- Бүх Бараа
- Үе мөч, яс булчинд нөлөөлөх
- Дикло-Денк ретард 100мг №100 Уртасгасан үйлдэлтэй шахмал
Дикло-Денк ретард 100мг №100 Уртасгасан үйлдэлтэй шахмал
Насанд хүрэгсэд хоногт дунджаар 50-150мг хэрэглэх бөгөөд хоногийн тунг 2-3 хуваана. Өсвөр насныханд хоногт биеийн кг жин тутамд 2мг-р тооцож хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.
- Үйлчлэгч бодис: Диклофенак. Уртасгасан үйлчлэлтэй нэг ширхэг шахмалд 100 мг диклофенак натри агуулагдана.
- полисорбат 80, макрогол 6000, тальк, титанийн хоёрч исэл, төмрийн исэл.
Хувь хүний онцлогоос хамааран дараахь гаж нөлөөнүүд үүсч болно.Ялангуяа тун болон уусан хугацаанаас хамааран ходоод гэдэсний замын цус алдалт үүсч болно(шархлаа, салстын гэмтэл, ходоод гэдэсний салст бүрэвсэх г.м).
Ходоод гэдэсний замаас:
Огих, бөөлжих, суулгах, ходоод гэдэснээс цус алдаж цус багадалт үүсэх хүртэл гаж нөлөө илэрч болно. Заримдаа хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх гэдэс базлах, хоолны дуршил буурах болон ходоод гэдэсний шархлаа (заримдаа цус алдалт үүсч болно) үүсч болно. Зарим өвчтөнд цустай зүйлээр бөөлжих,өтгөн цустай гарах буюу цусархаг зүйлээр суулгах шинж илэрч болно. Заримдаа ходоодны дээд хэсгээр хүчтэй өвдөх, өтгөн хар гарах, цустай гарах шинж илэрдэг. Энэ тохиолдолд диклоденк 25-г хэрэглэхээ зогсоож эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн зарим тохиолдолд амны салст бүрхэвч үрэвсэх, хэл үрэвсэх, залгиур хоолой гэмтэх, өтгөн хатах болон ходоод, гэдэсний доод замын эмгэг үүсч болно(бүдүүн гэдэсний өвөрмөц бус цусархаг үрэвсэл, Кроны өвчин, шархлаат колит г.м). Мөн заримдаа өрцны хэсгээр гэдэсний нарийсал үүсч болно.
Төв мэдрэлийн систем болон мэдрэх эрхтэний талаас:
Төв мэдрэлийн системийн талаас заримдаа толгой өвдөх, цочромтгой болох, ядрах, толгой эргэх, чих дүнгэнэх зэрэг гаж нөлөө илэрдэг. Заримдаа мэдрэхүйн болон харааны өөрчлөлт, амтны мэдрэмж өөрчлөгдөх, чих дүнгэнэх, сонсголын өөрчлөлт, ой тогтоомж өөрчлөгдөх, орон зайн баримжаа алдагдах, таталт үүсэх, тайван бус болох, хар дарж зүүдлэх, сэтгэл гутрал үүсэх зэрэг шинж илэрдэг байна. Мөн диклофенак натрийг хэрэглэхэд хүзүү хөших, толгой өвдөх, огих, бөөлжих, халуурах, орон зайн баримжаа алдах зэрэг асептик менингитийн шинж илэрч болно. Ой ухааны талаас өөрчлөлт илэрвэл DICLO-DENK 100 RECTAL-г хэрэглэхээ зогсоож эмчид яаралтай хандах шаардлагатай.
Арьсны талаас:
Арьсны хэт мэдрэгших урвал болон тууралт, загатнаа хааяа чонон хөрвөс болон үс халцрах явдал тохиолдоно. Мөн гэрэлд мэдрэгших арьс улайж судаслаг тууралт (экзем,улайлт) гарах цус хуралт (харшлын гаралтай) үүсэх болон зарим хүмүүсд хүнд хэлбэрийн арьсны урвал (Стевенс-Жонсоны хам шинж, Лайлын хам шинж)үүсдэг.
Бөөрний талаас:
Зарим өвчтөнд бөөрний үйл ажиллагаа цочмогоор өөрчлөгдөх, шээсэнд уураг болон цус гарах, бөөрний дутмагшил (интерстициаль нефрит, папиллонекроз) үүсч болно. Зарим хүмүүсд нефротик синдром (хавагнаж шээсээр уураг гарах) үүсдэг. Шээсний ялгаралт багасах, хавагнах, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх шинжүүд илэрч болно. Дээрх шинж тэмдэгүүд илэрвэл DICLO-DENK 100 RECTAL-г хэрэглэхээ зогсоож эмчид яаралтай хандах шаардлагатай.
Элэгний талаас:
Заримдаа цусанд элэгний ферментүүд (трансаминаза) өндөрсөж болно.Хааяа элэгний гэмтэл (шарлалттай болон шарлалтгүй гепатит, урьдал шинжгүйгээр шууд элэгний үйл ажиллагаа алдагдах) үүсч болно. Иймээс элэгний үйл ажиллагааг тогтмол хянаж байх шаардлагатай.
Нойр булчирхайн талаас:
Хааяа нойр булчирхайн үрэвсэл үүсч байсан нь бүртгэгдсэн.
Цусны талаас:
Зарим өвчтөнд цус төлжилтын эмгэг үүсдэг (анеми, лейкопени, агранулоцитоз, тромбоцитопени). Заримдаа халуурах, хоолой өвдөх, амны салст гэмтэх, ханиад төст шинж илрэх, нулимс гарах, хамраас цус гарах, арьсанд цусархаг гарах шинж тэмдэгүүд эхэлж илэрч болно. Дээрх шинжүүд илэрвэл эм хэрэглэхээ яаралтай зогсоож эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.Түүнийг эмчийн зөвлөмжгүйгээр өөрөө шийдэн өвдөлт ба халуун намдаах зорилгоор хэрэглэж болохгүй. Мөн цөөн тохиолдолд цус задралт анеми илэрч байсан.
Зүрх судасны системийн талаас:
Зарим тохиолдолд дараах шинжүүд илэрч байсан. Үүнд: зүрх дэлсэх, зүрхээр өвдөх, цусны даралт ихсэх г.м. Мөн хааяа зүрхний үйли ажиллагааны дутагдал илэрч болно.
Бусад:
Хүнд хэлвэрийн харшлын урвал илэрч болзошгүй. Тэдгээр нь хүүр хавагнах, хэл бамбайх, төвөнхийн салст хөөнгөшин амьсгал боогдол үүсэх, амьсгаа авахад төвөгтэй болох болон багтраа үүсэх, зүрх дэлсэх, цусны даралт унан шок үүсэх хүртэл шинж тэмдэгүүд илэрч болно. Дээрх шинжийн аль нэг нь илэрвэл эмчид яаралтай хандан анхны тусламж авах хэрэгтэй. Хааяа хавагнах ялангуяа бөөрний үйл ажиллагаа алдагдан цусны даралт ихсэх шинж илэрнэ. Зарим тохиолдолд харшлын гаралтай цусны судасны үрэвсэл болон уушигны үрэвсэл үүсдэг. Мөн цөөн тохиолдолд стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийг хэрэглэж байхад нянгийн гаралтай халдварт өртөх, халдвар хүндрэх (үхжилт, фасцит г.м) шинж илэрдэг. Диклофенак натрийг хэрэглэж байх явцад нянгийн халдварт өртөх (улайх, хавагнах, өвдөх г.м) халдвар хүндрэх шинж илэрвэл яаралтай эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.