- Бүх Бараа
- Золедро-Денк 4мг/5мл №1 Тарилгын уусмал
Золедро-Денк 4мг/5мл №1 Тарилгын уусмал
Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийн идэвхтэй найрлага нь золедроны хүчил бөгөөд тэрээр бисфосфонатын бүлгийн бодис болно. Золедроны хүчил нь ясанд нөлөөлж ясны өөрчлөлтийн зэргийг удаашруулдаг. Түүнийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
o Ясны эмгэгшилээс сэргийлэх, тухайлбал хугаралт, насанд хүрэгчдэд хавдрын ясны үсэрхийлэл (хавдар анхдагч байрлалаасаа ясанд дамжих),
o Насанд хүрэгчдийн цусны кальцийн хэмжээг багасгах (хавдартай үед цусны кальцийн хэмжээ хэт ихэсдэг). Хавдар нь яснаас кальцийг чөлөөлөх замаар хэвийн ясны өөрчлөлтийг ихэсгэнэ. Үүнийг хавдараар үүсгэгдсэн гиперкальциеми гэдэг.
o Цэвэршилтийн дараах эмэгтэй болон эрэгтэй хүний ясны сийрэгжилт болон стероид эмчилгээний улмаас үүссэн ясны сийрэгжилт.
o Ясны “Пагет”-ийн өвчний эмчилгээ.
- Идэвхитэй бодис: Золедроны хүчил. Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийн 5мл хэмжээтэй флаконд 4мгзоледроны хүчил агуулагдана.
- Бусад найрлага: Маннитол, натрийн цитрат, тарианы ус.
Бусад бүх л эмүүдийн нэгэн адилаар хэрэглэгч бүрд бус ч гэсэн бас гаж нөлөө үүсгэж болзошгүй.
o Дийлэнх ердийн гаж нөлөөд нь хөнгөн хэлбэртэй байх бөгөөд богино хугацааны дараа арилдаг байна.
Хавдарын улмаас үүссэн гиперкальциеми буюу ясны үсэрхийлэлтэй өвчтөнд ясны хүндрэлээс сэргийлэх зорилгоор Золедроны хүчилийг хэрэглэж байсан өвчтөнүүдэддараах гаж нөлөөилэрсэн байна.
o Маш түгээмэл (10 өвчтөнд 1-ээс илүү):
§ Цусанд фосфатын түвшин багасах
o Түгээмэл(10 өвчтөнд 1 хүртэл):
§ Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил(эмч танд цусны байнга хийгддэг өвөрмөц шинжилгээгээр тодорхойлно),
§ Цусанд кальцийн түвшин багасах,
§ Толгой өвдөн халуурах, ядрах, бие сулрах, нойрмоглох, чичрэх ба яс, үе мөч хийгээд булчин өвдөх зэрэг томуу төст хам шинж илрэх,
§ Ихэнх тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардагдахгүй бөгөөд богино хугацааны дараа (хэдэн цаг буюу хоног) арилдаг байна.
§ Дотор муухайрах, бөөлжих ба хоолны дуршил буурах зэрэг ходоод-гэдэсний урвалууд илэрч болох юм.
§ Конъюнктивит болон цусны улаан эсийн тоо цөөрөх (цус багадалт).
o Цөөвтөр (100 өвчтөнд 1 хүртэл):
§ Шүд, ам ба эрүү өвдөх, амны дотор тал хавдан шархлах, эрүү бадайран хүнд оргих ба шүд сулрах. Эдгээр нь эрүүний ясны эмгэгшилийн илрэлүүд болох юм (яс сийрэгжилт). Дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмчдээ буюу шүдний эмчид хэлэх хэрэгтэй.
§ Харшилын хүнд хэлбэрийн урвалууд: Амьсгал давхцах, голчлон нүүр болон хоолой хавагнах.
§ Хэт мэдрэгшилийн урвалууд: цусны даралт буурах, цээжээр өвдөх.
§ Тарьсан хэсэгт арьсны урвалууд илрэх (улайх, хавагнах), туурах, загатнах.
§ Цусны даралт ихсэх, амьсгал давхцах, толгой эргэх, нойр өөрчлөгдөх, гар, хөл ирвэгнэн бадайрах, суулгах. Цусны цагаан эс болон ялтаст эс цөөрөх.
§ Цусанд кали болон магнийн түвшин багасах. Эмч тань үүнийг хянан шаардлагатай арга хэмжээг авах ёстой.
