- Бүх Бараа
- Ибупрофен-Денк 400мг №100 Бүрхүүлтэй шахмал
Ибупрофен-Денк 400мг №100 Бүрхүүлтэй шахмал
Ибупрофен Денк нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлчлэлтэй [үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (ҮЭСББ) /хэрэх өвчний эсрэг бэлдмэл] эм. Бэлдмэлийг дараах тохиолдолд үрэвсэл болон өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад)
- Үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)
- Нурууны үений барьцалдаат үрэвсэл (Морбюс Бехтеревийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт өвчин
- Нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл (артроз ба спондилоартроз)
- Зөөлөн эдийн хэрэх өвчин
- Гэмтлийн дараах хөндүүрт хаван ба үрэвсэл.
Шинж тэмдгийн эмчилгээнд богино хугацаанд хэрэглэх заалттай: - Хөнгөн ба хүндэвтэр хэлбэрийн өвдөлт жишээлбэл - толгойн өвдөлт, шүдний өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлт гэх мэт,
- Халууралт
- Үйлчлэгч бодис нь ибупрофен. Нимгэн бүрхүүлтэй нэг ширхэг шахмалд 400 мг ибупрофен агуулагдана.
- Бусад найрлага: эрдэнэ шишийн цардуул, төмсний цардуул, цардуул натрийн гликолят (тип А), царцмагжуулалтын өмнөх цардуул, усгүйжүүлсэн коллойд кремнийн хоёрч исэл, магнийн стеарат [ургамлын], макрогол 6000, гипромеллоз, тальк болон титанийн хоёрч исэл.
Хэдийгээр Ибупрофен Денк бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.
Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.
Нийтлэг илрэх: | 10 өвчтөнд 1-ээс олон тохиолдож болзошгүй |
Олонтаа илрэх: | 100 өвчтөнд 1-10 тохиолдож болзошгүй |
Хааяа илрэх: | 1000 өвчтөнд 1-10 тохиолдож болзошгүй |
Ховор илрэх: | 10000 өвчтөнд 1-10 тохиолдож болзошгүй |
Маш ховор илрэх: | 10000 өвчтөнд 1-ээс цөөн тохиолдож болзошгүй |
Давтамж тодорхойгүй илрэх: | Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй |
Илэрч болох гаж нөлөө
Дараах гаж нөлөө дийлэнхдээ тунгаас хамааралтай байх ба хүн бүрд харилцан адилгүй илэрдэг гэдгийг анхаарна уу.
Бэлдмэлийг хэрэглэх үед түгээмэл илрэх гаж нөлөө нь хоол боловсруулах замын зүгээс илэрдэг.
Ходоод, дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт зарим тохиолдолд ялангуяа өндөр настанд үхэлд хүргэж болно.
Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, биж хамшинж илрэх, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны шархлаат үрэвсэл, (шархлаат стоматит) бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин сэдрэх шинж тэмдэг илэрсэн (2-р хэсгээс үзнэ үү). Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно. Хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл ихэнхдээ тунгийн хэмжээ ба эмчилгээний хугацаанаас хамаардаг.
Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн эмчилгээний үед хавагнах, цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна.
Ибупрофен нь зүрхний өвчин хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) ба цус харвалтын эрсдэлийг бага зэрэг ихэсгэж болзошгүй.
Халдварт болон шимэгчийн эмгэг
Маш ховор тохиолдолд зарим үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой халдварын шалтгаант үрэвсэлт эмгэг (хальсны үхжилт үрэвсэл) хүндрэх нь илэрсэн.
Ибупрофен Денк бэлдмэлийн эмчилгээний үед халдварын шинжүүд (улайх, хавдах, халах, өвдөх, халуурах) илрэх эсвэл биеийн байдал дордвол эмчид яаралтай мэдэгдэнэ.
