргүйдэл5
Ерөнхий хямрал
Элбэг биш: ядрах, сульдах
Лабораторийн ба багажин шинжилгээний өөрчлөлт
Маш ховор: цусанд мочевины түвшрүүлэг ихсэх, цусанд креатинины түвшрүүлэг ихсэх
Давтамж тогтоогдоогүй: гликозжсон гемоглобиний хэмжээ ихсэх (HbA1c)
1 Бөөрний дутагдалтай өвчтөн ба калийн бэлдмэл хэрэглэж буй өвчтөн
2 Чихрийн шижинтэй настай өвчтөн ба АХФ ингибитор хэрэглэж буй өвчтөн.
3 Элэгний хатууралтай өвчтөн.
4 Бөөрний дутагдалтай өвчтөн ба калийн бэлдмэлийг спиронолактонтой хамт хэрэглэж буй өвчтөнд.
5 Бэлдмэлийг өндөр тунгаар (хоногт 450 мг-аар) хэрэглэж буй үед.
6 Гол төлөв удаан хугацаагаар хэрэглэх үед.
Ихэвчлэн спиронолактоний хэрэглээг зогсооход гаж нөлөө нь арилдаг.
Тунлах схем
Насанд хүрэгсэд
Анхдагч гиперальдостеронизм
Оношлогооны зорилгоор
Удаан хугацааны сорил: спиронолактонийг хоногт 400 мг-аар 3-4 долоо хоног хэрэглэнэ. Гипокалиеми ба артерийн даралтыг зохицуулсан бол анхдагч гиперальдостеронизм байна гэж онош тогтооно.
Богино хугацааны сорил: спиронолактонийг хоногт 400 мг-аар 4 хоногийн турш уулгана. Верошпирон бэлдмэлийг хэрэглэх үед цусны сийвэнд калийн агууламж ихсэж, харин эмчилгээг зогсооход калийн хэмжээ буурч байвал анхдагч гиперальдостеронизм байна гэж таамаглана.
Эмчилгээ
Мэс заслын эмчилгээнд бэлтгэх үед спиронолактонийг хоногт 100-400 мг-аар уулгана. Хэрэв мэс заслын заалтгүй бол спиронолактонийг хамгийн бага үр дүнтэй тунгаар удаан хугацаагаар барих эмчилгээнд хэрэглэж болно. Энэ тохиолдолд эхний тунг 14 хоног тутам аажим бууруулж хамгийн бага үр дүнтэй тунд хүрнэ. Удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд үүсч болзошгүй гаж нөлөөнөөс сэргийлэх зорилгоор Верошпирон бэлдмэлийг шээс хөөх бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхийг зөвлөдөг.
Зүрхний зогсонгишилт дутагдлын үед үүссэн хаван эсвэл нефротик хамшинжийн хаван
Эхлэх тун нь хоногт 100мг ба тун 25-200 мг/хоног хүртэл хэлбэлзэж болно, бэлдмэлийг 1-2 удаа ууж болно. Верошпирон бэлдмэлийг илүү өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд бөөрний сувганцрын проксималь хэсэгт үйлчилдэг шээс хөөх өөр бэлдмэлтэй хавсарч хэрэглэх нь зүйтэй. Энэ тохиолдолд Верошпирон бэлдмэлийн тунг тохируулах шаардлагатай.
Зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын (Нью-Йоркийн Зүрхний Нийгэмлэгийн (NYHA) ангиллаар III-IV зэрэг ба зүрхний хаях фракц ≤35%) үед нэмэлт эмчилгээ
Альдактон хэрэглэсэн санамсаргүй түүврийн аргаар хийсэн судалгааны үр дүнгээс харвал (RALES: «Фармакодинамик» хэсгийг харна уу) цусны сийвэн дэх калийн хэмжээ 5,0 мЭкв/л-ээс их биш, сийвэн дэх креатининий хэмжээ 2,5 мг/дл-ээс хэтрээгүй тохиолдолд суурь стандарт эмчилгээний суурин дээр эхэлж хэрэглэх спиронолактоний тун хоногт 25 мг байна. Бэлдмэлийг хоногт 25мг тунгаар хэрэглэх үед зохимж сайн байгаа өвчтөний хоногийн тунг эмнэлзүйн заалтаар 50мг хүртэл ихэсгэж болно. 25мг-аар хоногт нэг удаа хэрэглэхэд зохимж муутай байвал спиронолактоний тунг хоёр хоногт 25мг болтол бууруулж болно («Болгоомжлол» хэсгийг харна уу).