§ Нойрмоглох, нүднээс нулимс гоожих, гэрэлд мэдрэгших, гэнэт хүйтэн оргин цонхийх, бие сулрах буюудайвалзан муужрах, ханиалгаж хяхатнан амьсгал бачуурах, чонон хөрвөс илрэх.
o Ховор(1000 өвчтөнд 1 хүртэл):
§ Зүрхний цохилт цөөрөх, ухаан балартах.
o Маш Ховор(10000 өвчтөнд 1 хүртэл):
§ Цусны даралт буурснаас цонхийх. Хүнд хэлбэрээр заримдаа ямарч чадваргүй болтлоо яс, үе мөч буюу булчин өвдөх. Нүд эмзэглэх, улайн хавагнах.
Яс сийрэгжилт буюу Пагетийн өвчнийг эмчлэх зорилгоор Золедроны хүчилийг хэрэглэж байсан өвчтөнүүдэддараах гаж нөлөө илэрсэн байна.
o Маш түгээмэл (10 өвчтөнд 1-ээс илүү):
§ Халуурах
o Түгээмэл (10 өвчтөнд 1 хүртэл):
§ Толгой өвдөх, толгой эргэх, ханиад хүрэх, бөөлжих, суулгах, булчин өвдөх, яс буюу үе мөч өвдөх, нуруу, гар буюу хөл өвдөх, томуу төст шинж тэмдэг илрэх(ядрах, чичрэх, үе мөч болон булчин өвдөх г.м.), чичрэх, ядрах мэдрэмж төрөн сонирхол буурах, бие сулрах, өвдөх, бие тавгүйцэх, улайх зэрэг арьсны урвал илрэх, тарьсан хэсэгт хавагнах болон өвдөлт илрэх.
§ Пагетийн өвчтэй хүнд: Булчин агчих, бадайрах, ирвэгнэх зэрэг цусны кальци буурсны улмаас илрэх шинж тэмдгүүд ялангуяа ам тойрсон орчинд илэрдэг.
§ Золедроны хүчил хэрэглэж байсан цэвэршилтийн дараах яс сийрэгжилттэй өвчтөнд зүрхний хэм алдагдах (тосгуурын чичигнээ).
o Цөөвтөр (100 өвчтөнд 1 хүртэл):
§ Ханиад хүрэх, амьсгалын дээд замын халдварууд, улаан эсийн тоо цөөрөх, хоолны дуршил алдагдах, нойргүйдэх, сэрэмж ухвар муудах зэргээр нойрмоглох, ирвэгнэж бадайрах мэдрэмж төрөх, хэт ядрах, салганах, түр зуур ухаан алдах, нүдний халдвар үүсэх буюу нүд улайн өвдөж, загатнан үрэвсэх, нүд гэрэлд мэдрэгших, эргэлдэх мэт санагдах, цусны даралт ихсэх, улайх, ханиалгах, амьсгал давхцах, ходоод цанхайх, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, ам хатах, цээж хорсох, арьсаар туурах, хэт хөлрөх, загатнах, арьс улайх, хүзүү өвдөх, булчин, яс үе мөч хөших, үе хавдах, булчин агчих, мөр өвдөх, цээжний булчин болон хавиргаар өвдөх, үе үрэвсэх, булчин сулрах, бөөрний шинжилгээнд өөрчлөлт илрэх, шээсний давтамж өөрчлөгдөх, гар болон хөлийн шагай хавагнах, ам цангах, шүд өвдөх болон амтны мэдрэмж өөрчлөгдөх.
o Давтамж нь тодорхойгүй):
§ Хүнд хэлбэрийн харшилын урвалууд, тухайлбал толгой эргэх болон амьсгал давхцах, нүүр хоолой хавагнах, цусны даралт буурах, ам шүд болон эрүү өвдөх, шүд сулрах, бөөр эмгэгших (шээсний гаралт багасах г.м.), тунгийн-дараах хоёрдогчоор усгүйжих шинжүүд тухайлбал халуурах, бөөлжих болон суулгах г.м.
§ Удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн өвчтөнд ховор тохиолдолд ялангуяа дунд чөмөгний яс ердийн бусаар хугарах явдал тохиолдож болох юм. Хэрэв таны гуя, дунд чөмөг болон цавь орчимоор өвдөх болон өөрчлөлт илэрвэл энэ нь дунд чөмөгний яс хугарч болзошгүйн эрт үеийн илрэл байж болох тул эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
§ Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, сувилагч буюу эм зүйчдээ хэлээрэй. Үүнд энэхүү зааварт дурьдагдаагүй бусад гаж нөлөө ч бас хамаарна.
Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг бифосфонатыг хэрэглэх аргачлалд мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн венийн судсанд тарьж хэрэглэнэ.
o Усгүйжилтээс сэргийлэхийн тулд эмчилгээний өмнө хангалттай хэмжээний шингэн уухыг эмч танд зөвлөх болно.
o Эмч, сувилагч болон эм зүйчийнхээ өгсөн бусад бүхий л зөвлөгөөг ягштал баримтлаарай.
o Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг ямар хэмжээгээр хэрэглэх вэ?
o Золедроны хүчилийг нэг удаад 4мг тунгаар хэрэглэхийг зөвлөдөг.
o Хэрэв та бөөрний эмгэгтэй бол өвчний хүнд хөнгөнтэй уялдуулан эмч танд тунг багасгаж хэрэглэнэ.
o Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг ямар хугацаагаар хэрэглэх вэ?
o Хэрэв та хавдрын үсэрхийллийн ясны хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийлгэж байгаа бол Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийггурваас дөрвөн долоо хоног тутамд нэг удаа дуслаар тарьж хэрэглэнэ.
o Хэрэв та цусны кальцийн хэмжээг багасгах зорилгоор хэрэглэж байгаа бол Золедро-Денк бэлдмэлийг ердийн тунгаар буюу 4мг/5мл-ийн нэг дуслаар тарьж хэрэглэнэ.
o Ясны сийрэгжилтийн эмчилгээнд бол Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг жилд нэг л бэлдмэлийг дуслаар тарьж хэрэглэдэг. Дараагийн тунг хэзээ хэрэглэхийг эмч танд зөвлөх болно. Хэрэв та дунд чөмгөө хугалсан тохиолдолд мэс ажилбар хийгдсэнээс хойш дор хаяж 2 долоо хоног ба түүнээс урт хугацаа өнгөрсөний дарааЗоледро-Денк 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөг. Мөн кальци болон витамин-Д-ийн нэмэлтийг (шахмалаар г.м.) эмчийн зөвлөмжөөр хэрэглэх нь зүйтэй.
o Пагетийн өвчний үед Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийгнэг удаа дуслаар тарьж хэрэглэхэд нэг жилээс илүү хугацаагаар үйлчилж болох бөгөөд хэрэв танд дахин эмчилгээ шаардлагатай эсэхийг эмч шийдэж хэлэх болно. Эмч танд Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэсний дараах эхний 10 хоногт кальци буюу витамин-Д-ийн нэмэлтийг (шахмалаар г.м.) хэрэглэхийг зөвлөж болох юм. Дуслын тариаг хийлгэсний дараах үед цусан дахь кальцийн түвшин хэт бага багасахгүй байх талаар анхааруулан зөвлөх нь чухал. Эмч тань танд гипокальциемийн хамааралтай шинж тэмдгийн талаар зөвлөх болно.
· Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг яаж тарих:
o Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг венийн судсанд (дуслаар) 15 минутын турш тарьж хэрэглэх бөгөөд дуслын салангид шугамаар нэг удаа венийн судсанд тарих уусмал хэлбэрээр хэрэглэнэ.
o Өвчтөний цусны кальцийн түвшин хэт өндөр биш байвал кальци болон витамин-Д-ийн нэмэлтийг өдөр бүр хэрэглэж болно.
· Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол:
Эмчдээ буюу эмнэлэгт аль болох эрт хандах хэрэгтэй.
· Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийн эмчилгээг зогсоохын өмнө:
o Хэрэв та Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийн эмчилгээг зогсоох гэж байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөн дараагийн төлөвлөгөөг гаргах хэрэгтэй.
o Эмч тань танд Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийн эмчилгээг ямар хугацаагаар үргэлжлүүлэх талаар зөвлөгөө өгөх болно.
· Хэрэв та Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг хэрэгцээт тунгаас нь хэтрүүлэн хэрэглэсэн бол:
o Хэрэв та зөвлөсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн бол эмчийн нарийн хяналтанд орох хэрэгтэй.
o Энэ тохиолдолд таны сийвэнгийн электролитийн тэнцвэр алдагдан (кальци, фосфор, магнийн тэнцвэр алдагдах) бөөрний хүнд хэлбэрийн дутмагшил үүсэх зэрэг бөөрний үйл ажиллагаа алдагдаж болзошгүй.
o Хэрэв таны кальцийн түвшин хэт багасвал кальцийн нэмэлтийг дуслаар тарьж болох юм.
o Хэрэв танд энэхүү эмийн хэрэглээтэй холбоотой өөр ямар нэгэн асуух асуулт байвал эмч, эм зүйч буюу сувилагчаасаа зөвлөгөө аваарай.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.