Тун
Насанд хүрэгсэд:
Дунд зэргийн явцтай халдвар: 150-300мг тунгаар 6 цагийн зайтай хэрэглэнэ.
Хүнд явцтай халдвар: хоногт 1200-1800мг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 6-8 цагийн зайтай хувааж хэрэглэнэ.
Өндөр настан
Клиндамициний гидрохлоридыг хэрэглэсний дараах шимэгдэх хэмжээ, хагас ялгарлын хугацаа, тархалтын эзлэхүүн, клиренс нь нас ахихаас хамаарч өөрчлөгддөгүй. Эмнэл зүйн судалгааны үр дүнгээр хорон чанар нь наснаас хамаарч ихсээгүй байна. Иймээс өндөр настай хүмүүст зориулсан тунгийн хэрэгцээ нь зөвхөн наснаас хамаарахгүй.
Хүүхэд: халдварын хүндийн зэргээс хамаарч 3-6мг/кг тунгаар 6 цагийн зайтай хэрэглэнэ.
Клиндамициний бүрээс нь түүнийг бүтнээр нь залгих чадваргүй хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй. Бүрээс нь мг/кг-ын нарийн тунг хангаж чадахгүй тул зарим тохиолдолд түүний өөр эмийн хэлбэрийг хэрэглэх шаардлага гарч болно.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт
Бөөрний үйл ажиллагааны хөнгөн болон дунд зэргийн өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг тохируулах шаардлагагүй. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт эсвэл шээс хаагдсан (анури) үед сийвэнгийн концентрацийг хянах хэрэгтэй. Уг шинжилгээний үр дүнгээс хамаарч шаардлагатай бол тунг багасгах эсвэл эм хэрэглэх хоорондын зайг 8 цаг эсвэл бүр 12 цаг болгон уртасгана.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт
Элэгний дундаас хүнд зэргийн өөрчлөлттэй өвчтөнд клиндамициний хагас ялгарлын хугацаа нь уртасдаг. Хэрэв клиндамицинийг 8 цагийн зайтай хэрэглэж байгаа бол ерөнхийдөө тунг багасгах шаардлагагүй. Гэхдээ элэгний хүнд хэлбэрийн өөрчлөлттэй өвчтөнд клиндамициний сийвэнгийн концентрацийг хянах хэрэгтэй. Уг шинжилгээний үр дүнгээс хамаарч шаардлагатай бол тунг багасгах ба эсвэл тун хоорондын зайг уртасгана.
Хэрэглэх арга
Ууж хэрэглэнэ. Клиндамициний бүрээсийг бүтнээр нь бүтэн аяга усаар даруулж залгиж ууна. Клиндамициний шимэгдэлт нь хоолноос хамаарч илэрхий өөрчлөгддөггүй.