Докси-Денк 100мг №20 Шахмал
Амьсгалын зам, чих хамар хоолойн халдварууд:
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл
- Хамрын ойролцоох дайвар хөндийн халдвар
- Хэнгэргэн хальсны үрэвсэл (дунд чихний үрэвсэл)
- Уушгины зарим халдвар (уушгины үрэвсэл)
· Шээс бэлгийн замын халдварууд:
- Шээсний сүвийн үрэвсэл
- Түрүү булчирхайн үрэвсэл
- Хүндрэлгүй заг хүйтэн
- Эм бэлэг эрхтний халдвар
- Пенициллинд харшилтай өвчтөний тэмбүү өвчин
- Шээсний замын халдвар
· Хоол боловсруулах замын халдварууд
· Цөсний замын халдварын амбулаторийн эмчилгээ
· Хүнд явцтай энгийн батга, улаан батга зэрэг арьсны эмгэг
· Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл ба трахома
· Borelia-р үүсгэгдсэн өвчин: Архаг явцтай шилжимтгий улайрал ба Лаймын өвчин (хачиганд хазуулсаны улмаас халдварлагдаж үүсдэг) гэх мэт
· Бруцеллёз, орнитоз, бартонеллёз, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарваган тахал, цавины гранулома зэрэг ховор тохиолдох эмгэг
· Бусад эмгэгүүд:
- Уиплын өвчин болон халуун орны үлхий зэрэг хоол боловсрох явц хямарсантай холбоотой эмгэг.
Үйлчлэгч бодис нь доксициклин хиклат.
Нэг шахмалд 115.4 мг доксициклин хиклат (100 мг доксициклинтэй тэнцэнэ) агуулагдана.
Бусад бодис: натрийн гликолат, эрдэнэ шишийн цардуул, устөрөгчжүүлсэн касторын тос, лактозын моногидрат, цахиурын коллоид, магнийн стеарат, бичил талстат целлюлоз.
Нийтлэг илрэх (10 хүнд 1-с олон тохиолдол илэрч болзошгүй)
· Гэрэлд хэт мэдрэгших урвал (улайх, хавдах, цэврүүтэх)
Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
· Харшлын (хэт мэдрэгших) урвал (цусны даралт огцом буурах, толгой эргэх, дотор муухайрах, амьсгаадах зэрэг шинжээр ихэвчлэн илэрдэг) нь цусны жижиг судасны үрэвсэл (Шенлен-Генохын хам шинж), үнхэлцэг хальсны үрэвсэл (перикардит), харшил, арьс, салст бүрхүүлийн ялангуяа нүүр орчмын хөндүүртэй хаван (мэдрэл-судлын хаван), арьсны улайлт, тогтолцооны чонон яр, гуурсан хоолойн багтраа, ийлдсийн өвчин, шагай, хөлийн доод хэсгээр хавагнах, зүрх дэлсэх, туурах зэрэг шинжээр илэрнэ.
· Толгой өвдөх
· Дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, өтгөн тосорхог гарах
· Толбот, гүвдрүүт, улаан тууралт ба хайрст тууралт гарах
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
· Цус бүлэгнэлтийн эмгэгүүд
· Ходоод гэдэсний эмгэгүүд (цээж хорсох, ходоодны салст бүрхүүл үрэвсэх), амны хөндий ба залгиур хоолойн салст бүрхүүл үрэвсэх, хоолой сөөх, хэлний өнгө харлах, шүдний өнгө эргэлтгүйгээр өөрчлөгдөх, шүдний өнгөн бүрхүүл гэмтэх,
· 8-аас доош насны хүүхэд, жирэмсэн үед бэлдмэлийг хэрэглэхэд ясны өсөлт дарангуйлагдана.
· Шээс цустай гарах
Ховор илрэх (1000 хүнд 1хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
· Цусны үзүүлэлт өөрчлөгдөх (ялтас эсийн тоо огцом буурах, цусны улаан эсийн задралаас шалтгаалсан цус багадалт, цусны цагаан эсийн тоо, хэлбэр ба үйл ажиллагаа өөрчлөгдөх), тунгалагийн зангилаа хэвийн бус томрох
· Цусны эргэлт алдагдах, амьсгаадах (анафилаксийн шок), хүнд хэлбэрийн хэт мэдрэгших урвал илрэх (DRESS хам шинж гэж нэрлэдэг)
· Хоолны дуршил алдагдах
· Ядарч туйлдах, тайван бус болох
· Насанд хүрэгчдэд тархины даралт нэмэгдэх (толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хүүхэн хараа өргөсөх, хараа өөрчлөгдөх жишээ нь юм хоёрчлон харагдах зэрэг шинжээр илэрнэ), мэдрэлийн судас гэмтсэнээс хөл, гарт мэдээ алдах, өвдөх, чимчгэнэх, халуу оргих зэрэг мэдрэмж төрөх, үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах эсвэл алдагдах
· Чих шуугих
· Нүүр халуу оргих
· Антибиотикийн шалтгаант гүйлгэлт, бүдүүн гэдэсний үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, шархлаа, бэлэг эрхтэн, анус орчмын ( Кандида мөөгөнцөрийн халдвар хавсарсан ) үрэвсэлт өөрчлөлт (эм бэлэг эрхтний гадна хэсгийн үрэвсэл, анус орчмын загатнаа), хэвлийгээр өвдөх, гүйлгэх, залгихад хүндрэлтэй болох, хэл үрэвсэх
· Элэгний гэмтэл, элэгний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд буурах, нойр булчирхайн үрэвсэл
· Зарим тохиолдолд салст бүрхүүлийг хамарсан арьсны хүнд хэлбэрийн урвал (олон хэлбэрт эритема, арьсны гуужилтат үрэвсэл, Стивенс-Жонсоны хам шинж),эдийн ховхрол (эпидермисийн хордлогот үхжил), хумсны өнгө өөрчлөгдөх ба хумс унах
· Булчин, үений өвдөлт
· Цус болон шээсэн дэх азотын хэмжээ нэмэгдэх
Маш ховор илрэх (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
· Таталт өгөх
· Түр зуурын хугацаанд ойрын хараа алдагдах
· Бөөрний гэмтэл (завсрын эдийн үрэвсэл, бөөрний цочмог дутагдал, шээсний ялгаралт алдагдах)
Давтамж тодорхойгүй илрэх (Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй)
· Микроскопийн шинжилгээгээр бамбайн булчирхай нь хүрэн-хар өнгөтэй болох (эмгэг шинж гэдэг нь батлагдаагүй)
· Шүдний өнгө өөрчлөгдөх, ургалт удаашрах
8-12 насны хүүхдэд:
8-12 насны хүүхдийн цочмог халдварын үед өөр эм хэрэглэх боломжгүй, эмчилгээний үр дүнгүй тохиолдолд доксициклиныг хэрэглэнэ.
