- Бүх Бараа
- Каптоприл ГХТ-Денк 50мг/25мг №100 Шахмал
Каптоприл ГХТ-Денк 50мг/25мг №100 Шахмал
Каптоприл+ГХT Денк нь артерийн даралт бууруулах үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл юм.
Каптоприл+ГХT Денк бэлдмэлийг ямар нэгэн эрхтний үйл ажиллагаанаас хамааралгүй, каптоприл болон гидрохлортиазидыг (ГХТ) дангаар нь хэрэглэхэд төдийлөн буурдаггүй цусны даралтыг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Идэвхтэй бодис нь каптоприл ба гидрохлортиазид. Нэг шахмал бүрд 50мг каптоприл, 25 мг гидрохлортиазид агуулагдана.
Буад бодисд бичил талстат целлюлоз, лактозын моногидрат, эрдэнэшишийн цардуул, стеарины хүчил ба магнийн стеарат (хүнсний ногооны)
Түгээмэл: (10 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- хуурай, хөндүүр, цэргүй ханиалгах, амьсгал давхцах
- дотор муухайрах, бөөлжих, ходоод цочрох, хэвлийгээр өвдөх, гүйлгэх, өтгөн хатах, ам хуурайших
- нойр алдагдах
- вертиго
- арьс тууралттай эсвэл тууралтгүй загатнах, үс унах
- амтлах мэдрэхүй өөрчлөгдөх
Цөөн ( 100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- зүрхний хэм алдагдах (тахикари, тахиаритми), зүрхний цусан хангамжийн дутагдлаас шалтгаалсан зүрхний өвдөлт (зүрхний бах), зүрх дэлсэх
- цусны даралт унах, гарын хурууны цусан хангамж алдагдах (Рейногийн хам шинж), халуу оргих, үе үе арьс улайх, цайрах
- цээжээр өвдөх, ядрах, бие эвгүйрэх
- нүүр, уруул, хөл, гар, хоолой, залгиур хөөнгөтөх, юм залгихад хүндрэлтэй болох, амьсгал давхцах
Ховор илрэх: (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- бөөрний дутагдал, үйл ажиллагааны алдагдал, шээсний ялгаралт ихсэх, багасах, биеэс гадагшлах шингэний хэмжээ ихсэх
- нойрмоглох, толгой өвдөх, хэвийн бус мэдрэмж төрөх (чимчгэнэх )
- амны хөндийн салст үрэвсэх, шархлах (афтозны стоматит)
- хоолны дур буурах
Маш ховор илрэх: (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй):
- зүрх зогсох, зүрх судасны шок
- тархины цусан хангамжийн дутагдлаас шалтгаалан тархинд цус харвах, ухаан алдах
- цусны цагаан эсийн тоо цөөрөх (нейтропени/агранулоцитоз), цусны нийт эсийн тоо цөөрөх (паництопени) ялангуяа бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд илрэх,цус багадалт (цус төлжилтийн болон цус задралын цус багадалтын эмгэгүүд хамаарна), ялтсан эсийн тоо цөөрөх, тунгалагийн зангилааны эмгэг өөрчлөлт, эозинофилийн тоо олшрох, аутоиммуны эмгэг ба АNA титр эерэг гарах (аутоиммуны өвчин бий эсэхийг тодорхойлох лабораторийн үзүүлэлт)
- гуурсан хоолой агчих, нус гоожих, харшлын шалтгаант уушгины хатгалгаа
- хэлний салст бүрхүүлийн үрэвсэл, ходоод гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл
- шээсээр уураг алдах эмгэг (Нефротик хам шинж )
- элэгний үйл ажиллагааны алдагдал, цөс зогсонгишил (шарлалт), элэгний эдийн задралын үрэвсэл (некроз), элэгний ферментболон, цөсний үзүүлэлт ихсэх(цусны улаан эсийн пигментийн задралын бүтээгдэхүүн)
- чонон хөрвөс, арьсны хүнд хэлбэрийн эмгэгүүд (хайрст үлд, Стивен-Жонсоны хам шинж, арьсны улайлт), гэрэлд хэт мэдрэгших, арьс гүвдрүүтэх, гуужих
- цусан дахь сахарын хэмжээ буурах, калийн хэмжээ ихсэх
- сэтгэл гутрал, ухаан балартах
- булчин, үе өвдөх
- нүд бүрэлзэх
- бэлгийн сулрал, эрэгтэй хүний хөх томрох
- халуурах
- лабораторийн шинжилгээний үзүүлэлт өөрчлөгдөх
Гидрохлортиазид
Давтамж тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй)
- цусны цагаан эсийн тоо цөөрөх, цусны цагаан эсийн тодорхой хэмжээ буурах эсвэл өргөн тархсан дутагдал (нейтропени/агранулоцитоз), цусны ялтас эсийн дутагдал, цусны улаан эсийн үүсэлт, задрал ихэссэний улмаас цус багадалт, ясны чөмөгний үйл ажиллагаа буурах
- цусан дахь сахарын хэмжээ буурах, шээсэнд сахар илрэх, цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэх, эрдэсийн тэнцвэр алдагдах(цусан дахь натри эсвэл калийн хэмжээ буурах), холестрол ба өөх тосны хэмжээ ихсэх
- байрлал өөрчлөхөд цусны даралт буурах, зүрхний хэм өөрчлөгдөх
- бичил судасны үрэвсэл (үхжилт үрэвсэл, арьсны судасны үрэвсэл)
- амьсгал давчдах (уушгины холбогч эдийн үрэвсэл, уушгинд шингэн хуримтлагдах)
- шарлалт
- гэрэлд хэт мэдрэгших, түр зуурын арьсны тууралт, системийн чонон яр (өвөрмөц аутоиммуны эмгэгүүд), чонон хөрвөс, цэврүүтэх зэрэг арьсны хэт мэдрэгших урвал (эпидермийн хордлогот үхжил)
- бөөрний үйл ажиллагааны алдагдал, бөөрний холбогч эдийн үрэвсэл
- ходоод цочирох, суулгах, өтгөн хатах, нойр булчирхайн үрэвсэл
- шүлсний булчирхайн үрэвсэл
- тайван бус болох, сэтгэл гутрал, нойр өөрчлөгдөх
- хоолны дуршил буурах, бие эвгүйрэх, нойрмоглох
- вертиго
- булчин агчих
- юмс шарлаж харагдах, нүд бүрэлзэх, өндөр даралтын улмаас нүдний хараа муудах эсвэл нүд өвдөх (нүдний судасны давхаргад шингэн хуримтлагдах шинж тэмдэг (choroidal effusion) эсвэл цочмог хаалттай глауком) хараа муудах
- халуурах, ядрах
- арьс ба уруулын хорт хавдар (меланомын бус арьсны хавдар)
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд энэхүү зааварт тэмдэглэгдсэн болон тэмдэглэгдээгүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.
Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад туслалцаа болох юм.
Бэлдмэлийг эмч, эм зүйчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Шаардлагатай бол эмч, эм зүйчээс давтан лавлана уу.
Тэмдэглэл: Цусны даралт бууруулах эмчилгээг зарчмын хувьд нэг идэвхтэй бодисыг бага тунгаар (титрээр) эхлүүлэх хэрэгтэй. Тогтмол тунгийн хослолыг ихэвчлэн дараа нь хэрэглэдэг. Хэрэв дан бодисын барих тун нь тогтсон хослолынхтой таарч, цусны даралтыг хэвийн болгодог бол каптоприл ба гидрохлоротиазидын чөлөөт хослолоор эмчилгээ хийх боломжтой. Эмнэлзүйн хувьд тохиромжтой бол дан эмчилгээнээс тогтмол эмчилгээ рүү шууд шилжиж болно.
Зөвлөж буй тун:
Нэг шахмалыг (50 мг каптоприл ба 25 мг гидрохлортиазид) хоногт нэг удаа хэрэглэнэ. Энэ нь хоногийн дээд тун юм.
Хэрэв таны цусны даралт Каптоприл+ГХT Денк бэлдмэл хэрэглэхэд буурахгүй бол эмч өөр эмчилгээг зөвлөж болно.
Хэрэв Каптоприл+ГХT Денк бэлдмэл хэрэглэхэд үйлдэл нь танд хэт сул эсвэл хүчтэй санагдвал эмчдээ мэдэгдэнэ үү.
Тусгай иргэдийн бүлэг
Давс-усны дутагдалтай өвчтөнүүд, өндөр настан, чихрийн шижингийн шалтгаант бөөрний эмгэгтэй бол эхлэх тун 25 мг каптоприл ба 12,5 мг гидрохлортиазидыг хоногт нэг удаа хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөнд Каптоприл+ГХT Денк бэлдмэлийг хэрэглэхгүй.
Хэрэглэх арга
Каптоприл+ГХT Денк шахмалыг өглөө, хангалттай хэмжээний (1 аяга) шингэнээр даруулж, хоололт үл хамааран ууна.
Шахмалыг тэнцүү тунгаар хувааж болно.
Хэрэв Каптоприл+ГХT Денк бэлдмэлийн тунг хэтрүүлсэн бол
Хэрэв та санамсаргүйгээр олон шахмалыг уусан эсвэл хүүхэд хэд хэдэн шахмалыг залгисан бол эмчлэгч эмч/яаралтай тусламжийн эмчид хандана уу. Хордлогын зэргээс хамаарч эмч арга хэмжээ авна.
Тун хэтэрсний улмаас илрэх шинж тэмдгүүд: ихээр шээх, эрдсийн тэнцвэр алдагдах, цусны даралт унах, ухаан алдах, татах, саажилт үүсэх, зүрхний хэм алдагдах, зүрхний цохилт цөөрөх, бөөрний дутагдал.
Тунг хэтрүүлсэн ноцтой шинж илэрсэн бол эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Эмийн савыг хадгалж эмчид үзүүлснээр ямар бодис байсныг тогтоох ач холбогдолтой.
Хэрэв Каптоприл+ГХT Денк бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол
Мартсан тунг нөхөх зорилгоор тунг давхарлаж хэрэглэхгүй. Каптоприл+ГХT Денк бэлдмэлийг зааврын дагуу үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Хэрэв Каптоприл+ГХT Денк бэлдмэлийг хэрэглээг зогсоох бол
Эмчийн заавар зөвлөмжгүйгээр дур мэдэн Каптоприл+ГХT Денк бэлдмэл хэрэглэхээ зогсоож болохгүй.
Хэрэв бэлдмэл хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээс лавлана уу.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.