Хооллох үед болон хоолны дараа хангалттай шингэнээр даруулж ууж ууна.
Өвчний хүндрэлийн зэргээс хамааран тунгийн дэглэмийг тохируулна.
Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын арьс, салст бүрхүүлийн халдварын эмчилгээнд
Насанд хүрэгчид –өдөрт 5 удаа 200 мг тунгаар нийт 5 хоног (сэрүүн байхдаа 4 цаг тутамд), бэлгийн герпесын эмчилгээнд – 10 хоног, шаардлагатай бол үргэлжлэх хугацаа удаан байж болно. Дархлаа дутагдлын үед хавсарсан эмчилгээнд, ялангуяа ХДХВ-халдварын эмнэл зүйн зураглал бий болсон (ХДХВ-н эмнэл зүйн зураглал ДОХ-н шат үүссэн), ясны чөмөг шилжүүлэн суулгалтын дараа өдөрт 400 мгтунгаар 5 удаа ууна.
Дархлааны тогтолцоо хэвийн өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрий вирусын дахилтат халдварын урьдчилан сэргийлэлтэнд
Насанд хүрэгчид–өдөрт 6 цагаар 4 удаа 200 мг тунгаар, ээлж эмчилгээ 6-12 сар үргэлжилнэ.
Дархлаа дутагдсан өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын дахилтат болон анхдагч халдвараас урьдчилан сэргийлэлтэнд
Насанд хүрэгчид – өдөрт 6 цагаар 4 удаа 200 мг тунгаар, халдварын хүндрэлээс хамааран тунгийн дээд хэмжээ өдөрт 5 удаа 400 мг.
Бүслүүр үлдийн эмчилгээнд– өдөрт 5 удаа 800 мг тунгаар (сэрүүн үед 4 цаг тутамд) 7-10 өдөр.
3-с дээш насны хүүхдэд бэлдмэлийн эхлэх тун насанд хүрэгчидтэй ижил байна.
Салхин цэцгийн эмчилгээнд: насан хүрэгчид, 6-с дээш насны хүүхдэд – 800 мг тунгаар өөрт 4 удаа; 3-6 настай хүүхдэд – 400 мг тунгаар өдөрт 4 удаа. Илүү нарийн тунг 20 мг/кг тооцон гаргана. Ээлж эмчилгээ – 5 өдөр.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд креатинины клиренс, халдварын төрлөөс хамааран тунг тогтооно. Herpes simplex–н халдварын эмчилгээнд креатинины клиренс 10 мл\мин багагүй үед хоногийн тунг 400 мг хүртэл бууруулан 2 хувааж өгнө (12 цагийн зайтай 200 мг тунгаар 2 удаа).
Varicella zosterүүсгэгдсэн халдварын дархлал дутагдалтай өвчтөний барих эмчилгээнд креатинины клиренс 10-25 мл/мин үед өдөрт 800 мг тунгаар 3 удаа 8 цагийн зайтай, креатинины клиренс 10 мл/мин бага үед– 800 мг тунгаар 2 удаа 12 цагаар хэрэглэнэ.