Бэлдмэлийн тун эмнэлзүйн байдлаас хамаарна.
Биеийн жин 45 кг-с бага хүүхдэд:
Эмчилгээний эхний өдөр биеийн жингийн кг тутамд 4,4 мг тунгаар (хоногийн тунг 1 удаа эсвэл 2 хувааж хэрэглэнэ) цаашид эмчилгээний 2 дахь өдрөөс бэлдмэлийг кг тутамд 2,2 мг тунгаар (хоногийн тунг 1 удаа эсвэл 2 хуваана) хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын эмчлэгдэх байдлаас хамаарна.
Хүнд хэлбэрийн халдварын үед биеийн жингийн кг тутамд 4,4 мг-с их тунгаар тооцож, эмчилгээний туршид энэ тунгаар эмчилгээг хийнэ.
Биеийн жин 45 кг-с дээш жинтэй хүүхдэд:
Насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ. Эмчилгээний эхний өдөр 2 шахмал Докси-Денк 100 (200 мг доксициклинтэй тэнцүү) бэлдмэл хэрэглэх ба цаашид 1 шахмал Докси-Денк 100 (100 мг доксициклинтэй тэнцүү) бэлдмэлийг хоногт нэг удаа хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын эмчлэгдэх байдлаас хамаарна.
Насанд хүрэгчид ба биеийн жин 70 кг-с доош 12-18 насны хүүхдэд :
Эмчилгээний эхний өдөр 2 шахмал Докси-Денк 100 (200 мг доксициклинтэй - тэнцүү) бэлдмэл хэрэглэх ба цаашид 1 шахмал Докси-Денк 100 (100 мг доксициклинтэй тэнцүү) бэлдмэлийг хоногт нэг удаа хэрэглэнэ.
Биеийн жин 70 кг-с дээш жинтэй насанд хүрэгчид ба хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнд:
Хоногт 2 шахмал Докси-Денк 100 (200 мг доксициклинтэй тэнцүү) бэлдмэлийг хэрэглэнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын эмчлэгдэх байдлаас хамаарна.
Тугналттай холбоотой тусгай зөвлөмж
Халдвар | Тун (Докси-Денк 100 шахмалын тоо болон хоногт хэрэглэх доксициклины хэмжээ /мг/) | Эмчилгээ үргэлжлэх хугацаа |
Гонококкоор үүсгэгдсэн эрэгтэйчүүдийн шээсний сүвийн цочмог үрэвсэл | 2 ширхэг шахмал (200 мг доксициклин) | 7 хоног |
Гонококкоор үүсгэгдсэн цочмог эпидидимит үрэвсэл | 2 ширхэг шахмал (200 мг доксициклин) | 10 хоног |
Гонококкоор үүсгэгдсэн эмэгтэйчүүдийн цочмог халдвар | 2 ширхэг шахмал (200 мг доксициклин) | 7-с дээш хоног |
Тэмбүү (пенициллинд харшилтай, анхдагч ба хоёрдогч хэлбэрийн халдвартай өвчтөн) | 3 ширхэг шахмал (300 мг доксициклин) | 15 хоног |
Хүнд хэлбэрийн халдварт батгашилт, улаан батга зэрэг арьсны халдвар | 1 шахмал (100 мг доксициклин) | 7-21 хоног Барих тун 50 мг/хоног байх ба 2—3 долоо хоног үргэлжилнэ. Батганы эмчилгээний үр дүнгээс хамаарч бага тунтай (50 мг/хоног), удаан хугацааны эмчилгээ 12 хүртэлх долоо хоног үргэлжилнэ. |
Хачиганд хазуулсан халдвар (Лаймын өвчний үе шат 1) | 2 ширхэг шахмал (200 мг доксициклин) | 2-3 долоо хоног (хамгийн бага хугацаа нь 14 хоног) |

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.