Маш ховор тохиолдолд Ибупрофены хэрэглээтэй холбоотой толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүү хөших ба ухаан балартах зэрэг халдварын бус шалтгаант (асептик менингит) тархины зөөлөн бүрхүүлийн үрэвслийн шинжүүд илэрсэн байна. Тогтолцооны улаан чонон яр, холбогч эдийн хавсарсан эмгэг зэрэг зарим аутоиммуны өвчнөөр шаналж буй өвчтөнүүдэд уг эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг.
Цус ба тунгалгийн системийн эмгэг
Маш ховор илрэх: Цус төлжилт өөрчлөгдөх (цус багадалт, цусны цагаан эс ба тромбоцит цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох).
Илрэх эхний шинж тэмдэг: халуурах, хоолой өвдөх, амны өнгөц гэмтэл, томуу төст өвчин, хэт ядрах, хамраас цус гарах, арьсанд цус харвах.
Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоох ба эмчтэйгээ зөвлөнө. Өвдөлт намдаах болон халуун бууруулах бэлдмэлээр өөрийгөө эмчлэхийг хатуу хориглоно.
Удаан хугацааны эмчилгээний үед цусны эсийн тоог тогтмол хянана.
Дархлалын системийн эмгэг
Хааяа илрэх: тууралтат болон загатнаат хэт мэдрэгших урвалууд, мөн түүнчлэн гуурсан хоолойн багтрааны хөдлөл (заримдаа цусны даралт бууралттай хамт илэрнэ).
Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эмчдээ мэдэгдэх ба Ибупрофен Денк бэлдмэлийг дахин хэрэглэж болохгүй.
Маш ховор илрэх: Ерөнхий хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн урвал болох нүүр хавагнах, хэл хавагнах болон төвөнх хавагнаж амьсгалын замыг нарийсгах, хүчилсэн амьсгал, зүрх дэлсэх, цусны даралт буурах болон амь насанд аюултай шокийн шинжүүд илэрч болно.
Хэрэв эдгээр шинжүүдээс илрэх эсвэл бэлдмэлийг анх удаа хэрэглэж байгаа үед дээрх шинжүүдээс илэрвэл нэн даруй эмнэлэгт хандана. Ийм тохиолдолд эмчээс зөвлөгөө авах ба Ибупрофен Денк бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
Сэтгэцийн эмгэг
Маш ховор илрэх: солиорлын урвалууд, сэтгэл гутрал илэрч болно.
Мэдрэлийн системийн эмгэг
Олонтаа илрэх: толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, сэрэмтгий ба цочромтгой болох, ядрах зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрнэ.
Нүдний эмгэг
Хааяа илрэх: Хараа муудах Хэрэв энэ шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоож эмчид мэдэгдэнэ.
Чих ба лабиринтын (тэнцвэрийн аппарат) эмгэг
Маш ховор илрэх: Чих шуугих, сонсгол буурах.
Зүрхний эмгэг
Маш ховор илрэх: Зүрх дэлсэх, хавагнах, зүрхний дутагдал, зүрхний өвчин хөдлөл.
Судасны эмгэг
Маш ховор илрэх: цусны даралт ихсэх (артерийн даралт ихсэх)
Хоол боловсруулах замын эмгэг
Цээж хорсох, хэвлий орчим өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах, онцгой тохиолдолд цус багадалт үүсгэж болох ба хоол боловсруулах замын бага зэргийн цус алдалт зэрэг хоол боловсруулах замын эмгэг.
Олонтаа илрэх: ходоод/ дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа). Зарим үед цус алдалт ба цооролт хамт илэрнэ. Амны хөндийн шархлаат үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл ба Кроны өвчин сэдрэх.
Хааяа илрэх: ходоодны үрэвсэл.
Ховор илрэх: улаан хоолой ба нойр булчирхайн үрэвсэл
Хэрэв хэвлийн дээд хэсгийн хүчтэй өвдөлт, цусаар бөөлжих, өтгөн цустай гарах, өтгөн хар гарах зэрэг шинж илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ нэн даруй зогсоох ба эмчдээ мэдэгдэнэ.
