Тарилгын хэмжээ: 500-1000мл\тун
Дуслын хурд: 500мл-г 3-5 цагт (40-50 дусал\мин)
Төвийн венд хийх үед: 500-1000мл уусмалыг тарилгын Декстрозтой холин төвийн венд 24 цагийн турш дусаана
Жирэмсэн, хөхүүл эх
Энэ бүтээгдэхүүний жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд ургийн гэмтэл үүсгэх болон нөхөн үржихүйн чадварт үзүүлэх нөлөө тодорхойгүй.
Энэ бүтээгдэхүүнийг жирэмсэн эмэгтэйд зөвхөн шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.
Хүүхдийн хэрэглээ
- Амин хүчлийн концентраци 2,5% хамгийн сайн байж магадгүй.
- Хүүхдэд сайтар хяналттай онцгой анхааран хэрэглэнэ. Цусан дах аммоныг байнга сайтар хянах нь чухал.
Нас
Өндөр настаны физиологийн үйл ажиллагаа буурдаг тул насанд хүрэгчидийн дуслын тун, хурдыг бууруулж хийх нь зүйтэй.
Хэрэглээнд тавигдах анхааруулга
- Өндөр тунгаар, электролитын уусмалтай хослуулан хэрэглэх үед электролитын тэнцвэржилтийг сайтар хянана.
- Венийн судсанд аажим дусаана.
- Хүйтний улиралд биеийн хэм нэмэгдсэний дараа хэрэглэнэ.
- Тарилгын үед цусан үжил үүсэх эрсдэл өндөр тул бэлтгэл, ажилбар бүр асептик нөхцөлд ариун зүү тариур ашиглан хийнэ.
- Онгойлгосон, бусад шингэнтэй хольсон даруйд хурдан хийнэ. Үлдсэнийг дахин хэрэглэхгүй. Онгойлгосны дараа хөргүүрт 24 цаг хүртэлх хугацаанд хадгалж болно.
- Хэрэв талст үүссэн бол 50-600С хэмд талст хайлтал байлгана. Биеийн хэмтэй ижил хэмд хөргөсний дараа хийнэ.