- Бүх Бараа
- Дикло-Денк 75мг 3мл №10 Тарилгын уусмал
Дикло-Денк 75мг 3мл №10 Тарилгын уусмал
Хагалгааны дараах өвчин намдаах, үений цочмог үрэвслүүд болон тулайн цочмог хөдлөл, үений архаг үрэвслүүд, нуруу болон үе мөчний бүтцийн өөрчлөлт бүхий цочмог үрэвслүүд, зөөлөн эдийн хэрлэг, гэмтлийн дараах үрэвсэл, хаван ихтэй өвдөлт зэрэгт хэрэглэнэ.
- Үйлчлэгч бодис нь диклофенак
3мл-ын 1 ампулд 75мг диклофенак натри агуулагдана.
- Бусад найрлага: маннитол, пропилен гликол, бензилын спирт, ацетилцистеин, натрийн гидроксид, тарианы ус.
Дараах гаж нөлөөнүүд нь диклофенакийг тариагаар хэрэглэсэн болон диклофенакийн фармакологийн бусад хэлбэрийг богино ба урт хугацаанд хэрэглэсэн тохиолдолд илэрч тэмдэглэгдсэн байна.
Дараах гаж нөлөө дийлэнхдээ тунгаас хамааралтай байх ба хүн бүрт харилцан адилгүй илэрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Бэлдмэлийг хэрэглэх үед хоол боловсруулах замын зүгээс гаж нөлөө нийтлэг илэрдэг. Ходоод, дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт(ялангуяа өндөр настанд) илрэх ба заримдаа үхэлд хүргэж болно (Анхааруулга ба болгоомжлол гэсэн 2-р хэсгийг үзнэ үү).
Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах,цустай бөөлжих, амны салст бүрхүүлийн шархлаат үрэвсэл (шархлаат стоматит), бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин сэдрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно. Ялангуяа хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл нь бэлдмэлийн тун ба эмчилгээний хугацаанаас хамаарна.
ҮЭСББ-ийн хэрэглээтэй (Дикло-Денк бэлдмэлийг оролцуулаад) холбоотой биед шингэн хуримтлагдах (хавагнах), цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал үүсэх эрсдэл ялангуяа өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд ихэсдэг талаар тэмдэглэгдсэн байна.
Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандана уу:
Куонисийн хам шинж гэж нэрлэгддэг ноцтой харшлын урвалын шинж тэмдэг болох цээжний өвдөлт
Тарилга хийсэн хэсгийн өвдөлт, улайлт, хаван, хатуу нэвчдэс, эмзэглэл, хөхрөлт зэрэг тарилга хийсэн хэсгийн урвалууд илэрч болно. Энэ нь даамжран тарилгын хэсгийн суурь ба эргэн тойрны талбайн арьс харлаж, үхжилт үүсч болох ба улмаар эдгэрэхдээ сорвижилт үүсгэх ба үүнийг Николаугийн хам шинж гэж нэрлэдэг.
Зүрхний эмгэг
Маш ховор илрэх: Зүрх дэлсэх, биед шингэн хуримтлагдах (хавагнах), зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс, цээжээр өвдөх
Цус ба тунгалгийн системийн эмгэг өөрчлөлт
Маш ховор илрэх: Цус төлжилт өөрчлөгдөх (цус багадалт, цусны цагаан эс ба ялтсан эс цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох). Илрэх эхний шинж тэмдэг: халуурах, хоолой өвдөх, амны өнгөц гэмтэл, томуу төст өвчин, хэт ядрах, хамраас цус гарах, арьсанд цус харвах. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоох ба эмчтэйгээ зөвлөнө. Өвчтөн өвдөлт намдаах болон халуун бууруулах бэлдмэлээр өөрийгөө эмчлэхийг хориглоно. Удаан хугацааны эмчилгээний үед цусны эсийн тоог тогтмол хянана.
Маш ховор илрэх: цус задралын цус багадалт (улаан эсийн задрал хурдассанаас үүсэх цус багадалт), апластик цус багадалт (цусны эс үүсэх эмгэгийн улмаас үүсэх цус багадалт) тохиолдож болно.
Мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт
Олонтаа илрэх: толгой өвдөх, толгой эргэх, эргэн тойрон эргэлдэх мэдрэмж төрөх, сэрэмтгий ба цочромтгой болох, ядрах зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрнэ.
Маш ховор илрэх: мэдрэхүйн эмгэг өөрчлөлт, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, ой санамж өөрчлөгдөх, орон зайн баримжаа алдагдах, эпилепсийн таталт илрэх, салганах, цус харвалт өгөх
Нүдний зүгээс илрэх эмгэг өөрчлөлт
Маш ховор илрэх: харааны өөрчлөлт илрэх (нүд бүрэлзэх, юм хоёрчилж харагдах)
Чих ба лабиринтын (тэнцвэрийн аппарат) эмгэг
Олонтаа илрэх: Толгой эргэх
Маш ховор илрэх: Чих шуугих (тиннит), түр зуур сонсгол буурах.
Хоол боловсруулах замын эмгэг
Нийтлэг илрэх: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоол боловсруулах замын бага зэргийн цус алдалт илрэх ба зарим тохиолдолд цус багадалт үүсэх.
Олонтаа илрэх: хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах (диспепси), гэдэс дүүрэх, хэвлийгээр базлах, хоолны дуршил буурах, мөн ходоод ба гэдэсний шархлаа (Зарим үед цус алдалт ба цооролт хамт илрэх).
Хааяа илрэх: цустай бөөлжих, өтгөн цустай гарах ба цустай суулгах. Хэвлийн дээд хэсгийн хүнд хэлбэрийн өвдөлт, цустай бөөлжих, өтгөн цустай гарах, өтгөн хар гарах.
Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх, цустай бөөлжих, өтгөн хар өнгөтэй гарах, өтгөн цустай гарвал Дикло-Денк бэлдмэлийн эмчилгээг зогсоож, эмчид яаралтай мэдэгдэнэ.
Ховор илрэх: Ходоодны үрэвсэл
Маш ховор илрэх: амны салст бүрхүүлийн үрэвсэл (амны салст шархлах), хэл үрэвсэх, улаан хоолойн гэмтэл, өтгөн хаталт, мөн бүдүүн гэдэсний үрэвсэл /колит/, бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл (геморрагический колит), Кроны өвчин сэдрэх, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (бүдүүн гэдэсний шархлаа бүхий өвөрмөц үрэвсэл), нарийн гэдэсний суваг нарийсах (гэдэсний стриктура), нойр булчирхайн үрэвсэл (панкреатит).
Дикло-Денк бэлдмэлийг эмчилгээг эхэлсний дараахан хөнгөн хэлбэрээр гэдэс базлах, хэвлийгээр хөндүүрлэх шинж тэмдэг илрэх мөн хэвлийн өвдөлт эхэлснээс хойш 24 цагийн дотор шулуун гэдэснээс цус алдах, өтгөн цустай гарах (давтамж тодорхойгүй, байгаа мэдээллээс тооцох боломжгүй) зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай мэдэгдэж, Дикло-Денк бэлдмэлийн эмчилгээг зогсооно.
Бөөр, шээсний замын эмгэг
Хааяа илрэх: ялангуяа цусны даралт ихэсдэг болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хаван (биед шингэн хуримтлагдах) үүснэ.
Маш ховор илрэх: бөөрний үйл ажиллагааны цочмог өөрчлөлттэй (бөөрний дутагдал) холбоотой бөөрний эдийн гэмтэл (завсрын эдийн үрэвсэл, хөхлөгийн үхжил), шээсээр уураг алдагдах (протейнури) ба цустай шээх (гематури); нефроз хамшинж (биед шингэн хуримтлагдах (хаван), шээсээр их хэмжээний уураг алдах), бөөрний цочмог дутагдалд орох.
Шээсний гарц багасаж биед шингэн хуримтлагдах (хавагнах), мөн бие ядрах нь бөөрний дутагдалд хүргэх бөөрний эмгэгийн дохио болно. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илрэх эсвэл биеийн байдал дордвол Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба нэн даруй эмчид мэдэгдэнэ.
