- Бүх Бараа
- Үе мөч, яс булчинд нөлөөлөх
- Ибупрофен-Денк 600мг №20 Бүрхүүлтэй шахмал
Ибупрофен-Денк 600мг №20 Бүрхүүлтэй шахмал
Ибупрофен Денк нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлчлэлтэй (үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл/хэрэх өвчний эсрэг бэлдмэл (ҮЭСББ) бэлдмэл). Бэлдмэлийг дараах тохиолдолд үрэвсэл болон өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад)
- үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)
- нурууны үений барьцалдаат үрэвсэл (Морбюс Бехтерийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт өвчин
- нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл (артроз ба спондилоартроз)
- зөөлөн эдийн хэрэх өвчин
- гэмтлийн дараах үрэвсэл ба хөндүүрт хаван
Үйлчлэгч бодис нь ибупрофен.
· Нимгэн бүрхүүлтэй нэг ширхэг шахмалд 600 мг ибупрофен агуулагдана.
· Бусад найрлага: эрдэнэшишийн цардуул, магнийн стеарат [ургамлын], цардуулын натрийн гликолят (тип А), коллойд усжуулсан цахиур, макрогол 6000, гипромеллоз, тальк, титанийн хоёрч исэл.
Дараах гаж нөлөө дийлэнхдээ тунгаас хамааралтай байх ба хүн бүрт харилцан адилгүй илэрдэг гэдгийг анхаарна уу.
Бэлдмэлийг хэрэглэх үед нийтлэг илрэх гаж нөлөө нь хоол боловсруулах замын талаас илэрдэг. Ходоод, дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт нь зарим тохиолдолд ялангуяа өндөр настанг үхэлд хүргэж болно (2-р хэсгийг үзнэ үү). Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, биж хамшинж илрэх, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны шархлаат үрэвсэл (шархлаат стоматит), бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин сэдрэх шинж тэмдэг илэрсэн байна (2-р хэсгээс үзнэ үү). Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно. Хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл ихэнхдээ тунгийн хэмжээ ба эмчилгээний хугацаанаас хамаардаг.
Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн эмчилгээний үед хавагнах, цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна.
Ибупрофен нь зүрхний өвчин хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) ба цус харвалтын эрсдлийг бага зэрэг ихэсгэж болзошгүй.
Халдварын болон шимэгчийн эмгэг
Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг стероид бус зарим бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой халдварын шалтгаант үрэвсэлт эмгэг (хальсны үхжилт үрэвсэл) хүндрэх нь илэрсэн.
Ибупрофен Денк бэлдмэлийн эмчилгээний үед халдварын шинжүүд (улайх, хавдах, халах, өвдөх, халуурах) илрэх ба хэрэв таны биеийн байдал дордвол эмчид яаралтай мэдэгдэнэ үү.
Маш ховор тохиолдолд ибупрофены хэрэглээтэй холбоотой толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүү хөших ба ухаан балартах зэрэг халдварын бус шалтгаант (асептик менингит) тархины зөөлөн бүрхүүлийн үрэвслийн шинжүүд илэрсэн байна. Тогтолцооны улаан чонон яр, холбогч эдийн хавсарсан эмгэг зэрэг зарим аутоиммуны өвчнөөр шаналж буй өвчтөнд уг эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг.
Цус ба тунгалагийн системийн эмгэг
Маш ховор илрэх: Цус төлжилт өөрчлөгдөх (цус багадалт, цусны цагаан эс ба тромбоцит цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох). Илрэх эхний шинж тэмдэг: халуурах, хоолой өвдөх, амны салстын өнгөц гэмтэл, томуу төст өвчин, хэт ядрах, хамраас цус гарах, арьсанд цус харвах. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоох ба эмчтэйгээ зөвлөнө. Өвдөлт намдаах болон халуун бууруулах бэлдмэлээр өөрийгөө эмчлэхийг хатуу хориглоно.
Удаан хугацааны эмчилгээний үед цусны эсийн тоог тогтмол хянана.
Дархлалын системийн эмгэг
Хааяа илрэх: тууралтат болон загатнаат хэт мэдрэгших урвалууд, мөн түүнчлэн гуурсан хоолойн багтрааны хөдлөл (заримдаа цусны даралт бууралттай хамт илэрнэ).
Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эмчдээ мэдэгдэх ба ибупрофен бэлдмэлийг дахин хэрэглэж болохгүй.
Маш ховор илрэх: Хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн ерөнхий урвал болох нүүр хавагнах, хэл хавагнах болон төвөнх хавагнаж амьсгалын зам нарийсах, хүчилсэн амьсгал, зүрх дэлсэх, цусны даралт буурах болон амь насанд аюултай шокийн шинжүүд илэрч болж болно.
