- Бүх Бараа
- Кетонал Форте 100мг №20 Бүрхүүлтэй шахмал
Кетонал Форте 100мг №20 Бүрхүүлтэй шахмал
Кетонал форте бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг зарим өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор болон үрэвсэлт, сөнөрөлт, бодисын солилцооны хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
Өвдөлт:
- Гэмтлийн дараах
- Хагалгааны дараах
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
- Хавдартай өвчтөний ясны үсэрхийллийн улмаас илрэх өвдөлт
Хэрэх өвчин:
- Хэрэх төст үений үрэвсэл
- Барьцалдаат спондилит, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, реактив артрит
- Тулай, хуурамч тулай
- Остеоартрит
- Үений гаднах хэрэх (тендинит, бурсит, мөрний үений капсулит)
Шахмал бүрд 100мг кетопрофен агуулагдана.
Туслах бодис:
Шахмалын цөм: магнийн стеарат, усгүй коллоид кремнийн хоёрч исэл, повидон, эрдэнэшишийн цардуул, тальк, лактозын моногидрат.
Шахмалын бүрхүүл: гипромеллоза (Е464), макрогол 400, будагч бодис хөх индиготин (Е132), титанийн хоёрч исэл (Е171), тальк, карнаубын лав.
Сонгомол бус үйлдэлтэй стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээтэй холбоотойгоор хавагнах, артерийн даралт ихсэх, зүрхний дутагдал илрэх зэрэг гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдсэн байдаг.
Хүнд явцтай гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй.
Гаж нөлөөг эрхтэн системийн ангиллаар нь, хүндийн зэргийн бууралтаар нь, түүнчлэн тохиолдлын давтамжаар нь дараах байдлаар жагсаасан:
Байнга илрэх (≥1/10), олонтаа илрэх (≥1/100 <1/10), хааяа илрэх (≥1/1000 <1/100) ховор илрэх (≥1/10000, <1/1000), маш ховор илрэх (<1/10000), давтамж тодорхойгүй (давтамжийг байгаа мэдээллээс тогтоох боломжгүй)
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Ховор: цус алдалтын дараах цус багадалт
- Давтамж тодорхойгүй: агранулоцитоз, тромбоцитын тоо цөөрөх, ясны хэмийн үйл ажиллагааны дутагдал, цус задралын цус багадалт, лейкоцитын тоо цөөрөх.
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Давтамж тодорхойгүй: анафилаксын урвал (шокыг оруулаад)
Бодисын солилцоо ба тэжээлийн зүгээс илрэх өөрчлөлт
- Давтамж тодорхойгүй: цусан дахь натрийн хэмжээ багасах, цусан дахь калийн хэмжээ ихсэх (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” ба “Эмийн болон хэлбэрийн харилцан үйлчлэл”гэсэн хэсгийг үз).
Сэтгэцийн зүгээс илрэх өөрчлөлт
- Давтамж тодорхойгүй: ухаан балартах, сэтгэл санаа тогтворгүй болох
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Хааяа: толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох
- Ховор: гаж мэдрэхүй
- Давтамж тодорхойгүй: бактерийн бус гаралтай менингит, таталдаа, амтлах мэдрэхүй алдагдах, тэнцвэрийн шалтгаант толгой эргэх
Харааны эрхтний зүгээс илрэх өөрчлөлт:
- Ховор: нүд бүрэлзэх (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
Сонсгол ба тэнцвэрийн эрхтний зүгээс илрэх өөрчлөлт
- Ховор: чих шуугих
Зүрхний зүгээс илрэх өөрчлөлт
- Давтамж тодорхойгүй: зүрхний дутагдал
Судасны зүгээс илрэх өөрчлөлт
- Давтамж тодорхойгүй: артерийн гипертензи, судас өргөсөх, судасны үрэвсэл (лейкоцитокластик васкулитыг оруулаад).
Амьсгалын систем, цээжний хөндийн эрхтэн, голтын зүгээс илрэх өөрчлөлт
- Ховор: бронхын багтраа
- Давтамж тодорхойгүй: бронхын агчил (ялангуяа ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг бусад эмэнд харшилтай өвчтөн), хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
- Олонтаа: хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих
- Хааяа: өтгөн хатах, суулгах, гэдэс дүүрэх, ходоодны үрэвсэл
- Ховор: амны хөндийн үрэвсэл, идэгдмэл шархлаа.
- Давтамж тодорхойгүй: Кроны өвчин ба бүдүүн гэдэсний үрэвсэл сэдрэх, ходоод гэдэсний цус алдалт, цооролт, өтгөн хар гарах, цустай бөөлжих, нойр булчирхайн үрэвсэл.
Хамгийн олонтаа тохиолддог гаж нөлөөнд хоол боловсруулах замын зүгээс илэрдэг гаж нөлөө хамаарна. Идэгдмэл шархлаа, ходоод гэдэсний цус алдалт ба цооролт илэрч болох ба хааяа ялангуяа өндөр настай өвчтөнд энэ нь нас баралтаар төгсөж болно. (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
Элэг ба цөс ялгаруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
- Ховор: элэгний үрэвсэл, элэгний үрэвслийн улмаас цусан дахь билирубин ихсэх, трансаминазын түвшин ихсэх.