Арьс ба арьсан доорх эдийн эмгэг
Олонтаа илрэх: арьсны үрэвсэлт эмгэг илрэх
Хааяа илрэх: үс халцрах
Маш ховор илрэх: улайх шинж бүхий арьсны тууралт (экзем, улайрал, экзантем), гэрэлд хэт мэдрэг болох, цусархаг тууралт, хүнд явцтай цэврүүт тууралт (Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил /Лайеллийн хамшинж зэрэг), улайх, тархац нь хавагнах, загатнах, арьс таталдах, чичирхийлэх (эксфолиатив дерматит) үрэвслийн улайлт (эритродерма) үүсэх зэрэг арьсны үрэвслийн урвал илэрч болно.
Халдвар болон шимэгчийн эмгэг
Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг зарим өвөрмөц эмийн (,Дикло-Денк бэлдмэл хамаарна) хэрэглээтэй холбоотойгоор халдварын шалтгаант үрэвсэлт эмгэг (хальсны үхжилт үрэвсэл гэх мэт) сэдэрсэн тохиолдол илэрсэн. Дикло-Денк 75 тарилгын эмчилгээний үед халдварын шинжүүд (улайх, хавдах, халах, өвдөх, халуурах) илрэх эсвэл биеийн байдал дордвол нэн даруй эмчид мэдэгдэнэ. Хэрэв халдварын шинж тэмдэг (улайх, хавдах, халуу оргих, өвдөх, халуурах зэрэг) илрэх, болон Дикло-Денк бэлдмэлийн эмчилгээний явцад биеийн байдал дордвол эмчид яаралтай хандана.
Маш ховор тохиолдолд диклофенак бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүү хөших ба ухаан балартах зэрэг тархины зөөлөн бүрхүүлийн халдварын бус шалтгаант үрэвслийн (асептик менингит) шинжүүд илэрнэ.
Тогтолцооны улаан чонон яр, холбогч эдийн хавсарсан эмгэг зэрэг зарим аутоиммуны эмгэгтэй өвчтөнд өвчин даамжрах эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Тодорхойгүй: тариа хийсэн хэсэгт эдийн гэмтэл үүсэх.
Судасны эмгэг
Маш ховор илрэх: цусны даралт ихсэх (артерийн даралт ихсэх), цусны судас үрэвсэх
Ерөнхий эмгэг өөрчлөлт ба тарьсан хэсэгт илрэх өөрчлөлт
Булчинд тарьж хэрэглэж байгаа үед тарьсан хэсэгт хэсэг газрын урвал (халуун оргиж хорсох мэдрэмж) үүсэх эсвэл бэрсүү үүсэх, арьсны эд ба өөхөн эд үхжих (эмийн нөлөөт арьсан доорх эмболи үүсэх) зэрэг шинж илэрч болно.
Дархлалын системийн эмгэг өөрчлөлт
Олонтаа илрэх: арьсны тууралт ба загатнаа зэрэг хэт мэдрэгшлийн урвал.
Хааяа илрэх: чонон хөрвөс.
Ховор илрэх: Хэт мэдрэгших урвал илрэх /цусны даралт унах, шоконд орох
Маш ховор илрэх: Хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн eрөнхий урвал нь нүүр хавагнах, хэл хавагнах болон төвөнх хавагнаж амьсгалын замыг нарийсгах, хүчилсэн амьсгал, зүрх дэлсэх, цусны даралт унах зэрэг амь насанд аюултай шокийн шинжүүдээр илэрч болно. Бэлдмэлийг анх удаа хэрэглэх үед дээрх шинж тэмдгүүд илэрч болох ба хэрэв шинж тэмдгүүдээс илэрвэл нэн даруй эмнэлэгт хандана. Ийм тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчээс яаралтай зөвлөгөө авах хэрэгтэй.
Маш ховор тохиолдолд цусны судасны (васкулит) болон уушгины харшлын шалтгаант үрэвсэл (хатгалгаа) ажиглагдсан.
Элэг цөсний замын эмгэг
Олонтаа илрэх: цусанд элэгний ферментүүд ихсэх.
Хааяа илрэх: ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед элэгний гэмтэл, шарлалттай болон шарлалтгүй элэгний цочмог үрэвсэл (заримдаа урьдал шинж тэмдэггүй, өвөрмөц тохиолдолд маш хүнд явцтай [цахилгаан хэлбэрийн]).