Хэрэв эдгээр шинж тэмдгээс илрэх эсвэл бэлдмэлийг анх удаа хэрэглэж байгаа үед дээрх шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлэгт хандана. Ийм тохиолдолд эмчээс зөвлөгөө авах ба Ибупрофен Денк бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
Сэтгэцийн эмгэг
Маш ховор илрэх: солиорлын урвалууд, сэтгэл гутрал илэрч болно.
Мэдрэлийн системийн эмгэг
Олонтаа илрэх: толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, сэрэмтгий ба цочромтгой болох, ядрах зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрнэ.
Нүдний эмгэг
Хааяа илрэх: Хараа муудах. Хэрэв энэ шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоож эмчид мэдэгдэнэ.
Чих ба лабиринтын (тэнцвэрийн аппарат) эмгэг
Маш ховор илрэх: Чих шуугих, сонсгол буурах.
Зүрх эмгэг
Маш ховор илрэх: Зүрх дэлсэх, хавагнах, зүрхний дутагдал, зүрхний өвчин хөдлөл
Судасны эмгэг
Маш ховор илрэх: цусны даралт ихсэх (артерийн даралт ихсэх)
Хоол боловсруулах замын эмгэг
Нийтлэг илрэх: цээж хорсох, хэвлий орчим өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах, онцгой тохиолдолд цус багадалт үүсч болох ба хоол боловсруулах замын бага зэргийн цус алдалт зэрэг хоол боловсруулах замын эмгэгүүд илэрнэ.
Олонтаа илрэх: ходоод/дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа). Зарим үед цус алдалт ба цооролт хамт илэрнэ. Амны хөндийн шархлаат үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл ба Кроны өвчин сэдрэх.
Хааяа илрэх: ходоодны үрэвсэл.
Маш ховор илрэх: улаан хоолой ба нойр булчирхайн үрэвсэл
Хэрэв хэвлийн дээд хэсгийн хүчтэй өвдөлт, цусаар бөөлжих, өтгөн цустай гарах, өтгөн хар гарах зэрэг шинж илэрвэл Ибупрофен Денк бэлдмэлийг хэрэглэхээ нэн даруй зогсоох ба эмчдээ мэдэгдэнэ.
Маш ховор илрэх: нарийн, бүдүүн гэдсэнд мембран төст нарийсал үүсэх (гэдэсний хаалт төст нарийсал).
Элэг цөсний замын эмгэг
Маш ховор илрэх: Элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний эмгэгшил, ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед элэгний дутагдал болон элэгний цочмог үрэвсэл (хепатит) үүсч болно.
Удаан хугацааны эмчилгээний үед элэгний үзүүлэлтүүдийг тогтмол хянана.
Арьс ба арьсан доорх эдийн эмгэг
Маш ховор илрэх: арьсны улайралт болон цэврүүт тууралт бүхий арьсны хүнд хэлбэрийн урвалууд (Стивенс-Джонсоны хамшинж, эпидермийн хордлогот үхжил/Лайеллийн хамшинж), үс халцрах (алопеци) зэрэг шинж илэрч болно.
Тодорхойгүй: Арьс гэрэлд мэдрэг болно. DRESS хамшинж буюу арьсны хүнд хэлбэрийн урвал ажиглагдаж болно. DRESS хамшинж нь арьсны тууралт, халууралт, тунгалагийн булчирхай хавдах, эозинфил эс олшрох (цусны цагаан эсийн нэг төрөл)
Арьсан доор товгор бүхий улаан, хайрстай тархмал болон цэврүү ихэвчлэн арьсны нугалаа, их бие болон дээд мөчний тархмал тууралт эмчилгээний эхэн үед илэрдэг (цочмог тархмал экземантоз пастулоз). Дээрх шинж тэмдгүүд илэрвэл Ибупрофен Денк-ийн эмчилгээг зогсоож эмчийн тусламж авахааар нэн даруй хандана уу. 2-аар бүлгийг харна уу.
Онцгой тохиолдолд салхин цэцгийн (varicella вирусын халдвар) үед арьсны хүнд хэлбэрийн халдвар ба зөөлөн эдийн хүндрэлүүд тохиолдож болно.
Бөөр, шээсний замын эмгэг
Хааяа илрэх: ялангуяа цусны даралт ихтэй болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөний эдэд шингэн хуримтлагдаж хаван үүснэ, нефроз хамшинж (хавагнах ба шээсээр их хэмжээтэй уураг алдах), бөөрний цочмог дутагдал үүсгэж болзошгүй бөөрний үрэвсэлт эмгэг (бөөрний завсрын эдийн үрэвсэл).