Өмнө нь хэрэглэсэн даралт бууруулах бэлдмэл үр дүнгүй болсон артерийн гипертензийн нэмэлт эмчилгээ
Даралт бууруулах бусад бэлдмэлтэй хамт хэрэглэж буй спиронолактоний эхлэх тун нь хоногт 25мг байна. Хэрэв 4 долоо хоногийн дараа артерийн даралт зорилтот түвшинд хүрэхгүй байвал эмийн тунг хоёр дахин ихэсгэж болно. Гиперкалиеми үүсгэж болох бэлдмэл (жишээ нь, АПФ ингибитор эсвэл ангиотензиний рецепторийг хориглогч) хэрэглэж байгаа артерийн гипертензитэй өвчтөнд спиронолактон хэрэглэхээс өмнө цусны сийвэндэх кали болон креатининий хэмжээг тодорхойлох шаардлагатай. Верошпирон бэлдмэлийг сийвэн дэх кали 5,0 ммоль/л-ээс их, сийвэн дэх креаининий хэмжээ 2,5 мг/дл-ээс ихэссэн өвчтөнд хэрэглэж болохгүй. Спиронолактонийг хэрэглэж эхэлснээс хойш 3 сарын турш цусны кали ба креатинины хэмжээг сатар хянаж байх шаардлагатай.
Элэгний хатуурлын улмаас үүссэн асцит ба хаван
Хэрэв шээсэн дэх Na/K-ийн ионы харьцаа 1,0-ээс дээш байгаа бол бэлдмэлийн хоногийн тун 100 мг байна. Хэрэв энэ харьцаа 1,0-ээс бага байгаа бол бэлдмэлийн хоногийн тун 200 - 400 мг байна.
Барих тунг хувь хүний онцлогт тохируулж тогтооно.
Гипокалиеми
Хэрэв калийн бэлдмэл ба кали хадгалах бусад аргыг хэрэглээд үр дүн өгөхгүй байгаа бол Верошпирон бэлдмэлийг хоногт 25-100 мг тунгаар хэрэглэнэ.
18 хүртэл насны хүүхэд ба өсвөр үеийнхэн
Бэлдмэлийн эхлэх хоногийн тун нь биеийн жинд 1-3 мг/кг ба түүнийг хоногт 1-4 хувааж уулгана. Барих тунгаар уулгах болон шээс хөөх бусад бэлдмэлтэй хавсарч хэрэглэх тохиолдолд спиронолактоний тунг 1-2 мг/кг хүртэл бууруулах хэрэгтэй. Шаардлагатай бол 25 мг шахмалыг нухаад хөвмөл бэлдэж болно.
Настан
Бэлдмэлийг бага тунгаар хэрэглэж эхлэх ба аажмаар тунг ихэсгэж зорилтот үр дүнд хүргэхийг зөвлөдөг. Элэг, бөөрний үйл ажиллагааны хүнд хямралтай өвчтөнд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй, учир нь спиронолактоний метаболизм ба ялгаралтанд нөлөөлж болно. Үүнээс гадна настай өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхдээ гиперкалиеми үүсгэх эрсдэлтэй болохыг анхааралдаа авах нь зүйтэй («Болгоомжлол» хэсгийг харна уу).
Хэрэглэх арга
Спиронолактоний хоногийн тунг гол төлөв юм идсэний дараа хоногт 1 эсвэл 2 удаа хэрэглэдэг. Хоногийн тунг эсвэл хоногийн тунгийн эхний хэсгийг өглөө уухыг зөвлөдөг.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.