Стероид/халдварын эсрэг эмийн хавсарсан бэлдмэлийн үед илэрсэн хүсээгүй нөлөө нь стероид бүрэлдэхүүний улмаас болон хавсарсан бэлдмэлийн улмаас үүсэж болно. Халдварын эсрэг-стероид хавсарсан бэлдмэлийг хэрэглэх үед илрэх стероид бэлдмэлээс шалтгаалах хүсээгүй нөлөөг доор тайлбарлалаа.
Гатифлоксацин:
Судалгаанд хамрагдсан бүх хүн амын дунд хамгийн олон мэдээлэгдсэн хүсээгүй гаж нөлөө нь салст бүрхэвчийн цочрол, нулимс гойжих, эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл болон хөхлөгт коньюктивит. Эдгээр тохиолдол нийт өвчтөний 5-10% орчимд тохиолдсон байна. Нүдний салст эргэх (chemosis), салст бүрхэвчийн цус алдалт, нүд хуурайших, нүд нуухтах, нүд цочрох, нүд өвдөх, зовхи хавагнах, толгой өвдөх, нүд улайх, харааны мэдрэхүй буурах, амтлах мэдрэхүй алдагдах зэрэг гаж нөлөөнүүд нийт өвчтөний 1-4%-д тохиолдсон байна.
Преднизолон ацетат:
Нүдний дотоод даралт ихдэх, улмаар глаукома болж даамжрах ба харааны мэдрэлийн гэмтэл зарим үед тохиолдож болно, бүрхүүлийн доорх катаракт үүсэх, шарх удаан эдгэрэх зэрэг хүсээгүй гаж нөлөө тохиолдлын давтамжаараа буурах дарааллаар тохиолдоно. Хэдийгээр системийн гаж нөлөө элбэг биш боловч стероид бэлдмэлийг гадуур хэрэглэх үед ховор тохиолдолд системийн гиперкортисизм үүсэж болно. Кортикостероид агуулсан бэлдмэл мөн нүдний арын хэсгийн дунд давхаргын үрэвсэл, нүдний алим цоорох эмгэг үүсгэж болзошгүй. Кортикостероидыг хэсэг газар хэрэглэсэний дараа эвэрлэг, салст бүрхэвчийн үрэвсэл, эвэрлэг бүрхэвчийн шархлаа, хүүхэн хараа өргөсөх, салстын улайлт, нүдний дасан зохицол алдагдах, зовхи унжих зэрэг тохиолдол цөөн тоогоор бүртгэгдсэн байна.
Нүдний хоёрдогч халдвар (бактерийн, мөөгөнцрийн болон вирусын) үүсэж болно. Стероидыг удаан хугацаагаар хэрэглэснээс мөгөөнцрийн болон вирусын халдвар тохиолдлоор үүсэх хандлагатай. Мөөгөнцрийн халдвар нь стероидыг удаан хугацаанд хэрэглэснээс эвэрлэгийн байнгийн шархлаа үүссэнтэй холбоотой байж болно. Дусаалга хийх үед түр зуур халуу оргих, хорсох ба бусад хөнгөн зовиур, цочрол үүсэх тохиолдол бүртгэгдсэн байдаг. Преднизолон ацетатын суспенз нь харааны алдагдал буюу нүд бүрэлзэх ба харшлын урвал үүсгэж болно.