Маш ховор илрэх: бөөрний эдийн өвчлөл (хөхлөгийн үхжил), цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэх.
Шээсний гарц багасаж, биед шингэн хуримтлагдах (хаван), бие тавгүйрхэх нь бөөрний дутагдалд хүргэх бөөрний эмгэгийн дохио болно. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрч, улмаар таны биеийн байдал дордвол Ибупрофен Денк бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчид нэн даруй мэдэгдэнэ.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө орно.
Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууж шалгана.
Зөвлөж буй тун:
Ибупрофен хэрэглэх тун биеийн жин болон наснаас хамаарна.
15-аас дээш өсвөр насныхан ба насанд хүрэгчдэд ибупрофеныг хоногт 1200 мг-аас 2400 мг тунгийн хязгаарт хэрэглэхийг зөвлөнө.
Насанд хүрэгчдийн нэг удаагийн хамгийн өндөр тун нь 800 мг ибупрофен байна.
Нас | Нэг удаагийн тун: Ибупрофен Денк 600- нимгэн бүрхүүлтэй шахмалын хэрэглэх тоо | Өдрийн нийт тун: Ибупрофен Денк 600- нимгэн бүрхүүлтэй шахмалын хэрэглэх тоо |
15 болон түүнээс дээш өсвөр насныхан ба насанд хүрэгчид | 1/2-1 (300 мг-600 мг ибупрофентэй дүйцнэ) | 2-4 (1.200 мг -2.400 мг ибупрофентэй дүйцнэ.) |
Хэрэх өвчний үед Ибупрофен Денк бэлдмэлийг урт хугацаагаар өвчтөнд хэрэглэх шаардлага гарч болно. Эмчлэгч эмч хир удаан хугацаанд эмчилгээ хийхийг шийдвэрлэнэ.
Шинж тэмдгийг хянахад шаардлагатай хамгийн богино хугацаанд эмчилгээний үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэнэ. Хэрэв та халдварт өвчтэй бол шинж тэмдэгүүд (халууралт ба өвдөлт) хүндрэх ба урт хугацаанд илрэх тохиолдолд нэн даруй эмчид хандана уу.
Хэрэглэх хэлбэр
Бэлдмэлийг бүхлээр нь залгиж их хэмжээний усаар даруулан уух ба өлөн үед хэрэглэж болохгүй. Хэрэв таны ходоод хэт мэдрэг бол Ибупрофен Денк бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэх нь зүйтэй.
Хэрэв Ибупрофен Денк бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд
Ибупрофен Денк бэлдмэлийг эмчийн зааврыг үргэлж нарийн баримтлан, уг эм хэрэглэх зааварт бичсэн тунгийн дагуу хэрэглэнэ. Хэрэв энэ тунгаар хэрэглэхэд өвдөлт хангалттай намдахгүй байгаа мэт санагдвал өөрөө дур мэдэн тунг ихэсгэж болохгүй, харин эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Хэрэв та Ибупрофен бэлдмэлийг тунг хэтрүүлэн хэрэглэсэн, эсвэл хүүхэд санаандгүй хэрэглэсэн бол эмчтэй холбогдож, ойролцоо байрлах эмнэлэгт хандан гарч болох эрсдлийг лавлан асууж, авах арга хэмжээний талаар зөвлөгөө авна уу.
Бэлдмэлийн тун хэтрүүлсэн үед дотор муухайрах, ходоод өвдөх, бөөлжих (магадгүй цусан судалтай), толгой өвдөх, чих шуугих, ухаан алдах, нүдний хөдөлгөөн чичирхийлэх шинж тэмдгүүд илэрнэ. Түүнчлэн, хоол боловсруулах замын цус алдалт үүсч болно. Өндөр тунгийн нөлөөгөөр нойрмоглох, цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ухаан алдах, таталт өгөх (зонхилон хүүхдэд), сульдах, толгой эргэх, шээсээр цус гарах, элэг бөөрний үйл ажиллагаа гэмтэх, амьсгал цөөрөх (амьсгал дарангуйлагдах), цусны даралт унах, арьс салст бүрхэвч хөхөлбөр өнгөтэй болох (цианоз), бие хүйт оргих, амьсгал бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдгүүд бүртгэгдсэн байна.
Энэ үед өвөрмөц эмчилгээ байхгүй (антидот).
Хэрэв Ибупрофен Денк бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Хэрэв бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн асуулт байвал эмч, эм зүйчээс асуугаарай.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.