- Бүх Бараа
- Кетонал 5% 30гр №1 Крем
Кетонал 5% 30гр №1 Крем
Кетоналын кремийг дараах тохиолдолд хэсэг газрын богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ:
- Биеийн тамирын болон бусад гэмтлийн дараах булчин ба үений өвдөлт (мултрал, булчин шөрмөсний суналт, холбоосны суналт, шөрмөс ба холбоос задрах)
- Хэрэх өвчний үеийн үений өвдөлт ба үрэвсэл
Үйлчлэгч бодис: кетопрофен
Туслах бодис: глицерол сорбитаны тосны стеарат (Arlacel 481 V), додецилгликол ба полиэтиленгликолын сополимер (Эльфакос ST 9), изопропил миристат, магнийн сульфат гептагидрат, метил парагидроксибензоат (E218), пропилен гликол (E1520), пропил парагидроксибензоат (E216), цагаан зөөлөн парафин, цэвэршүүлсэн ус.
Бүх эмийн бэлдмэлийн адилаар уг бэлдмэл нь гаж нөлөө үүсгэх боловч энэ нь хүн бүрт илрэхгүй.
Кетопрофеныг хэсэг газар түрхэж хэрэглэх үед хамгийн олонтаа илэрдэг гаж нөлөө нь арьсны хэсэг газрын урвал (улайх, загатнах, хорсох) бөгөөд энэ нь түрхсэн хэсгээс гадуур хоёрдогчоор тархдаг.
Давтамжийн дараах үнэлгээг ашигладаг: байнга илрэх (≥1/10), олонтаа илрэх (≥1/100 <1/10), хааяа илрэх (≥1/1000 <1/100), ховор илрэх (≥1/10000, <1/1000), маш ховор илрэх (<1/10000), давтамж тодорхойгүй (давтамжийг байгаа мэдээллээс тогтоох боломжгүй)
Дархлалын системийн эмгэг
Давтамж тодорхойгүй: анафилаксын шок, судасны хаван, хэт мэдрэгшлийн урвал
Арьс ба арьсан доорх эдийн эмгэг
Хааяа: улайх, намарс, загатнах, хорсох мэдрэмж зэрэг арьсны хэсэг газрын урвал
Ховор: Арьсны зүгээс: гэрэлд мэдрэгших урвал, чонон хөрвөс, тархах эсвэл тархмал хэлбэртэй болох цэврүүт эсвэл фликтенуляр намарс зэрэг илүү хүнд явцтай урвалын тохиолдол
Чонон хөрвөс, тууралт, гэрэлд мэдрэгших урвал, цэврүүт тууралт, хөхрөлт, олон хэлбэрийн улайрал, лихеноид дерматит, арьсны үхжил ба Стивенс Джонсоны хам шинж системийн болон арьсанд хэрэглэх үеийн аль алинд нь бүртгэгдсэн.
Кетопрофеныг хэсэг газар хэрэглэж байгаа үед зөвхөн 1 удаа хэрэглэсний дараа ч гэсэн маш удаан хугацаагаар үргэлжлэх гэрэлд мэдрэгших урвал үүсгэж болно. Эпидермийн хордлогот үхжил тэмдэглэгдсэн.
Бөөр ба шээс ялгаруулах замын эмгэг
Маш ховор: бөөрний дутагдал гүнзгийрэх
ТУН ХЭТЭРСНИЙ УЛМААС ИЛРЭХ НӨЛӨӨ
Кетоналын кремийг зөвлөснөөс их хэмжээгээр хэрэглэсэн бол түрхсэн хэсгийг урсгал усаар сайтар угаах ба эмчтэй зөвлөх хэрэгтэй.
Арьсанд түрхэж хэрэглэж байгаа үед тун хэтрэлт үүсэх магадлал бага байна. Хэрэв бэлдмэлийг санамсаргүй залгисан бол залгисан хэмжээнээс хамаарч системийн гаж нөлөө илэрч болно. Хэрэв энэ нь тохиолдвол стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлийг ууж хэрэглэх үеийн тун хэтрэлтийн шинж тэмдгийн болон дэмжих шинжилгээ хийх хэрэгтэй.
Кетоналын крем нь зөвхөн арьсанд түрхэж хэрэглэхэд зориулагдсан.
Шинж тэмдгийг арилгахын тулд хамгийн бага эмчилгээний тунгаар аль болох богино хугацаагаар хэрэглэнэ.
Хэрэв та халдвартай байгаа бол шинж тэмдэг (өвдөх халуурах) нь хадгалагдах эсвэл дордвол шууд эмчлэгч эмчтэйгээ ярилцана (“Хэрэглэх үеийн онцгой анхааруулга ба болгоомжлол” хэсгийг үз).
Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны хүүхэд
Кремийг арьсанд хоногт 2 удаа болгоомжтой зөөлнөөр түрхэнэ. Бэлдмэлийн тунг эмгэгтэй хэсгийн хэмжээнд тохируулна.
Нүд эсвэл салст бүрхүүлд хүргэхээс зайлсхийнэ.
Түрхсэн хэсгийг боолт эсвэл арьсны наалтаар бүрхэж хааж болохгүй.
Кремийг түрхсэний дараа шууд гараа сайтар угаах хэрэгтэй (гар нь эмчилгээнээс хэсэг болохоос бусад тохиолдолд).
Кетоналын кремийг кетопрофены эмийн бусад хэлбэрүүдтэй (бүрээс, шахмал, лаа) хамт хэрэглэж болно. Хэрэглэж буй эмийн хэлбэрээс үл хамааран кетопрофены хоногийн дээд тунг 200мг-аас хэтрүүлж болохгүй.
Настангууд
Тунгийн өвөрмөц зөвлөмж байдаггүй. Эмнэлзүйн үр дүнтэй хамгийн бага болон аюулгүй тунгаар хэрэглэнэ. Учир нь өндөр настай хүмүүс гаж нөлөөнд илүү өртөмтгий байдаг.
Кетоналын кремийг 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Хэрэв та төлөвлөсөн тунгаа хэрэглэлгүй өнгөрөөсөн бол дараагийн тунг төлөвлөсөн цагт кремийг түрхээрэй.
Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.