- Бүх Бараа
- Амокси-Денк 1000мг №10 Шахмал
Амокси-Денк 1000мг №10 Шахмал
Амокси-Денк бол антибиотик юм. Түүний идэвхтэй нэгдэл нь амоксициллин. Энэ нь "пенициллин" гэж нэрлэгддэг эмийн бүлэгт багтдаг.
Идэвхтэй бодис нь амоксициллин юм. Шахмал бүрд 1000 мг амоксициллин (амоксициллин тригидрат хэлбэрээр).
Бусад найрлага: макрогол 6000, натрийн кроскармеллоз, магнийн стеарат [ургамлын], коллоид усгүй цахиур.
Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- арьсны тууралт
- бие хямрах (дотор муухайрах)
- суулгах
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- өвчтэй байх (бөөлжих)
Маш ховор (10,000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- мөөгөнцөртөх (үтрээ, амны хөндий, арьсны нугалам мөөгөнцрийн халдвар), та эмч, эм зүйчээс эмчилгээг авах боломжтой.
- бөөрний эмгэг
- өндөр тунгаар ууж байгаа эсвэл бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд таталдаа (таталт) үүсдэг
- толгой эргэх
- хэт идэвхжил
- хэлний өнгө шар, хүрэн эсвэл хар болж өөрчлөгдөж, өнгөр үүсч болно
- цусны улаан эсийн хэт их задрал нь нэг төрлийн цус багадалт үүсгэдэг. Шинж тэмдгүүд нь: ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, толгой эргэх, арьс, нүдний цагаан хэсэг нь цайвар, шаргал өнгөтэй болно.
- цусны цагаан эсийн тоо цөөрөх
- цусны бүлэгнэлтэнд оролцдог эсийн тоо цөөрөх
- цус бүлэгнэхэд ердийнхөөс илүү удаан хугацаа шаардагдана. Хэрэв таны хамраас цус гоожих эсвэл өөрийгөө зүсэх тохиолдолд үүнийг анзаарч магадгүй юм
Тодорхойгүй (боломжит мэдээллээс давтамж тооцоолох боломжгүй)
- харшлын урвалын үед цээжээр өвдөх нь харшлын шалтгаантай зүрхний шигдээсийн шинж тэмдэг байж болно. (Коунис синдром)
- сувдан хэлхээ шиг дугуй хэлбэртэй эсвэл төвдөө холтостой тойрог байдлаар дараалсан цэврүүтэй тууралт (шугаман IgA-ийн өвчин)
- тархи ба нугасны эргэн тойрон дахь мембраны үрэвсэл (асептик менингит)
- эмийн бэлдмэлээс үүдэлтэй энтероколитын хам шинж (DIES): DIES ихэвчлэн амоксициллин хэрэглэсэн хүүхдүүдэд бүртгэгдсэн.Энэ нь давтан бөөлжих гол шинж тэмдэг бүхий тодорхой төрлийн харшлын урвал юм (Эмийн бодис хэрэглэснээс хойш 1-4 цагийн дараа). Нэмэлт шинж тэмдгүүдэд хэвлийгээр өвдөх, нойрмоглох, гүйлгэх болон артерийн даралт буурах гэх мэт багтаж болно.
- шээсэнд талст, тунадас үүсэх эсвэл шээс ялгаруулахад хүндрэлтэй, таагүй мэдрэмж төрөх улмаар бөөрний цочмог гэмтэлд үүсэх. Эдгээр шинж тэмдгийг бууруулахын тулд их хэмжээний шингэн уух хэрэгтэй.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч, эм зүйчдээ хэлнэ үү. Үүнд энэ зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө хамаарна.
Та гаж нөлөөг мэдээлснээр энэ эмийн аюулгүй байдлын мэдээллийг илүү хангахад туслах болно.
Эмч, эм зүйчийнхээ зөвлөсний дагуу энэ эмийг үргэлж хэрэглээрэй. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээсээ асуугаарай.
- Тунг усаар даруулж ууна.
- Ховил шугам нь шахмалыг бүхлээр залгихад хүндрэлтэй байгаа нөхцөлд түүнийг хуваахад туслах болно.
- Тунг өдрийн турш жигд, дор хаяж 4 цагийн зайтай хэрэглэнэ.
Зөвлөж буй тун:
40 кг-аас бага жинтэй хүүхдүүд
Бүх тунг хүүхдийн биеийн жингээс хамаарч килограммаар тооцдог.