Маш ховор илрэх: нарийн, бүдүүн гэдсэнд мембран төст нарийсал үүсэх (гэдэсний хаалт төст нарийсал)
Элэг цөсний замын эмгэг
Маш ховор илрэх: Элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний эмгэгшил, ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед элэгний дутагдал болон элэгний цочмог үрэвсэл (гепатит) үүсэж болно.
Удаан хугацааны эмчилгээний үед элэгний үзүүлэлтүүдийг тогтмол хянана.
Арьс ба арьсанд доорх эдийн эмгэг
Маш ховор илрэх: арьсны улайралт болон цэврүүт тууралт бүхий арьсны хүнд хэлбэрийн урвалууд (Стивенс-Джонсоны хамшинж, эпидермийн хордлогот үхжил/Лайеллийн хамшинж), үс халцрах (алопеци) зэрэг шинж илэрч болно.
Тодорхойгүй: DRESS хамшинж буюу арьсны хүнд хэлбэрийн урвал ажиглагдаж болно. DRESS хамшинж нь арьсны тууралт, халууралт, тунгалгийн булчирхай хавдах, эозинофил эс олшрох (цусны цагаан эсийн нэг төрөл)
Арьсан доор товгор бүхий улаан, хайрстай тархмал болон цэврүү ихэвчлэн арьсны нугалаа, их бие болон дээд мөчний тархмал тууралт эмчилгээний эхэн үед илэрдэг. (цочмог тархмал экземантоз пустулёз). Дээрх шинж тэмдгүүд илэрвэл Ибупрофен Денк 400-ийн эмчилгээг зогсоож эмчийн тусламж авахаар нэн даруй хандана уу. (2-р хэсгээс харна уу).
Онцгой тохиолдолд салхин цэцгийн (varicella вирусын халдвар) үед арьсны хүнд хэлбэрийн халдвар ба зөөлөн эдийн хүндрэлүүд тохиолдож болно.
Бөөр, шээсний замын эмгэг
Хааяа илрэх: ялангуяа цусны даралт ихтэй болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөний эдэд шингэн хуримтлагдаж хаван үүснэ, нефроз хамшинж (хавагнах ба шээсээр их хэмжээтэй уураг алдах), бөөрний цочмог дутагдал үүсгэж болзошгүй бөөрний үрэвсэлт эмгэг (бөөрний завсрын эдийн үрэвсэл).
Маш ховор илрэх: бөөрний эдийн өвчлөл (хөхлөгийн үхжил), цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэх.
Шээсний гарц багасаж биед шингэн хуримтлагдах (хаван), бие тавгүйрхэх нь бөөрний дутагдалд хүргэх бөөрний эмгэгийн дохио болно.
Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илрэх эсвэл биеийн байдал дордвол Ибупрофен Денк бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчид нэн даруй мэдэгдэнэ.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө орно.
Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууж шалгана.
Зөвлөмж болгож байгаа тун:
- Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээ
15-аас наснаас дээш өсвөр насныхан ба насанд хүрэгчид ( >40кг )
Ибупрофен 400 мг бол үр дүнтэй тохирсон тун бөгөөд хоногийн нийт тунг 1200 мг-аас хэтрүүлэхгүй буюу нимгэн бүрхүүлтэй 3 ширхэг шахмал байна. Хэрэв та нэг удаагийн хамгийн дээд тунг авсан бол дараагийн тунг хэрэглэх хүртлээ наад тал нь 6 цаг хүлээх хэрэгтэй.
б) Хэрэхийн эсрэг эмчилгээ
Ибупрофены тунг биеийн жин, наснаас хамааран тодорхойлж хэрэглэнэ.