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт
- Хааяа: тууралт, загатнаа
- Давтамж тодорхойгүй: гэрэлд мэдрэгших урвал, үс унах, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, Стивенс Джонсоны хам шинж ба эдидермийн хордлогот үхжил, цочмог явцтай трахмал экзантем хэлбэрийн пустулез зэрэг цэврүүт урвал.
Бөөр ба шээс ялгаруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
- Давтамж тодорхойгүй: бөөрний цочмог дутагдал, бөөрний сувганцар ба завсрын эдийн үрэвсэл. бөөрний үрэвслийн хам шинж, бөөрний үйл ажиллагааны шинжилгээний үзүүлэлт өөрчлөгдөх
Ерөнхий өөрчлөлт ба хэрэглэсэн хэсэгт илрэх өөрчлөлт
- Хааяа: хаван
- Давтамж тодорхойгүй: ядрамтгай болох.
Лабораторийн болон багажийн шинжилгээний үзүүлэлт
- Ховор: биеийн жин ихсэх.
Стероид бус үрэвслийн эсрэг зарим эмийг хэрэглэснээр (ялангуяа өндөр тунгаар ба удаан хугацаагаар) артерийн судасны бүлэнт эмгэгийн эрсдэл (жишээ нь зүрхний булчингийн шигдээс ба цус харвалт) бага зэрэг ихсэж болно (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз).
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Кетопрофеныг 2,5г хүртэл тунгаар хэрэглэсэн тун хэтрэлтийн тохиолдол тэмдэглэгдсэн. Ихэнх тохиолдолд шинж тэмдэг нь хөнгөн явцтай байдаг ба сааталд орох, нойрмоглох, бөөлжих, дотор муухайрах, аюулхай орчим өвдөх зэргээр хязгаарлагдана.
Кетопрофены тун хэтрэлтийн үед өвөрмөц антидот байдаггүй. Их хэмжээгээр тун хэтэрсэн гэж сэжиглэж байгаа үед ходоод угаах ба шинж тэмдгийн болон усгүйжлийг арилгах зорилгоор дэмжих эмчилгээ хийнэ. Түүнчлэн шээсний гарцыг хянах ба хүчилшил үүссэн үед хүчилшлийг зохицуулах шаардлагатай.
Бөөрний дутагдал үүссэн үед эргэлдэж буй цусанд байгаа бэлдмэлийг гадагшлуулахын тулд гемодиализ хэрэглэхийг анхаарч үзнэ.
Эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл
Хэрэглэж болохгүй хослол
Стероид бус үрэвслийн эсрэг бусад эм (циклооксигеназ-2-ыг сонгомлоор саатуулагчийг оруулаад) ба салицилат өндөр тунгаар: хоол боловсруулах замын цус алдалт болон шархлаа үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл
Цус алдах эрсдэл ихсэнэ (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” хэсгийг үз):
- Гепарин
- Витамин К-ын антагонист (жишээ нь варфарин)
- Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулагч (жишээ нь тиклопидин, клопидогрел)
- Тромбиныг саатуулагч (жишээ нь дабигатран)
- Ха хүчин зүйлийг шууд саатуулагч (жишээ нь апиксабан, ривароксабан, эдоксабан)
Хамт хэрэглэхээс зайлсхийх боломжгүй болох үед эмнэлгийн нарийн хяналт шаардагдана.
Литий: цусан дахь литийн түвшин ихсэх эрсдэл нь хааяа бөөрөөр ялгарах литийн хэмжээ багассаны улмаас хортой хэмжээнд хүрч болно. Шаардлагатай үед цусан дахь литийн хэмжээг сайтар хянах ба стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний үед болон эмчилгээний дараа литийн тунг тохируулна.
Метотрексатыг 7 хоногт 15мг-с их тунгаар хэрэглэх: Ялангуяа түүнийг өндөр тунгаар (>15мг/7 хоног) хэрэглэж байгаа үед цусны сийвэнгийн уургаас метотрексатыг шахаж гаргах болон түүний бөөрний клиренс багассанаас метотрексатын цус хордуулах эрсдэл ихсэнэ.
Цусан дахь калийн хэмжээг ихэсгэж болох бүлэг эм ба эмийн бэлдмэл (жишээ нь калийн давс, кали хөөдөггүй шээс хөөх эм, ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч ба ангиотензин II-ын рецепторыг хориглогч, стероид бус үрэвслийн эсрэг эм, гепарин (нам молекульт болон фракцжуулаагүй), циклоспорин, такролимус, триметоприм): кетопрофентой хамт хэрэглэх үед цусан дахь калийн хэмжээ ихсэх эрсдэл нэмэгдэж болно.