- Эмч танд амоксициллиныг нярай хүүхэд эсвэл хүүхдэд хэр хэмжээгээр өгөхийг зөвлөж байна.
- Ердийн тун нь өдөрт биеийн жингийн килограмм тутамд 40мг - 90мг тунгаар тооцож, хоёр эсвэл гурван тунд хуваадаг.
- Зөвлөмж болгох хоногийн хамгийн өндөр тун нь биеийн жингийн килограмм тутамд 100 мг байна.
Насанд хүрэгчид, өндөр настан өвчтөнүүд, 40 кг ба түүнээс дээш жинтэй хүүхдүүд
Амоксициллины ердийн тун нь халдварын хүндрэл, хэлбэрээс хамааран 250 мг - 500 мг тунгаар өдөрт гурван удаа эсвэл 750 мг- 1 г тунгаар 12 цагаар хэрэглэнэ.
- Хүнд хэлбэрийн халдварууд: 750 мг-1г тунг өдөрт 3 удаа
- Шээсний замын халдвар: 3 г тунг өдөрт 2 удаа нэг өдөр хэрэглэнэ.
- Лаймын өвчин (хачиг гэж нэрлэгддэг шимэгчээр дамждаг халдвар): хязгаарлагдмал эритемын шилжилт (эрт үе шат – улаан эсвэл ягаан өнгийн дугуй тууралт): хоногт 4 г тун, системийн шинж тэмдэг (хожуу үе шат – илүү ноцтой шинж тэмдгүүд эсвэл өвчин ихээр тархсан): хоногт 6 г тунгаар хэрэглэнэ.
- Ходоодны шархлаа: Ходоодны шархыг эмчлэх бусад антибиотик, эмүүдтэй хамт 750 мг тун эсвэл 1 г тунгаар өдөрт 2 удаа 7 хоног хэрэглэнэ.
- Зүрхний хагалгааны үед халдвараас сэргийлэхийн тулд: мэс заслын төрлөөс хамааран тунг өөрөөр тогтооно. Бусад эмийн хамт өгч болно. Таны эмч, эмзүйч, сувилагч танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
- Хоногийн дээд тун 6 г байна.
Бөөрний эмгэг
Хэрэв та бөөрний эмгэгтэй бол тун нь ердийн тунгаас бага байж болно.
Хэрэв та Амокси-Денк тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд
Хэрэв та Амокси-Денк-ийн тунг хэтрүүлсэн бол ходоодны хямрал (өвчлөх, өвдөх, суулгах) эсвэл шээсэнд талст үүсэх, шээс тунадастай гарах, шээсний ялгарал хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Эмчтэйгээ аль болох хурдан ярилцаарай. Эмч нарт ямар эм ууснаа үзүүлнэ.
Хэрэв та Амокси-Денк-ийн тунг уухаа мартсан тохиолдолд
- Хэрэв та эм уухаа мартсан бол санасан даруйдаа ууна.
- Дараагийн тунг хурдан ууж болохгүй ба тунг авахын өмнө 4 цаг орчим хүлээнэ үү.
- Мартагдсан тунг нөхөхийн тулд давхарлан ууж болохгүй
Амокси-Денк-ийг хэр удаан хэрэглэх вэ?
- Амокси-Денк-ийг эмчийн зааж өгсөн хугацаанд ууж хэрэглэнэ. Халдвартай тэмцэхийн тулд танд тун бүр хэрэгтэй. Хэрэв зарим бактери устахгүй бол халдвар дахих боломжтой.
- Эмчилгээ дууссаны дараа бие тавгүйрхсэн хэвээр байвал эмчид хандаарай.
Амокси-Денк-ийг удаан хугацаагаар хэрэглэвэл мөөгөнцөртөлт (биеийн чийглэг ихтэй хэсгүүдэд өвдөж, загатнах, цагаан ялгадас үүсгэдэг мөөгөнцрийн халдвар) үүсч болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол эмчдээ хэлээрэй.
Хэрэв та Амокси-Денк-ийг удаан хугацаагаар хэрэглэвэл эмч таны бөөр, элэгний үйл ажиллагаа хэвийн, цусны үзүүлэлт хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах нэмэлт шинжилгээ хийлгэнэ.
Хэрэв танд энэ эмийн хэрэглээний талаар нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.