15-аас дээш насны өсвөр үе болон насанд хүрэгсдэд хоногт 1200 мг-аас 2400 мг тунгаар ибупрофен хэрэглэхийг зөвлөдөг. Насанд хүрэгсдэд хэрэглэх нэг удаагийн тунг 800 мг-аас хэтрүүлж болохгүй
Насанд хүрэгчид
Нэг удаагийн хамгийн дээд тун: 1-2 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмал (400мг-800 мг ибупрофентэй нийцнэ)
Өсвөр насныханд (15 ба түүнээс дээш насныханд):
Нэг удаагийн хамгийн дээд тун: (400мг ибупрофентэй нийцнэ)
Өсвөр насныхан ба насанд хүрэгчдийн хоногийн тун: 3-6 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмал байна. (1200мг-2400 мг ибупрофентэй нийцнэ)
Хэрэв та нэг удаагийн хамгийн өндөр тунгаар хэрэглэсэн бол дараагийн тунг автал наад тал нь 6 цаг хүлээх хэрэгтэй.
Хэрэх өвчний үед Ибупрофен Денк бэлдмэлийг урт хугацаагаар өвчтөнд хэрэглэх шаардлага гарч болно.
15-аас доош насны хүүхэд, өсвөр насныхан:
Ибупрофен Денк бэлдмэл нь 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь үйлчлэгч бодис нь өндөр тунтай байдаг.
Эмчилгээний үр дүнтэй хамгийн бага тунг шинж тэмдгийн хянах боломжит хугацаанд хэрэглэх хэрэгтэй. Хэрэв танд халдварын шинж тэмдэг илэрч байвал шинж тэмдгүүд арилахгүй байх эсвэл дордож байвал цаг алдалгүй эмчтэйгээ зөвлөнө үү.
Хэрэглэх хэлбэр
Бэлдмэлийг их хэмжээний усаар даруулан бүхлээр нь залгиж уух ба өлөн үед ууж болохгүй. Хэрэв таны ходоод хэт мэдрэг бол Ибупрофен Денк бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэх нь зүйтэй.
Хэрэв Ибупрофен Денк бэлдмэлийг тунг хэтрүүлсэн тохиолдолд
Ибупрофен Денк бэлдмэлийг эмчийн зааврыг үргэлж нарийн баримтлан, уг эм хэрэглэх зааварт бичсэн тунгийн дагуу хэрэглэнэ. Хэрэв энэ тунгаар хэрэглэхэд өвдөлт хангалттай намдахгүй байгаа мэт санагдвал өөрөө дур мэдэн тунг ихэсгэж болохгүй, харин эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна.
Хэрэв та Ибупрофен Денк бэлдмэлийг тунг хэтрүүлэн хэрэглэсэн, эсвэл хүүхэд санаандгүй хэрэглэсэн бол үргэлж эмчтэйгээ холбогдон ойролцоо байрлах эмнэлэгт хандаж гарч болох эрсдэлийг лавлан асууж, авах арга хэмжээний талаар зөвлөгөө авна уу.
Бэлдмэлийн тун хэтрүүлсэн үед дотор муухайрах, ходоод өвдөх, бөөлжих (магадгүй цусан судалтай), толгой өвдөх, чих шуугих, ухаан алдах, нүдний хөдөлгөөн чичирхийлэх шинж тэмдгүүд илэрнэ. Түүнчлэн, хоол боловсруулах замын цус алдалт үүсэж болно. Өндөр тунгийн нөлөөгөөр нойрмоглох, цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ухаан алдах, таталт өгөх (зонхилон хүүхдэд), сульдах, толгой эргэх, шээсээр цус гарах, элэг бөөрний үйл ажиллагаа гэмтэх, амьсгал цөөрөх (амьсгал дарангуйлагдах/депресс), цусны даралт унах, арьс салст бүрхэвч хөхөлбөр өнгөтэй болох (цианоз), бие хүйт оргих, амьсгал бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдгүүд бүртгэгдсэн байна.
Энэ үед өвөрмөц эмчилгээ байхгүй (антидот).
Хэрэв Ибупрофен Денк бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Хэрэв бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн асуулт байвал эмч, эм зүйчээс асуугаарай.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.