Маш ховор илрэх: Элэгний дутагдал, элэгний эд эсийн гэмтэл бүхий элэгний эмгэг үүсэх (элэгний эс үхжих)
Иймээс бэлдмэлийн удаан хугацааны эмчилгээний үед элэгний үзүүлэлтүүдийг тогтмол хянах шаардлагатай.
Сэтгэцийн эмгэг
Маш ховор илрэх: солиорлын урвалууд, сэтгэл гутрал, сэтгэл түгшил, хар дарах, нойргүйдэх зовиур илэрч болно.
Амьсгалын замын эмгэг
Ховор илрэх: Гуурсан хоолойн багтраа (амьсгал бачуурах)
Маш ховор илрэх: Уушгины завсрын эдийн үрэвсэл (пневмони)
Бусад илэрч болох гаж нөлөө
Бензил алкаголийн нөлөөгөөр хэт мэдрэгшлийн урвал илрэх
Хэрэв эмийн гаж нөлөө илэрвэл дээр дурдсан зааврыг мөрдөнө.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө орно.
Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууна.
Бэлдмэлийн зөвлөж буй тун
Насанд хүрэгчдэд:
Дикло-Денк 75 тарилгыг 1 удаа тарьж хэрэглэнэ. Нэмэлт эмчилгээ шаардагдвал шахмал болон эмийн лаа хэлбэрийг хэрэглэнэ. Хоногийн дээд тун 150 мг диклофенак натри байх бөгөөд хоногийн тарих тунг хэтрүүлж болохгүй.
Хэрэглэх арга ба хэрэглэх хугацаа
Дикло-Денк бэлдмэлийг өгзөгний булчинд гүн тарьж хэрэглэнэ. Анафилаксийн урвал илэрч болзошгүй тул Дикло-Денк 75 тарилгыг тарьснаас хойш дор хаяж 1 цаг өвчтөнг ажиглана.
Хэрэв танд Дикло-Денк бэлдмэлийг үйлчлэл хэт хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
Тарилгыг нээх заавар
(1) тарилгын гол хэсгээс нэг гараараа барина.
(2) Оройн хэсгээс нөгөө гараараа барина (тарилгын дээд хэсэг).
Хоёр гарын эрхий хурууг (3) нарийссан хэсэгт байгаа OPC цэгийн эсрэг байрлуулж (4) тарилгын шилэнд эсрэг үйлчлэл үзүүлнэ.
Нэг нь нөгөөдөө үйлчлэх хялбар хөдөлгөөнөөр хоолойн хэсгээр хагална (5). Шингэнтэй тарилгыг тодорхой налуу өнцгөөр барьж, тарилгын шингэнийг асгарахаас сэргийлэхийг бид танд зөвлөж байна.
Хэрэв Дикло-Денк бэлдмэлийг тунг хэтрүүлсэн тохиолдолд
Бэлдмэлийн тун хэтрэх үед толгой өвдөх, толгой эргэх, эргэн тойрон эргэлдэх мэдрэмж төрөх, чих шуугих (тиннит), таталт, гипервентиляци, ухаан балартах, ухаан алдах (хүүхдэд миоклоник таталт илэрч болно) зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрч болно. Мөн ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг ажиглагдаж болно.
Хоол боловсруулах замын цус алдалт, элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдал мөн илэрч болзошгүй. Цаашлаад цусны даралт унах, амьсгал өнгөц болох (амьсгал дарангуйлагдах), арьс салст бүрхүүл хөхрөх (цианоз) зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Хордлогын маш хүнд тохиолдолд бөөрний цочмог дутагдал, элэгний гэмтлийн шинж илэрч болно.
Өвөрмөц антидот байдаггүй.
Хэрэв та Дикло-Денк бэлдмэлийн тун хэтэрсэн гэж бодож байвал эмчлэгч эмчдээ мэдэгдэх ба эмч хордлогын хүндийн зэргээс хамаарч ямар эмчилгээ хийх шаардлагатайг шийднэ.
Хэрэв Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Мартсан тунгаа нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.