Болгоомжлол шаардлагатай хослол
Шээс хөөх эм: ялангуяа усгүйжилд орсон өвчтөнд простагландины нийлэгжил дарангуйлагдсаны улмаас бөөрний цусны урсгал багассантай холбоотойгоор хүнд явцтай бөөрний дутагдал үүсэх эрсдэл ихэсдэг. Иймээс өвчтөнд эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэж эхлэхээс өмнө шингэний дутагдлыг хангалттай нөхөх шаардлагатай ба эмчилгээний эхэнд бөөрний үйл ажиллагааг хянана. (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
Ангиотензин хувиргагч ферментийг (АХФ) саатуулагч бэлдмэл ба ангиотензин II-ын рецепторыг хориглогч: Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд (жишээ нь усгүйжилд орсон болон өндөр настай өвчтөн) ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэл эсвэл ангиотензин II-ын рецепторыг хориглогч эм ба циклооксигеназыг саатуулагч бэлдмэлийг хамт хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаа улам муудах ба бөөрний цочмог дутагдалд хүргэж болно.
Метотрексатыг 7 хоногт 15мг-с бага тунгаар хэрэглэх
Хавсарсан эмчилгээний эхний 7 хоногт цусны дэлгэрэнгүй үзүүлэлтийг долоо хоногт 1 удаа хянах шаардлагатай. Бөөрний үйл ажиллагааны ямар нэгэн өөрчлөлттэй үед болон өндөр настай өвчтөнд илүү олонтаа хянах хэрэгтэй.
Кортикостероидууд: ходоод гэдэсний цус алдалт болон шархлаа үүсэх эрсдэл ихсэнэ. (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
Пентоксифиллин: цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Эмнэлзүйн хяналт болон цус гоожих хугацааг илүү олонтаа хянах шаардлагатай.
Тенофовир: ялангуяа эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд бөөрний цочмог дутагдал үүсэж болно. Бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
Никорандил: хоол боловсруулах замын шархлаа, цус алдалт, цооролт зэрэг хүнд явцтай хүндрэлийн эрсдэл нэмэгдэж болно (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз).
Зүрхний гликозид: ялангуяа бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжлох хэрэгтэй. Учир нь стероид бус үрэвслийн эсрэг эм нь бөөрний үйл ажиллагааг багасгах ба зүрхний гликозидын бөөрний клиренсийг бууруулна.
Зайлшгүй анхаарах хослол
Цусны даралт бууруулах эм (бета-адреноблокатор, ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч, шээс хөөх эм): Кетопрофен цусны даралт бууруулах эмийн үйлдлийг сулруулна. (судас өргөсгөх простагландины нийлэгжилтийг дарангуйлна)
Бүлэн хайлуулах бэлдмэл: цус алдах эрсдэл ихсэнэ.
Серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч бэлдмэл: хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл нэмэгдэнэ. (“Хэрэглэх үеийн онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
Пробенецид: пробенецидтэй хамт хэрэглэснээр кетопрофены сийвэнгийн клиренс их хэмжээгээр багасаж болно.
Түүнчлэн зайлшгүй мэдээлэл авах шаардлагатай хослол
Циклоспорин, такролимус: ялангуяа өндөр настай өвчтөнд бөөр хордуулах нэмэлт нөлөө үүсэх эрсдэлтэй.
Бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Шахмалыг хооллох үед эсвэл хоолны дараа 100мл-с багагүй хэмжээний ус эсвэл сүүгээр даруулж ууна.
Бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг арилгахад шаардагдах хамгийн бага эмчилгээний тунгаар, хамгийн богино хугацаагаар хэрэглэснээр гаж нөлөөг нь багасгаж болно.
Зөвлөж буй тун
Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны өсвөр насныхан
- Хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэх ердийн тун нь 1 шахмалаар (100мг) хоногт 2 хүртэл удаа хэрэглэх юм.
Кетонал форте бэлдмэлийг кетоналын лаатай хамт хэрэглэж болно. Жишээ нь өглөө 1 шахмал Кетонал форте (100мг) хэрэглэх ба орой нь кетоналын 1 лаа (100мг) хэрэглэнэ.
Кетопрофены хоногийн дээд тун нь 200мг.
Кетопрофеныг хоногт 200мг-р хэрэглэх эмчилгээг эхлэхийн өмнө эмчилгээний ашигтай үр нөлөө болон эрсдлийг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй. Илүү өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөхгүй (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз).
Кетонал форте бэлдмэлийн хоол боловсруулах тогтолцоонд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын тулд ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн
Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэх эхний тунг багасгахыг зөвлөх ба барих тун нь эмчилгээний хамгийн бага тун байх хэрэгтэй.
Хүнд явцтай элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд кетопрофеныг хэрэглэхгүй (“Цээрлэлт” гэсэн хэсгийг үз).
Өндөр настангууд
Өндөр настай өвчтөнд илрэх гаж нөлөө нь хүнд явцтай үр дагаварт илүү хүргэж болно. Хэрэв стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх шаардлага гарвал хамгийн бага тунгаар хэрэглэх ба эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоног тутамд өвчтөнд хоол боловсруулах замаас цус алдалт илрэх эсэхийг хянаж ажиглана.
Хүүхэд ба өсвөр насныхан
Бэлдмэлийг 15 хүртэл насны хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэхгүй. (“Цээрлэлт” гэсэн хэсгийг үз)

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.